Холливуудын алдарт од Титаник киноны Жек нэрээрээ анх танигдсан жүжигчин Леонардо Де Каприо хүүхнүүдийн эрлэг гэдгээрээ цуутай. Түүний нэр холбогдож байсан бүсгүйчүүд Викториа Сэкрэт- ийн загвар өмсөгч Жизель-ээс эхлээд Наоми Кэмпбэл, Кармен Електра гээд тоо томшгүй олон. Гэтэл саяхан манай загварын ертөнцийн залуухан загвар өмсөгч Эрдэнэцогт өөрийгөө бараг л учраагүй бүсгүй, уулзаагүй хүүхэн байхгүй.
Унтсан бүсгүй болгоноо жаргааснаараа бахархдаг маягийн ярилцлагыг нэгэн сэтгүүлд өгч интернэтээр өөрийгөө од болгоод амжив. Идсэн ууснаа гайхуулсан хүн л эрхэм тэнэгт ордог юм. Унтаж, хэвтсэнээ гайхуулахаар л од болдог гэж бодсон уу яасан. Аль эсвэл өөрийгөө монголын Леонардо Де Каприо гэж мөрөөдөв үү?
Б.Урангоо