“Miss Mongolia 2013″ тэмцээний шилдэг 23 оролцогч тодорлоо

Монголын мянга мянган охид, бүсгүйчээс шилдгийн шилдгийг нь тодруулан алдаршуулсаар 10 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Miss Mongolia” тэмцээний анхан шатны шалгаруулалт өнөөдөр МҮОНРТ-ийн байранд зохион байгуулагдаж өндөрлөлөө.

“Мисс монголиа” холбооноос санаачлан тэртээх 2004 оноос хойш тасралтгүй 10 дахь жилдээ зохиож буй уг тэмцээнд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Завхан зэрэг аймаг хотуудаас нийт 70 гаруй охид бүртгүүлэн оролцсоноос шүүгчдийн нэгтгэсэн оноогоор шилдэг 20-н оролцогч шалгаран үлдсэн бөгөөд мөн шүүгчдийн саналаар 3-н охин нэмэгдэж ийнхүү дараа дараагийн шатанд 23-н охин шалгаран үлдлээ.

“Miss Mongolia 2013″ тэмцээний анхан шатны шалгаруулалтын ерөнхий шүүгчээр “Мисс Монголиа” холбооны ерөнхийлөгч Д.Сумьяа, шүүгчээр МҮОНТ нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоо, “СИТИ” дээд сургуулийн захирал, доктор профессор Ц.Байгальмаа, “Их урлаг” нийгэмлэг төрийн бус байгууллагын тэргүүн, урлаг судлаач, зураач, МУСТА Д.Энхтайван, Урлаг судлаач Б.Наранзун нар ажилласан юм. Мөн тэмцээний хөтлөгчдөөр МҮОНТ-ийн хөтлөгч А.Мөнхбаатар, МҮОНТ-ийн хөтлөгч Г.Ханхүү нар ажилласан бөгөөд ерөнхий продюсороор МҮОНТ-ийн 2-р нэгдлийн дарга Д.Наранцэцэг нар ажилласан юм.

“Miss Mongolia 2013″ тэмцээний анхан шатны шалгаруулалтандаа тэнцэж тэргүүн миссийн төлөө өрсөлдөх эрхээ авсан охидыг хувийн дугаар болон овог нэрээр нь алдаршуулан танилцуулъя.

  1. А.Азжаргал- Хувийн дугаар 1
  2. С.Батцэцэг- Хувийн дугаар  4
  3. Д.Солонго- Хувийн дугаар 5
  4. Д.Цогцолцэрмаа- Хувийн дугаар 6
  5. Б.Цацрал- Хувийн дугаар 9
  6. Э.Дэлгэрмаа- Хувийн дугаар 11
  7. Д.Биндэрьяа- Хувийн дугаар 12
  8. Р.Хишигдэлгэр- Хувийн дугаар 15
  9. Н.Ануцэцэг- Хувийн дугаар 18
  10. Ц.Сувд-Эрдэнэ- Хувийн дугаар 20
  11. С.Цэрэндулам- Хувийн дугаар 28
  12. Н.Ану- Хувийн дугаар 30
  13. Т.Амарзаяа- Хувийн дугаар 32
  14. Н.Нармандах- Хувийн дугаар 35
  15. Б.Баярцацрал- Хувийн дугаар 40
  16. Номин-Эрдэнэ- Хувийн дугаар 45
  17. Б.Оюундарь- Хувийн дугаар 49
  18. Б.Баттогтох- Хувийн дугаар 50
  19. Д.Мөнххүслэн- Хувийн дугаар 67
  20. М.Нарангэрэл- Хувийн дугаар 75
  21. А.Ариунтуул- Хувийн дугаар 10
  22. Г.Сарантунгалаг- Хувийн дугаар 53
  23. Ц.Аззаяа- Хувийн дугаар 73

Ийнхүү шалгаран үлдсэн 23-н охидоос маань 3-н охин “Miss Mongolia” тэмцээний ялагчдаар тодорч олон улсын миссийн тэмцээнд оролцох урилгийн эзэн болох бөгөөд Тэргүүн мисс  Японы Окинаво хотноо болох “Miss International 2013″, Дэд мисс Африкийн Экваторт болох  “Miss World  tourism”-2013, Гутгаар байр БНСУ-ын Сөүл хотноо болох “World “Miss University 2013″ тэмцээнүүдэд эх орноо төлөөлөн оролцох эрхийг тус тус хүртэх юм.

Сонирхуулахад “Miss Mongolia 2013”  тэмцээн нь МҮОНТ-ээр нийт 16-н дугаар нэвтрүүлэг болон цацагдах шилдгийн шилдгүүд ирэх сарын 13-ны өдөр УДЭТ-ын тайзнаа болох эцсийн шалгаруулалтаар тодрох ажээ.

Санаачлагч, зохион байгуулагч:
“Мисс монголиа” холбоо
Ерөнхий зохион байгуулагч:
Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизи
Мэдээллийн албан ёсны онлайн түгээгч:
Монголын №1 мэдээллийн хөтөч www.DORGIO.mn сайт
Хамтран зохион байгуулагч:
“DUAL ZET” Студи

 photo IMG_0467_zps4fdb4a22.jpg  photo IMG_0465_zpsd6c54702.jpg  photo IMG_0444_zpsb1a10774.jpg  photo IMG_0435_zps3bbea3cc.jpg  photo IMG_0434_zpscadb440d.jpg  photo IMG_0432_zps56ab8bc8.jpg  photo IMG_0346_zps7e9601cc.jpg  photo IMG_0342_zps3aed5dfc.jpg  photo IMG_0318_zps7ef04250.jpg  photo IMG_0316_zpsb405cd21.jpg  photo IMG_0310_zpsae2c7fbe.jpg  photo IMG_0302_zpse2c59f7f.jpg  photo IMG_0294_zpsd1e88ab3.jpg  photo IMG_0293_zps6efa27de.jpg  photo IMG_0191_zpse734f891.jpg  photo IMG_0169_zpsa7dbdaec.jpg  photo IMG_0148_zpse4d1241c.jpg  photo IMG_0127_zps6646fc11.jpg  photo IMG_0123_zpsdd2c7a4e.jpg
Фото зургийг “DUAL ZET” Студи

Эх сурвалж: www.miss.mnсумка для macbook airlooking for escortденьги в долг для студентоврасскрутка сайта


“Miss Mongolia 2013″ тэмцээний шилдэг 23 оролцогч тодорлоо
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Нэр: otgoo Огноо: 26 August 2013 Reply

32g demjij bn

Нэр: good luck Огноо: 26 August 2013 Reply

49. 32 uragshaaa

Нэр: amjilt Огноо: 27 August 2013 Reply

32

Нэр: Delger Огноо: 4 September 2013 Reply

28 dugaartai oroltsogchiig demjej bna

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.