Урлаг хэмээх агуу ертөнцөд өөрийн өнгө төрхөөр гарч ирсэн олон хамтлагуудаас өмөрмөц содон хоолой, стиль имижээр бусдаас ялгарч байсан нь “А сарella”. Гаргасан бутээл болгон нь бoх насныхны сонсч, даган дуулах дуртай дуу нь болж чаддаг байсан ч бусад хамтлагийн адил нэг л өдөр таг болсон. Гэтэл саяхны нэг өдөр уран бутээлээр бус энтертайнментын үйл ажиллагаагаар урлагийн ертөнцөд эргэн ирнэ гэх мэдээллийг тэд дуулгасан юм. Ингээд тэдний уран бутээлийн болон энтертайнментынх нь үйл ажиллагааны талаар сонирхохоор хамтлагийн гишүүн буюу “А сареllа” энтертайнментын ерөнхий захирал Б.Төмөрчөдөртэй уулзсан юм.
-Нэг хэсэг уран бүтээлээсээ хөндийрсөн нь өөрийн хамтлагийн нэрээр нэрлэсэн энтертайнментаа гаргаж ирэх гэж байсантай холбоотой юу?
-Тийм ээ. Тодорхой хугацаагаар уран бүтээлээ завсардсан. Гэхдээ уран бүтээлээ орхисон хэрэг биш. Дан ганц өөрсдийн уран бүтээлээр зогсохгүй түүнээс том зүйлийн төлөө ханцуй шамдан зүтгэсэн минь энэ юм. Б ид зорьсондоо хүрч, хүссэн зүйлээ эхлүүллээ. Хамгийн сүүлд гарч ирсэн отгон энтертайнмент ч гэлээ үйл ажиллагаа маань маш эрчимтэй, бас амжилттай явагдаж байгаа.
-Юутай ч одоо зураг авалтаа хийж байгаа “Амжилтын эзэд” уралдаант шоу нэвтрүүлгийн талаарх мэдээллийг авсан. Өөр ямар төрлийн үйл ажиллагаа явуулах вэ?
–“Амжилтын эзэд” шоу нэвтрүүлгийн зураг авалт ирэх сарын 10 хүртэл үргэлжилнэ. Тэгээд 20-ноос телевизээр цацаж эхэлнэ. Бид энтертайнментынхаа үйл ажиллагааг дуу хөгжим, тайз, дэлгэцийн урлаг бүхий л салбар руу чиглүүлнэ.
-Дараагийн ажлаа төлөвлөсөнүү?
– Кино хийнэ. Солонгосоос мэргэжлиин хоёр хүн авчирсан. Киноны санаа, гүйцэтгэлийн талаар хэлэлцэж байгаа. Одоогоор ямар сэдэвтэй кино хийхээ эцэслэн тогтоогүй байна.
-Танай хамтлагийнхан бүх анхаарлаа энтертайнментдаа хандуулаад хамтлагийн уран бүтээлээ орхих гэж байгаа юм уу?
-Орхихгүй ээ. Энэ онд багтаан хамтлагийнхаа шинэ цомгийг гаргах төлөвлөгөөтэй байгаа. Одоогоор хоёр гурван дуу бичүүлсэн. “Амжилтын эзэд” нэвтрүүлгийн зураг авалт дуустал бид бүхий л анхаарлаа тийшээ хандуулчихаад байна. Уг нь хамтлагийн гашүүдийн хоёр нь энтертайнментын үйл ажиллагаанд, нөгөө хоёр нь өөрсдийн уран бүтээддээ цаг заваа зарцуулъя гэсэн боловч хүссэнээр болж өгөхгүй л байна. Зураг авалтаа дуусахаар уран бүтээлдээ анхаарал хандуулна.
М.УЯНГА
ЭХ СУРВАЛЖ:ӨДРИЙН ШУУДАН