Аалзны хийж чаддаг “сонирхолтой” зүйлс

Танин мэдэхүй булангаараа энэ өдөр амьтны ертөнцийн “сонирхолтой” мэдээ мэдээллийг түгээхээр ийм нэгэн сонголтыг хийлээ.

Аалз гэхээр л бие арзайлгасан найман хөлтэй амьтан санаанд бууж хэн хүнгүй жийрхэхээс бусдаар доор дурьдагдсан баримтуудын тухай хараахан мэддэггүй шүү дээ. Тэгвэл та бүхэнд “аалз”-ны ертөнцийн нууцаас дэлгэж байна.

AALZ

Тэд “өвсөөр” хооллодог.
Өдгөө дэлхий дээр 44.000 орчим зүйлийн аалз байдаг бөгөөд эдгээр нь бүгд махан идэшт гэгддэг ажээ. “Current Biology” сэтгүүлд нийтлэгдсэн мэдээллээс авч үзвэл эрдэмтэд одоогоор дэлхийн хамгийн анхны гэгдээд байгаа өвсөн тэжээлт аалзыг олж илрүүлээд байгаа бөгөөд үүнийг “Bagheera Kiplingi” гэж нэрлэжээ. Энэ нь Мексик, Коста Рика ба Гуатемала зэрэг Төв Америкийн орноор нутагладаг 5 – 6 мм биетэй “үсэрдэг” аалз ажээ. “Bagheera Kiplingi” төрлийн аалзнуудын 90% нь өвсөн идэшт ба гол төлөв “хуайс” модны навчаар хооллодог гэнэ.

Тэд бусдын “идэш”-ийг хулгайлдаг.
АНУ-ын нутгаар тархсан “Argyrodes” хэмээх нэгэн зүйл аалз нь бусад аалзны торондоо нөөшилсөн идшийг хулгайлж иддэгээрээ шавжны ертөнцөд алдартай ажээ. Хар ба саарал өнгийн толбот биетэй энэхүү “овжин” аалз нь заримдаа идэш нөөшилсөн торны аалзыг ч гэсэн хөнөөх чадвартай харгис нэгэн байдаг гэнэ.

Тэд усанд “сэлж” чаддаг.
Шинжлэх ухааны нэр томъёо нь “Argyroneta Аquatica” (Diving Bell Spider) гэх аалзны энэ төрөл нь усан дотор амьдарч чаддаг аалзны дэлхий дээрх цор ганц төрөл юм байна. Бүхий л амьдралаа усанд өнгөрүүлдэг энэ амьтан Европ ба Ази тивийн нууранд амьдардаг ба ердөө 2 жилийн настай амьтан ажээ. Тэд усан дотор хонх хэлбэрийн тор нэхэх бөгөөд тэндээ идшээ нөөшилж, өндгөө гаргадаг байна. Эмэгчин нь нэг удаадаа 30 – 70 өндөг гаргадаг ажээ.

Тэд бусдыг “урхиддаг”
Энэ тухай Тайваний биологичид болох Лин Цен ба И – Мин Цо нар олж илрүүлсэн бөгөөд “Cyclosa Mulmeinensis” хэмээх нэгэн зүйл аалз махчин амьтдыг мэгдүүлж үргээхийн тулд тороо элдэв хэлбэр дүрстэйгээр нэхдэг ажээ. Энэ төрлийн аалзнуудын олонх нь ийнхүү тороо элдэв янзаар чимэглэн нэхэх бөгөөд эдгээр нь махчин амьтдыг үргээх нь байтугай харин ч эсрэгээрээ анхаарлыг нь татсаар иржээ.

Тэд өөр шигээ том хэлбэртэй дууриамал торыг хүртэл нэхэх агаад эрдэмтэд аалзнууд яагаад тороо ийнхүү янз янзаар хэлбэршүүлж нэхдэг тухай өнгөрсөн 100 жилийн турш судалгаа хийсэн ч одоогоор ганц ч хариулт, таамаг дэвшүүлсэн нь үгүй ажээ. Магад энэ нь махчин амьтдыг идшээ болгох шалгарсан ов мэх гэлтэй.

Сансарт “ниссэн” аалз
Дэлхийн хамгийн анхны сансарт ниссэн аалз бол Арабелла ба Анита хэмээх аалзнууд байсан бөгөөд АНУ-ын сансрын “Skylab” станцынхан 1973 онд сансарт хөөргөж байжээ. Харамсалтай нь тэд огторгуйн уудамд үхсэн байна. Харин сансарт хөөрөөд амьд эргэн ирсэн аалз нь Нэфертити нэртэй “Phidippus Johnsoni” төрлийн аалз гэнэ. Түүнийг ОУСансрын станцынхан дэлхийгээс 67.592.448 км алсад амжилттайгаар хөөргөж чадсан бөгөөд тэрээр сансарт 100 өдөр байсны эцэст дэлхийдээ ирээд нас баржээ.

Үүнийг эрдэмтэд түүний амьдралын мөчлөгтэй холбон тайлбарласан бөгөөд Хойд Америкт амьдардаг энэ аалз 1 жил л насалдаг юм байна. Нэфертитигийн хувьд 10 сар амьдраад байжээ.

Тэдний “тархи” том
“Smithsonian Tropical Research Institute”-ийн эрдэмтдийн багийнхан аалзны тархи нь хөлөндөө хүртэл байдаг тухай сонирхолтой судалгааг явуулжээ. Эрдэмтэн Билл Эберхардаар ахлуулсан эрдэмтэд 9 төрлийн аалзан дээр туршилт судалгаагаа явуулсан ба жижигхэн биетэй байх тусам тухайн аалзны тархи нь том байсан бөгөөд бусдаасаа сэтгэх чадвар сайтай байжээ. Түүнчлэн зарим аалзны төв мэдрэлийн тогтолцооны 80% нь биеийнхээ бусад хэсэгт тархан байрласан байсан ба заримынх нь тархи хөлөндөө хүртэл үргэлжлэн байрласан байжээ. Тухайлбал, “Leucauge Mariana” зүйлийн аалзны тархи биеэрээ тархан байрласан гэнэ.

Тэд “арьс”-аа гуужуулдаг.
Дэлхий дээрх бүх аалз нь арьсаа гуужуулж шинээр нөхөн төлжүүлэх чадвартай байдаг бөгөөд бага залуу байхдаа байнга гуужуулдаг байна. Арьсаа гуужуулахаас хэдэн долоо хоногийн өмнөөс аалз хачин жигтэй зан байдал, үйлдлийг гаргах бөгөөд зарим нь юм идэхээ болих, зарим нь (Tarantula) аалзны үс гуужиж халцардаг гэнэ. Шинээр арьс солигдож хуучин төрх нь гуужих явц маш удаан, тийм ч хялбар явагддаггүй ба гормоны нийлэмж нь одоогийн арьсыг нь мулталж шинээр бүрэлдэхэд нөлөөлдөг байна.

Хий үзэгдэл ба Аалзны тор
Энэ явдал 2011 онд Пакистанд болсон бөгөөд их үерийн аюул тохиолдоод байсан үе юм. Нэг хэсэг хэвлэлээр шуугиж байсан энэхүү үйл явдал олныг багагүй цочирдуулаад байсан ч тухайн жил шумуул бараг үзэгдээгүй нааштай байсан гэлцдэг. Үерийн аюулаас сэргийлэхийн тулд хэдэн сая аалз моддыг тороороо хучин авсан бөгөөд энэ нь яг хий үзэгдэл шиг харагдаж байсан нь сонирхолтой юм.

Тэд “сээтэгнэж” чаддаг.
Энэ бол дэлхий дээрх хамгийн гоёмсог “Maratus Volans” хэмээн нэрийдсэн аалз бөгөөд Авсралийн зүүн өмнөд хэсгээр нутагладаг амьтан юм. Тогос шувуу мэт үзэсгэлэнтэй басхүү ихэмсэг энэ амьтан хээлийнхээ үеэр өнгөө улам чимэх ба эрэгчин нь эмэгчинийгээ “секс”-т уриалан дуудахдаа сонирхолтой бүжиг хийж “сээтэгнэдэг” байна. Ингэхдээ тэд гурав дахь хос хөлөө өргөж, хэвлийн хэсгээрээ чичирхийлэх хөдөлгөөнийг хийх эсвэл тогосны сүүл мэт биеийнхээ төгсгөл хэсгийн гоёмсог хормойг дээш өргөдөг байна.

Тэд “тор”-оо чимэглэдэг.
Зарим аалзнууд тороо маш сонирхолтой ур хийцээр чимэглэж сүлжсэн байдаг бөгөөд үүнийг эрдэмтэд тороо бат бөх болгохын тулд эсвэл эрэгчнийхээ анхаарлыг татахын тулд ийнхүү чимэглэдэг гэж үзжээ. Заримынх нь хувь идэш болох амьтныхаа анхаарлыг татах зорилготой байж болох ч үнэхээр гайхалтай чимэглэл бүхий тор нэхдэг аалз дэлхий дээр цөөнгүй билээ. Тэдний нэгээр “Argiope” төрлийн аалзыг нэрлэж байна.
ЭХ СУРВАЛЖ:PLAYSKULL.MN

айфон 5s чехолmassage in dubaiхочу взять деньги в долг под распискуреклама кирпича


Аалзны хийж чаддаг “сонирхолтой” зүйлс
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.