Хойд Солонгосын иргэдийн хувь заяа /ЗААВАЛ УНШ ӨӨРИЙН АМЬДРАЛАА ЭРГЭЦҮҮЛ/

БНАСАУ-д ажилчны үндсэн зургаан том хорих лагерь байдаг. Энэ хорих лагерьт хууль зөрчин, улс төрийн хэргээр хоригдох шаардлагагүй. Хойд Солонгосын Хөдөлмөрийн намд ямар нэг эрхтэн дархтан, дарга түшмэл байхгүй зөвхөн ядуу удам угсаатай, хэн нэг хэлмэгдэгчтэй хол ойрын хамаатан гэсэн ганцхан шалгуураар л ажилчны хорих лагерь хуваарилагдаж ирдэг. Нийт 14 хориход одоогийн байдлаар 3 сая иргэн байгаа гэсэн судалгаа бий. Ингэж бодохоор таван Солонгос хүн тутмын нэг нь уг лагерьт хоригдол явна гэсэн үг. Нийслэл Пхеньянаас 80 км-ийн зайтай Буксён ууланд байрладаг нууц шоронг “XIV хорих лагерь” хэмээн нэрлэдэг аж. Одоогоор 150 мянга гаруй хоригдол ямар нэг гайхамшгийг хүлээн энэ лагерьт байдаг аж. Төрөл бүрийн тэсрэх бөмбөг, цахилгаанжуулсан тороор хүрээлэгдсэн энэ “тамын шорон”-гоос зугтахыг оролдсон тохиолдол цөөнгүй…

Гэвч оргохыг завдсан хүмүүс нэг бол баригдаж, үгүй бол хилийг давж чадалгүй нас бардаг байна. Харин Шин Дон Хюк гэгч залуу долоон жилийн өмнө буюу 23 настайдаа энэхүү аз туршсан оролдлогыг хийжээ. Хорих лагериас оргон Хятадад очиж улмаар Өмнөд Солонгос руу хүргэгдэж амьдрах болсон энэ эр хоёр жилийн өмнө зохиолч Блэйн Харденд өөрийн амьдралаар ном бичихийг зөвшөөрсөн гэдэг. Тэрээр одоо Өмнөд Солонгост амьдардаг бөгөөд найз нөхөдтэй болж, шинэ амьдралыг бий болгожээ. Гэвч түүний өнгөрсөн амьдрал сэтгэлийн нь гүнд үлдсэн хэвээр. Тэрээр өнгөрсөн оны 12 сард хэвлэлд анх удаа ярилцлага өгч Хойд Солонгос дахь амьдралын талаар хэвлэл