Жирэмсэн эмэгтэйчүүдэд өгөх зөвлөгөө

imagesЭмэгтэй та жирэмсэн болсон эхний сараас л зөв хооллох, үзэмжтэй хувцаслах, гоо сайхан, ариун цэвэр эрүүл мэнддээ урьдахаас илүү ач холбогдол өгөх нь зүй.

Харамсалтай нь ихэнх эмэгтэйчүүд жирэмсэн болмогц хааш яаш хувцаслах, гоо сайхныг орхих, уур уцаартай байх, өдрийн туршид хөдөлгөөнгүй хэвтэх зэргээр өнгөрөх нь бий.

Жирэмслэлт гэдэг өвчин бус харин эмэгтэй хүний хувьд ховорхон тохиох аз жаргал, баяр баясгалан учир та эрүүл чийрэг, ой ухаан сэргэлэн хүүхэд төрүүлэхийн тулд өөртөө өндөр шаардлага тавих хэрэгтэй. Энэ мөчөөс эхлэн таны хөдлөх, аяглах, хооллох гээд бүх зүйл хэвлий дэх хүүхдэд чинь нөлөөлнө гэдгийг бүү март.

Ирээдүйн эхчүүдэд хэдэн бяцхан зөвлөмж өгөхөд:

  • Юуны өмнө хэдэн сар, өдөртэй байгаагаа тодорхой мэдэх
  • Хэчнээн эрүүл байсан ч та эмчийн хяналтанд зайлшгүй байх
  • Хоол хүнсэндээ төмөр, кальци агуулсан бүтээгдэхүүн ихээр хэрэглэх. Yүнд: үхэр, хонины мах, элэг, загас, сүү, цагаан идээ, аарц, өндөг, вандуй, самар гэх мэт хүнсний бүтээгдэхүүнүүд орно
  • Цус багадалттай эмэгтэйчүүд төмрийн бэлдмэл, фолийн хүчлийг эмчийн зааврын дагуу хэрэглэх
  • Өөрт тохирсон биеийн дасгал /гимнастик, хүнд бус аэробик/ тогтмол хийх нь хүүхэд гэдсэнд хэт томрох, гэдэс сунахаас урьдчилан сэргийлнэ.
  • Эрүүл агаарт өдөр бүр тогтмол 1-2 цаг ялхах. Ялангуяа орой, үдэш агаар цэвэршсэн үед
  • Нэлмэгэр шуудай шиг хувцас та заавал өмсөх албагүй. Биед тохирсон, хэт том биш үзэмжтэй хувцас танд зохицохоос гадна төрөх гэж буй хүүхдэд чинь гоо сайхны мэдрэмж төрүүлнэ.
  • Гоо сайхандаа анхаарах нь чухал бөгөөд үсэнд хими /буржийлгах/ тодорхой хугацаанд хийлгэхгүй байх нь зөв.

Жирэмсэн гээд орчноос тусгаарлах, найз нөхөдтэйгээ уулзахгүй байх нь хэвлийд байгаа хүүхэд чинь зожиг, баяр баясгалангүй нэгэн болох магадлалтай тул хамт олон, найз нөхдийн хүрээг орхихгүй байх нь зүй. Ер нь жирэмсний үед эмэгтэй хүн аль болох тайван, баясгалантай байх, гэрэл гэгээтэй зүйл бодож мөрөөдөх нь хүүхдэд эерэгээр нөлөөлдөг.

чехол для макбук эйр 13kuwait escortsдам деньги в долг ивановокаким образом происходит управление репутацией компании в интернете?


Жирэмсэн эмэгтэйчүүдэд өгөх зөвлөгөө
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.