Хүүхдийн тань зан авир өөрчлөгдөөд байгаа юм биш биз?

Халуун дулаан уур амьсгал дутмаг гэр бүлд хүүхэд ууртай, турэмгий зан авиртай болж өсөх нь бий. Хүүхдийн хүн болж төлөвших гол орчин бол гэр бүл. Иймд эцэг эхчүүд хэчнээн ажилтай, завгүй байсан ч хүүхдийнхээ зөв төлөвшилд анхаарах нь маш чухал. Анхаарал тавихаа болиод хэд хоноход л хүүхдийн зан авирт өөрчлөлт орох нь бий. Хүүхдийн ууртай, түрэмгий эсэхийг доорх сорилоор тодорхойлж болно.

-Хүүхэд өөртөө тавих хяналтаа алдаж байна уу?
-Гуйлт хүсэлт биелүүлэхээс татгалзаж байна уу?
-Хүмүүсийн уур бухимдлыг зориуд хүргэж байна уу?
-Өөрийн алдаа, буруу үйлдэлдээ бусдыг буруутгаж байна уу?
-Уурлаж уцаарлах, дур зоргоор авирлах байдал ажиглагдаж байна уу?
-Хийх юм аа хийдэггүй, орчин тойрны хүмүүсийн зэмлэлд уцаарладаг уу?

Хэрэв зургаан сарын туршип эдгээрээс дөрвөн шинж чанар байнга илэрч байгаа бол хүүхэд чинь ууртай, турэмгий зан авир бүрэлдэн тогтож байна гэсэн үг. Гэхдээ “одоо оройтлоо” гэж эцэг эхчүүд бодох хэрэггүй. Хэзээ ч оройтохгүй. Харин цаг хугацаа шаардагдана. Хүмүүжлийн арга барилаа өөрчлөөд үз.
Та өөрөө уур уцаартай нэгэн бол ямар ч шилдэг зөв арга хэрэглэсэн ч тус болохгүй. Иймд өөрийн зан чанартаа дүгнэлт хийж өөрчил. Гэр бүлийн бусад гишүүдэд ч энэ асуудал хамаатай.
-Хүүхдэдээ зураг зурах санал тавь. Аз жаргалтай байх үеийнх нь мөн уурлаж байгаа байдлыг нь зуруул. Хүүхэд энэ зургаа харьцуулбал сайн.
- Түмпэнд ус хийгээд тоглохыг санал болго.
- Баримлын шавраар элдэв дүрс хийлгэ. Энэ нь хүүхдийн түрэмгийлэл, уур уцаарыг бага ч боловч тайлдаг байна.
Энэ мэтчилэн дасгал тоглоомууд хүүхдийн өөрийгөө хянах чадварыг хөгжүүлж, цочмог түргэн уурыг тайлахад үр дүнтэй ажээ.чехлы для айфон 5outcall asian massageденьги в долг под расписку в барнаулераскрутка сайта в поисковиках


Хүүхдийн тань зан авир өөрчлөгдөөд байгаа юм биш биз?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.