Морин хуур бол Хятадын үндэстний цөөнх болох Монгол үндэстний хөгжмийн зэмсэг мөн. Морин хуур өнө удаан түүхтэй, аль эрт 13-р зууны эхэнд даруй Монгол үндэстний хүн ардын дунд өргөн дэлгэрсэн юм. Морин хуурын дэлгэрсэн нутаг орон нь адил бус байдагын улмаар, түүний нэр, хэлбэр төрх, дууны өнгө, хөгжимдэх арга нь ч хувь хувьны онцлогтой байдаг. Өвөр Монголын баруун нутагт уг хөгжмийн зэмсэгийг морин хуур гэж нэрлэж байхад, зүүн нутагт харин цоор гэж нэрлэж байна.
Морин хуурын цоорын хайрцаг нь тэгш өнцөгт шаталжин хэлбэртэй, арал дээр нь морин толгой сийлсэн байдаг. Энэ бол морин хуурын үндсэн төрх бөгөөд морин хуур гэсэн нэрийнх нь ирэлт болох юм.
Морин хуурын цавхадасыг морин сүүлээр хийнэ. Морин хуурын ая эгшиг сонсголонтой сайхан бөгөөд дотоод гадаадын утаст хөгжмийн дотор маш их онцлогтой хөгжмийн зэмсэг болох юм.
Эрт дээр үед морин хуурыг хөгжимчин нар өөрсдөө үйлдэж бүтээгээд өөрсдөө хэрэглэж байсан юм. Дууны хэмжээ нь нэлээд дор болохоор монгол гэр болон байшинд хөгжимдэхэд тохиромжтой байсан юм. Цаг үе хөгжихийн хирээр Хятадын хөгжмийн зэмсэг үйлдэгчид уламжлалт морин хуурт өөрчлөлт оруулсан байна. Өөрчлөлт оруулсанаас хойших морин хуурын дууны багтац нь өргөжиж, найлун утасаар морин сүүлийг орлуулан цавхадас болгосноор, дууны хэмжээ нь өндөржин, хөг нь дөрвөцөөр дээшилсэн юм. Өөрчлөлт оруулснаас хойших морин хуур нь уулын морин хуурын уянгалаг сайхан хэв намбыг уламжилсан төдийгүй яруу тод болсноор тайзан дээр буюу хөдөө талд хөгжимдэхэд тохирч, Монгол үндэстний хамгийн гоцлол хөгжим хөгжимдэх гол хөгжмийн зэвсгийн нэг болсон байна.
Үүнээс гадна хөгжмийн зэмсэг үйлдвэрлэгчид бас дунд оврын морин хуур болон том оврын морин хуур судлан үйлдсэн юм. Энэ хоёр төрлийн морин хуурыг хөгжимдэх арга нь Европ хөгжмийн зэвсгийн доторх морин хийл болон аргилийн хийлтэй адилхан байдаг. Ингэснээр морин хуурын төрөлд тунгалаг, цээл, аргил бүрдсэн бүрэн бүтэн хөгжмийн хэсэг бүрэлдүүлж, Хятадын үндэстний хөгжмийн ангийг баяжуулсан байна. өөрчлөлт оруулан шинээр судлан бүтээсэн морин хуур нь гадар чимэглэлийн талаар мөн Монгол үндэстний онцлогыг хэвээр нь хадгалж, цар дээр нь үндэстний онцлогтой хээ угалз сийлсэн байдагаар ёстой л уран нарийлаг үйлдсэн гар урлалын бүтээгдэхүүн гэж хэлж болох юм.