Шашин ба Мухар сүсэгт багалзуурдуулсан Монгол

Шашин гэж юу вэ? Энэ тухай ярих хэрэгтэй юу. Хувийн хэрэг юм биш үү. Шашин хэнд хэрэгтэй вэ. Шашны хүн тэгээд шашингүй хүнээс илүү моралтай юу. Шашинтай хүн энэрэнгүй юу, шашинтай хүн хүмүүст хайртай юу, тэд хоолгүй хүнд хоол өгдөг үү, тэд гэр оронгүй хүнд гэр орон өгдөг үү.

Хэрвээ тийм биш гэвэл шашны хүн гэх ямар шаардлагатай вэ? Яагаад шашныг ярьдаг вэ гэхээр эцсийн эцэст бурханыг ярих гэсэн биш үү. Бурханд чи итгэдэг үү гэсэн асуулт тавьдаг яагаад ч түүнд итгэхгүй шүү дээ. Их юм боллоо гэхэд зөвхөн л үнэмшинэ. Үнэмших итгэлээс арай хөнгөвтөр. Муугаар сэтгэхэд шүү дээ. Яагаад гэвэл шашин дандаа итгэл алддаг тул.

Философич Киэркэгард хэлэхдээ эцсийн эцэст бурхантай холбоо барих ямар ч боломжгүй гэсэн. Бурханд нэр ч хүртэл өгөхийг зарим шашин хорьдог. Бурхан зөвхөн сэтгэл гэж хариулдаг. Шашны яг эсрэг талд шинжлэх ухааны мэдлэгийн салбар байрлана. Энэ хоёр бол хоёр туйлууд. Шашин бол догма. Мэдлэг бол танин мэдэхүй.

Бид аль ч шинжлэх ухааны салбарт онол гаргах гэж оролдоход мэдлэгийн хязгаарлалд хүрдэг. Яагаад гэвэл тэнд үгийн болон ухагдахууны бэрхшээлд тулдаг. Үүний шалтгаан шинэ үг. Шинэ ухагдахуун хэрэгтэй. Яагаад гэвэл шинэ зүйлд шинэ үг хэрэгтэй. Мэдлэгийн салбар зүйлсийн тухай хэдийгээр мэдэх боломжтой ч мэдэхгүй зүйлс их. Хүмүүст ч гэсэн мэдэхийн аргагүй тайлбарлашгүй зүйлс тохиолдоно. Гэхдээ энэ ид шид биш.

Ертөнц бидний мэдрэлийн эрхтэнүүдээр л танигдана. Тиймээс хүн бүрийн мэдрэлийн эрхтэн өөр өөрсдийнхөөрөө мэдэрнэ. Тэгэхээр хүн бүр өөр өөрийнхөөрөө танина. Ингээд хүн бүр өөр өөрийн ертөнцтэй гэмээр. Гэтэл тийм биш. Мэдэрсэн зүйлсээ зөв танихад мэдлэг шаардлагатай. Үүний дараа бүгд адилхан мэдлэгээр өөр өөрсдийн ертөнцөө эмх замбараанд оруулна. Үүний дараа л бүгд нэгэн ертөнцтэй болцгооно. Тэгээгүй гэвэл үргэлжийн маргаан үргэлжийн зөрчил. Бүх зүйл харьцангуй гэсэн ойлголт хаа ч үгүй.

Харин бүх зүйл цаанаа утгатай. Байгалийн бүх хуулийг яагаад заавал тийм гэж өөр биш үү гэж асуудаг вэ. Бүхий л нэгээс нөгөө рүү болж буй болохын тухай ойлголтыг яагаад зүйлс үргэлж нэг юм болдог вэ гэж асууна. Яагаад гэсэн асуулт бүр хариулагдахгүй. Олон асуултууд хариултаа хүлээсээр. Бид бүгдэд заавал нэр өгч түүгээрээ нэрлэнэ. Үгс илэрхийлэх боломжгүйнүүдийг тойрох дагуул мэт гэж хэлдэг. Шашин ч гэсэн хүний үгнүүдийг давна. Ертөнцийн эзний хэлсэн үг гэж үгүй. Бурхан юу ч хэлээгүй. Хэлсэн гэвэл ямар хэл дээр хэлсэн бэ?. Эсвэл бурхан хэлний курст сурч олон хэлтэй болсон уу.

Хятадын сургаалч Лаоцэгийн хэлсэнээр “хэн ойлгоно вэ тэр ярихгүй хэн ярина вэ тэр ойлгоогүй” Бурханыг мэдсэн мэдлэг хаа ч үгүй. Яагаад гэвэл нөгөө ертөнцийн катэгорыг энэ ертөнцийн категороор орлуулах боломжгүй. Бурхан ерөөсөө ойлгогдохгүй. Ойлгосон гэвэл тэр бурхан биш. Бурхан гэсэн үг эцсийн үгийг л хэлэх гэж тэмүүлсэн тэмүүлэл. Шашнуудад үхэл ба амьдрал хоёрыг салгадаггүй. Тэднийхээр амьдрал ба үхэл хоёр нэг. Үхэх ба амьдрах хамт, сэрүүн ба унтах хамт, залуу ба хөгшин хамт. Нэг нь нөгөө рүүгээ хувирна. Бас буцаад нөгөө рүүгээ хувирна. Христийн шашинд үхсэн хэзээ ч буцаж ирэхгүй. Түвдийн шашинд хүн буцаад амьтан болж төрнө.

Монголчуудын шашинд хүн буцаад хүн л болж төрнө. Өвдөх ба баясах бидний мэдрэхүйн дээд цэгүүд. Эдгээрүүд эрт үед ч өнөөдөр ч хэвээрээ. Өвдөх ба баясах хоёр бидний сүнсний амьдралыг тойрох хоёр туйл. Бид зовлон үзсэн гэвэл харин түүний дараа жаргал гэж юу вэ гэдгийг мэдэрнэ. Өвдөх бидний биеийг хамгаалж буй чухал мэдрэхүй. Зовлон бидний сүнсийг авч үлдсэн чухал мэдрэхүй. Жаргал ба зовлон аль алинийгаа нөхцөлдүүлнэ. Бодолдоо гүн бодох бас сэтгэлдээ гүн сэтгэх хоёулаа зовох мөчүүд. Зовлон биднийг үйлдэл хийлгүүлэх хөдөлгүүр. Зовлон бидний оршихуйг ухааруулдаг.

Ухааны зам зовлонгоор дамжин танихуйд хүргэнэ. Ганцаардал ба зовлон хоёр сүнсийг нээдэг. Зовлон гэдэг сурахыг хэлнэ. Өвдөх гэдэг ариусгах хүчтэй. Амьдралдаа том өөрчлөлт хийхэд зовлон тусалдаг. Зовсоны хүч цааш зөрчлүүдийг устгах идэвхитэй энерги болон хувиргадаг. “Ухамсар зовлонгоор эрч авдаг харин зовлон юмыг ойлгоход нүд нээдэг” гэж Махатма Ганди хэлжээ.

Философич Лудвиг Фэйрбах бурхан ерөөсөө хүмүүсийн биелэгдээгүй хүслүүдийн илэрхийлэл гэж илчилсэн.

Бодит амьдралд биелэгдээгүйгээ шашнаар дамжуулах гэж хүссэн хүмүүсийн хүсэл. Шашин хэзээ ч бодит амьдралыг буулгахгүй зөвхөн юу дутагддаг вэ түүнийг буулгана. Лудвиг Фэйрбах “Шашны мөн чанар” номондоо цааш ингэж бичжээ:

“Байгалийн бүтээгдэхүүн хүн бурханыг бүтээхдээ байгалийг хэрхэн төсөөлдөг шигээ л төсөөлөн бүтээсэн. Бурхан бол шашны объект болохоос биш хорвоогийн, огторгуйн эсвэл ертөнцийн биет зүйл биш. Шашин байгаагийн шалтгаан нь шашин шүтдэг хүмүүс байгаа тул. Тиймээс шашин бол шүтлэгтэй хүмүүсийн бүтээл. Мэдээж хэн ч хэнийг ч шүтэж бишрэхгүй бол шүтүүлэн бишрүүлэгч гэгч байхгүй. Бурхан гээч шашнаас гаралтай. Хэрвээ шашингүй бол бурхан байхгүй. Бурхан хүний хийсвэр буюу фантаазын бүтээгдэхүүн, хүний сэтгэлийн, хүний үнэмшлийн бүтээгдэхүүн” гэжээ.

Бурханыг тэнгэрт гэж төсөөлөх нь астрономын физиктэй зөрчилдүүлнэ, бурханыг амьтантай адил гэж төсөөлөх нь амьтан судлалын салбартай зөрчилдүүлнэ бурханыг хүнтэй адил гэж төсөөлөх нь антропологитой зөрчилдүүлнэ. Бурханыг сонссон гэвэл чихний сонсголын асуудал хэрвээ бурханыг харсан гэвэл нүдний харааны асуудал. Мөнхийн болох гэсэн хүн харамсалтай нь мөнхийн биш. Мөнхийн ус хайх хэрэггүй. Бурханыг шүтнэ, биширнэ бас үнэмшинэ гэдэг нь байхгүй л учраас байхгүйг шүтнэ, байхгүйг биширнэ бас байхгүйд үнэмшинэ.

Хүн үүрдийн биш зуурдын. Тиймээс хэн ч хэнийг үүрд дурсах боломжгүй. Хүний сэтгэл хэрхэн хөдөлнө вэ түүгээрээ л бурханыг бүтээнэ, хүн юу хүснэ вэ тэр хүсэл нь бурханаараа буюу хэрхэн шүтэж байгаагаараа илэрнэ. Цөөхөн хүсэлтэй бол цөөхөн бурхантай. Өөрөөр хэлбэл амьдралд хэний хүсэл нь биелэхгүй байна амьдралд хэн байхгүй боломжгүй зүйлийг хүсээд байна түүнд олон олон бурхан байна. Зарим хүсэл нь биелэх ямар ч боломжгүй ард түмнүүд хүсэл нь биелээгүйтэйгээ адил тооны олон бурхантай. Хүмүүс бурхантай газар зовлонгүй, шархгүй, өрсөлдөөнгүй, ядалгүй, дарамтгүй гэж хийсвэрлэнэ.

Хүмүүс газар дээрх амьдралаа амтлахыг хүсэхгүй, хөгжмийн ая сонсож уярахыг хүсэхгүй, бусдад дурлаж сэтгэлээ өгөхийг хүсэхгүй бурханыг хүсэх нь өрөвдөлтэй. Хүмүүс моралын эрх чөлөөгөө эдлэхийг хүсэхгүй. Хүмүүс бодол хийхийг хүсэхгүй бурханыг л хүсэх мэт. Хүмүүс үүрд амьдрах боломжгүйг мэдсэн хирнээ үхэхийг бол хүсдэггүй. Хүн удаан амьдрахыг хүсдэг. Хүн өвдөхгүй үхэхийг хүсдэг. Харамсалтай нь үхэл яг ирэх болоогүй цагтаа ирдэг. Ид амьдарч байхад ид үхэхийг хүсээгүй байхад үхэл ирдэг. Харин философчид юу хүсдэг вэ гэхээр хэнээр ч саад хийлгэлгүй тайван бодохыг л хүсдэг.

Философч Аристотел зөвхөн л зогсоо зайгүй бодохыг л хүссэн. Философич Имануэл Кантын хэлсэнээр бурханыг байдаг гэж батлах гэсэн оролдлогууд яг л бурханыг байхгүй гэдгийг батлах гэсэн оролдлоготой адил бүтэлгүйтэх жамтай гэсэн.

Байгаль бол оригиналь нь харин бурхан бол түүний копи (хуулбар) гэсэн Фэйрбахын философи монголын өнөөгийн шашны үүсээд байгаа зах зээлд хариу өгөх болов уу гэж найдна.

Өнөөдөр монголын нийгмийн амьдралд зөвхөн дэлхийн сонгодог шашнууд болох Буддизм, Христ, Муслим байгаад зогсохгүй түүний хажуугаар шашин нэртэй хүмүүсийн тархи угаасан, амьдралд нь хор хөнөөлтэй урсгалууд олширон нэг үгээр хэлэхэд том шашны зах зээл үүсжээ. Зөвхөн бараа сонгож буй мэт сонголтын л асуулт болсон гэхэд хилсдэхгүй. Ганцхан үнэнтэй, зөвхөн л үүнийг шүт, ертөнцийн эзэн, бясалгал, ариусал гэх мэт ихэнхидээ Азийн орнууд болох Өмнөд Солонгос, Энэтхэгээс гаралтай хүмүүсийг мунхаруулах гэсэн байгууллагууд олширч Монголын нийгэмд хар мөр үлдээсээр байгаа нь идэвхит амьдралд хор нөлөө үзүүлсээр.

Тэр ч байтугай зарим мухар сүсэгтэй улс төрчид төрийн шашинтай болно гэж феодалын нийгмийн хоцрогдсон амьдралыг эргүүлэн авчрах гэж лобидсоор. Гадаадын иргэдээс гадна бас монголчууд өөрсдөө Бөөгийн шашин, тэнгэрийн 99 даахи гэх мэтээр шинэ нэртэй хуучин гэгдэх тархи угаасан, мухар сүсэг түгээсэн хүмүүсийн амьдралыг идэвхигүйжүүлсэн этгээдүүд олширсоор. Мухар сүсэг, Бөөгийн шашин газар авч буй нь залуучуудын мэдлэгт сонирхох сонирхолыг бууруулсаар. Шинэ зүйлийг хүлээн зөвшөөрөхөөс холдуулсаар. Төвөгтэй саадтай боловсролыг эзэмшихээс шантраасаар. Аль болох хурдан сурах гэсэн хэдхэн сарын дотор гадаад хэлийг бөөнөөр нь сургана гэж мэдэмхийрсэн хүмүүс залуу үеийг эрүүл биш хүмүүжлийн хавцал руу түлхсээр. Үүний шалтгаанаар залуус мэдлэгт хүрэх ээдрээтэй бас төвөгтэй цаашилбал сурах гэдэг журамтай бас сахилга баттай хөдөлмөрөөс улам л хөндийрсөөр. Шашныг хүн амьдралын замаа барихад түүнээсээ нэг их хазайхгүйгээр явахад хэрэгтэй гэдэг. Шашинд хүн ирж эргэлзээнээсээ гардаг баймаар. Шашны байгууллага хүмүүсийг хүндэлмээр. Шашин хэрхэв ч өршөөлгүй бас ашигч маягаар ажиллаж боломгүй.

Монголчуудын сүм хийдүүд яагаад бизнесийн компани мэт ажиллацгаана вэ. Энэ нүгэл биш үү. Энэ бузар биш үү. Марксын хэлсэнээр шашин бол ард түмэнд хар тамхи. Монголчуудын хувьд энэ хар тамхины мансуурал яван явсаар мухар сүсэг болж хувирсан. Шашныг хүн бас учиртайгаар шүтэж болмоор гэтэл мухар сүсэглэж тэндээс тусламж гуйгаад байна шүү дээ.

Ажлаа тэднээр бүтээлгэж өөрийнхөө проблемийг хүнээр шийдүүлэх гээд байна шүү дээ. Ерөөс монгол хүн сүм хийд рүү гүйлдээд буй бие дааж бодох ганцаараа асуудлыг шийдэж насанд хүрсэн хүний төрх суугаагүй бололтой.

Ерөөсөө харахад 40 нас 50 нас хүрсэн хүмүүс наад захын бараг оюутан ч үнэмшихгүй юманд үнэмшээд бөө мөө яриад үхчих гээд байгааг харахад өрөвдмөөр бас уйтгартай. Лам нар эмч биш. Лам нар одон орны физикчид биш. Лам нар математикчид биш. Лам нар философичид биш. Эдгээрийг сурч мэргэжлийн диплом аваагүй биз дээ. Тийм үү. Эцсийн эцэст шашнууд яах гэж ямар зорилгоор бусдын нутаг дэвсгэрт ирж өөрийнхөө сүм хийдийг хотод ч хөдөөд ч бариад эхлэв. Монголчуудын энэ гэнэн сэтгэлийг бас бодох чадваргүй адгийн хүмүүст үнэмшдэг хөнгөмсөгийг гадаадын иргэд ажиглачихсан байна шүү дээ. Тиймээс тэд бизнесийн зах зээлээ олчихсон байна шүү дээ.

Өмнөд Солонгосууд электроникийн үйлдвэр барьж өгөхийн оронд шашин сурталчилж байна шүү дээ. Хятадууд Монгол Улсын Их Сургуульд хими физикийн лаборатори бэлэглэхийн оронд Күнзийн шашны сургууль хандивлаж байна шүү дээ. Америкууд өндөр технологийн үйлдвэр барьж өгөхийн оронд монгол пасторуудыг бэлдэж байна шүү дээ.

Түвдүүд монголын хээр нутгаар гэрээ хийдэг шулуун шударга эрчүүдийг олон зууны тэртээгээс лам, хуврага, оточ, маарамба болгож сүм хийдэд суудаг сүгнүүд болгож чадсан. Яаж чадав. Яг түвдүүдтэй адил энэ гадаадын шашны байгууллагууд монголчуудыг бас сүм хийдийн буг болгох гээд байгаа юм уу. Хэдэн жилийн өмнө хүмүүс хүүхдүүдээ банкны менежер, сумочин эсвэл хуулийн мэргэжилтэн болгоно гэж шүүрс алддаг байсан бол өнөөдөр бөө болгоно гээд гүйж байна гэнэ. Хүүхдүүдээ мэдлэгтэй бас боловсролтой болгоно гэсэн хүмүүс алга. Яагаад мэдлэг боловсрол ийм их үнэгүй болчихов.

Шинжлэх ухааны академи хаана явна вэ. Шашны дээр үү эсвэл шашны доор уу. Мэдээж монголчуудыг арчаагаа алдсан гэмээр. Хүнээс очиж өөрийнхөө хувь заяаг асууж нөхөр яагаад надаас салах гээд байна хүү маань яагаад машинаараа хүн дайраад алчихав гэж хүнээс очиж өөрийгөө зөвтгүүлэх гэж явахын оронд өөрсдийнхөө тэнэглэлээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй шүү дээ. Дэлхийн олон улс орны хөгжил зурагтаар харахад ам ангаймаар байдаг. Бид хог шороондоо баригдчихсан. Мэдлэг дэлхийг эзэлж техник технологийн хөгжил улс орнуудад хөгжил авчирсаар. Монголын улстөрчид зуун жил мартагдсан Богдыг залж төрийн улсынхаа тусгаар тогтнолыг бузарлаж эхлэх шив. Төрийг шашин сонсдог болохоос шашныг төр сонсдоггүй.

Монголчууд бид алт зэснээс өөр гайхуулах юмгүй. Хамгийн чанартай нүүрсээ гадаадынханд уралдан очиж өгцгөөнө. Хамгийн чанаргүй нүүрсээ Улаанбаатар нийслэлдээ өгөх юм даа. Энэ бизнес нэртэй хуйвалдаан олон хүмүүсийг асуулттай орхидог. Шатахууны үнэ өсөхөөр энэ чинь зах зээлийн хууль гэж төрийн хүн хариулна. Хаанаас тийм хууль олоод харчихсан юм бэ бүү мэд. Чөлөөт зах зээл бол улс орны үхлийн хавцал гэж эдийн засгийн онолчид бичээд л байдаг. Уншдаг хүн алга. Ялангуяа оюутан залуучууд монголын нийгэмд сайн сайхан юм олж харахгүй байна. Тэд христийн сүм хийдэд очиж англи хэл сонсож бага ч гэсэн гадаад уур амьсгал үнэрлэдэг бололтой. Энэ сэтгэл гонсойсон хүмүүс асуултынхаа хариуг шашнаас авах гэж очдог болов уу. Үгүй л байлгүй. Заавал шашныг сонгох биш өөр сонголт олон байна шүү дээ.

Шинжлэх ухаан, урлаг эсвэл философи гэх мэт олон сэдвүүдийг сонгож асуултуудаа хайх боломжтой шүү дээ. Тэнд хэний ч итгэлийг алдуулахгүй харин ч урам зоригтой өөртөө итгэлтэй болно шүү дээ. Асуултыг шашин хариулж чадахгүй гэвэл одоо хэнээс асуух вэ. Мэдээж дээшээ төрөөс асууна. Тэгвэл төр асуултанд хариулж чадах уу? Төрийн байгууллагууд гэж нэрлэгддэг Их сургуулиуд, Шинжлэх ухааны академийн хүрээлэнгүүд мэдлэгтэйгээр хариулж чадах уу? Эцсийн эцэст төрийн байгууллагуудын үүрэг даалгавар ард түмний төлөө биш бил үү?

 

Философийн доктор, Инженерийн доктор С.Молор-Эрдэнэ

аквалоо отдыхtop escorts in dubaiгде можно взять быстрый займкупить панельные радиаторы отопления


Шашин ба Мухар сүсэгт багалзуурдуулсан Монгол
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Нэр: zochin Огноо: 25 August 2013 Reply

Zov l ym bichsen bna

Нэр: Zochin Огноо: 25 August 2013 Reply

Ooriigoo neg ih yum meddeg amitan bolgoh geed yadchihsan, sotsializmiig magtan duulagch, erguu amitan. Ovoo zaluu yu geed harj btal bur utgaa aldaad bna daa, chi. Yum medehgui hernee medemhiiregch!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Нэр: zochin Огноо: 25 August 2013 Reply

harin ch busad orniig bodvol mongolchuud uchirtai shutdeg shuu, yaj shutehn hunii erh, hen ch hyazgaarlah eosgui de busdiigaa avilgalch naraa zohitsuulahiig l bod

Нэр: hi Огноо: 25 August 2013 Reply

zob zvitei sedeb xondoj bichsen bna. Xvn ooroo oortoo itgej xvssen moroodol bolon toblogoogoo bielvvlj chadbal ter chin chinii moroodol xvsel,az jargal , chin bolno. Zobxon ooroo oortoo itgej sur, bvxniig xiij suraxiin toloo bie daichil.

Нэр: Anonymous Огноо: 29 August 2013 Reply

hristiin gulug l bichsen bna

Нэр: зочин Огноо: 5 August 2016 Reply

хэдэн зуун монголчууд монголчууд христэд автаагүй шүү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex