Дуучин С.Нарангийн хамгийн үнэтэй шил нь 900-гаад мянган төгрөгийн үнэтэй гэнэ

sxx_500x500Рок поп хамтлаг дуучид дотроос боловсрол өндөртэй, баргил бүдүүн хоолойтой, үнэхээрийн чадварлаг дуучин бол С.Наран билээ.  Ямагт шил зүүх дуучин С.Наранг шилгүйгээр төсөөлөхөд бэрх.

Тэрээр яагаад дандаа цаг ямагт шил зүүдэг талаар нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагандаа “Урлагийнхан байнга л хурц тод, өнгө өнгийн гэрлийн дор ажилладаг хумүүс. Тиймээс нүдээ хамгаалах зорилгоор нүдний шил зүүдэг. Заримдаа тайзны гэрэлд нүд гялбах, дуулж байхдаа сэтгэл хөөрлөөр нүдээ аних, тэр бүү хэл хүнтэй ярьж байхдаа ч тухайн үеийн байдлаас болж нүдээ хэт томруулах, аних, эрмэх зэрэг үйлдлийг хийдэг. Тэр нь камерт өртөх тохиолдол гардаг. Тийм тохиолдлоос өөрийгөө хамгаалах хэрэгсэл ч болж чаддаг.  Хурц гэрлийн өмнө, гадуур явахдаа нар, салхинаас нүдээ хамгаалах гэсэндээ нүдний шил зүүдэг. Бусад үед нь нүдний шил зүүдэггүй.” тухайгаа ярьжээ.

Дуучин С.Наранд 100 гаруй шил байдаг гэнэ. Таалагдсан шилээ худалдаж авахдаа гар татдаггүй, тухайн үеийн боломжиндоо тааруулаад авдаг. Хамгийн хямд шил нь 100 юан, хамгийн үнэтэй нь ам.доллараас төгрөг рүү шилжүүлбэл 900-гаад мянган төгрөгийн үнэтэй шил байдаг аж. Түүний нүдний шилний цуглуулганд бүх төрлийн шил байдаг.  Хацар дээр дардаггүй, хөнгөхөн, чанартай шилийг чухалчилдаг гэнэ.

Тэрээр “Брэндийг чухалчилдаг уу? гэсэн сэтгүүлчийн асуултанд “Брэнд гэдэг үгийн цаана чанар байх ёстой. Гэхдээ нэрийн дэлгүурээс нь жинхэнэ оригналийг нь авахгүй бол хаа сайгүй хуурамч брэндуүд байдаг болсон цаг. Тиймээс брэндийн нүдний худалдан авахаар бол тухайн нүдний шилний талаарх мэдээллийг багтаасан номноос хэдэн сар нүд хамгаалах, яаж арчлах, юуг анхаарах зэрэг бүхий л мэдээллийг авсны дараа нэрийн барааны дэлгүүрт нь очиж авдаг” хэмээн хүүрнэжээ.

Ж.ЦАЦРАЛ

ЭХ СУРВАЛЖ: WWW.MISS.MN

аквалоо ценаescorts directoryкредитная карта без справок онлайнпродвижение компании


Дуучин С.Нарангийн хамгийн үнэтэй шил нь 900-гаад мянган төгрөгийн үнэтэй гэнэ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Нэр: hannn Огноо: 27 August 2013 Reply

900 hymdhan bgaan bishuu hobbito hund ni bol

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.