Хайртай залуутайгаа удаан хугацаанд аз жаргалтай байх 5 зарчим

 5713cad0dcfa1445great

Хайр дурлалын харилцаагаа хэрхэн сэргээх вэ?  Удаан хугацааны турш хадгалж ирсэн хайр дурлал чинь дуусгавар болох шалтгаан нь зөвхөн хууралт гэж бодсоор байна уу? Гэтэл бодит байдал дээр бидний харилцаа удаанаар хөрж нэг л мэдэхэд хайртай хүн чинь өглөөний цайн дээрээ мэндэлдэг танихгүй хүн болж хувирдаг. Хэрэв та хоёр харилцаагаа анх танилцаж байсан шигээ шинэ адал явдал, аз жаргалаар дүүрэн болгохоор хичээж байгаа бол таны өдөр бүр бага багаар хийж буй өөрчлөлт тань амжилтанд хүргэх болно. Энэхүү өөрчлөлтөнд тань туслах дараах 5 зөвөлгөөг танд санал болгоё .

1. Хамт байхдаа цагийг жинхэнэ аз жаргалтай өнгөрөө

Энэ танд мэдээжийн зүйл шиг санагдаж магадгүй л юм. Цагийг хамт, үр бүтээлтэй  өнгөрөөдөг хосууд бие биенээ илүү ойлгох нь мэдээж. Их Британы Үндэсний Статистикийн Газраас явуулсан судалгаагаар нийт хосуудын талаас дээш хувь нь (хүүхэдтэй хосуудын 70%-аас дээш хувь нь) өдөрт дунджаар 2 цаг 30 минут хамт байдаг бөгөөд түүний 1 цаг хагасыг нь зурагт үзэж өнгөрүүлдэг байна. Харин бидэнд олдож буй энэ богинохон цаг хугацааг зурагт үзэж өнгөрөөх бус үр бүтээлтэй өнгөрөөнө гэдэг өдрөөс өдөрт хөрж буй харилцаагаа сайнаар эргэхийг хүлээн суухаас 101 дахин илүү дээр гэж Сэгсгэрмаа нь зөвлөх байна. Үүнийг зөвхөн таны оролдлого л өөрчилж чадна. Маш жижигхэн зүйл таны сэтгэл санааг гутранги, ганцаардмал байдалд оруулж чаддагийн адил таны сэдсэн жижигхэн санаачлага бүр бүхнийг байранд нь оруулах үнэнч туслагч чинь байх болно. Тэгэхээр юуны өмнө зурагтаа унтраагаад оройн хоолоо бүтээлчээр зассан ширээний ард зооглож болох юм. Энэ нь таны гэр бүлд жинхэнэ халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэхгүй гэж үү?

2. Бие биенээсээ тусдаа цагийг сайхан өнгөрөө

Ямар ч зүйл хэтэрвэл хор болдгийн адил хайрттайгаа үргэлж хамт байх нь харилцааг хөргөх бас нэгэн шалтгаан болдог. Та хоёр танилцахаасаа өмнө өөр өөрийн гэсэн амьдралтай, сонирхдог зүйлтэй байсан нь мэдээж. 2 өөр хэв маяг шингэсэн цоо шинэ амьдралыг хамтдаа эхлэхэд бие биенээ танин мэдэх гэсэн тэрхүү сэтгэл хөдлөл, нууц таталцал намжихад бүх зүйл энгийн уйтгартай мэт болж эхэлдэг. Харин энэ үед хосууд өөрсдийн сонирхолдоо цаг зарцуулж өөрийгөө хөгжүүлэн, хоорондын харилцааныхаа дутуу хэсгийг нөхөөрэй. Тэгэхээр ном унших эсвэл иогоор хичээллэх ч юмуу өөрийнхөө дуртай зүйлийг сонгож өөрийн гэсэн дүр төрхийг бүтээгээрэй. Энэ нь таныг илүү үзэсгэлэнтэй, бусдын сонирхол татам бүсгүй болгоно.

3. Түүний хүслийг өдөө

Удаан хугацааны турш хамт байгаа хосуудын хувьд секс үргэлж анх байсан шигээ зүрх хөөргөм, халуун янаг байдаг гэвэл үнэнээс арай л зөрүүтэй гэдгийг бид бүгд мэднэ. Гэхдээ тэглээ гээд улиг домог болсон хэдэн байрлалаараа, хүссэн хүсээгүй өглөөний цайнд иддэг талх масло шиг болгож болохгүй. Зарим хосууд өөрсдийн мөрөөдлийн ертөнцөд умбаж, янз бүрийн шинэ хувцаслалт, байрлалыг туршин сексийн амьдралдаа үргэлж шинийг эрэлхийлж байхад зарим нь үүнийг гаж буруу зүйл гэж үздэг. Харин сексийн дур хүслийн хууль бол одоо туршаад үз эсвэл танд хэзээ ч дахин ийм боломж олдохгүй. Зоримог алхам хийхээр шийдсэн бол одооноос эхлээд найз залуугаа секс бөмбөг болгон харах гээд оролдоод үз. Энгийнээр хэлэхэд та илүү секс хийх тусмаа сексийг илүү хүсэх болно. Иймд одооноос эхлээд найз залуугаа сексийн нүдээр харах гээд оролдоод үз, өөртэй нь төстэй одтой адилтгаж бод, шинэ дотоож худалдаж ав. Өөрийнхөө дуртай сэтгэл хөдлөм секстэй киноны хэсгийг өөрийн бие дээр туршиз үз. Чи юу бодож байна, бие чинь түүнийг хүснэ.

4. Өөрчлөлттэй хөл нийлүүлэн алх

Бид та хоёрыг хамтдаа нэлээд удсан гэдгийн мэднэ. Гэхдээ хэзээ ч түүнийг нэгд нэгэнгүй мэднэ гэж бүү бод. Харамсалтай нь олон хосууд өөрийн мэдэлгүй явсаар нэг л мэдэхэд бие биеээ танихын аргагүй өөр хүн болсноо мэддэг. Хосууд анх дотносож бие биенээ хэн болох, юунд дуртай, дургүй, юу хүсдэг болохыг нь мэдэснээс хойш түүнийг гадаад ертөнцөөс тусгаарласан цоожтой хайрцганд байгаа мэт л санадаг. Яагаад? Яагаад? Хүн цаг үргэлж өөрчлөгддөг, харин та тэр өөрчлөлттэй эн зэрэгцэн алхахын тулд түүнийг сонс, тусалж дэмж, түүнээс суралц. Ингэснээр бид ч бас түүний өөрчлөлттэй эн зэрэгцэн өөрчлөгдөж үлдсэн амьдралаа хамтдаа өнгөрүүлэхээр амласан тэр тайлагдашгүй оньсогоны сэжүүрийг байнга атгах болно.

5. Хайртай хүнээ үнэн голоосоо хүндэтгэ

Мэдээж та хоёр анх бие биедээ анхаарал тавьж, сонсоогүйсэн бол одоо хамт байхгүй байсан нь ойлгомжтой.  Эцсийн эцэст хайр дээр бидний харилцаа тогтдог. Харин хайр нь бие биенээ хүндлэх хүндлэл дээр суурьладаг. Хүн өөрийнхөө хүндлэдэг хүнтэй хэзээ ч муухай харьцахгүй бөгөөд энэ алтан дүрэм зөвхөн таны хайр дурлалаар зогсохгүй бүхий л амьдралд тань хэрэг болох болно. Та түүнийг хүндлэж байгаа тохиолдолд та хоёрын харилцаа хэзээ ч муугаар эргэхгүй.

аквалоо ценаdubai agency escortкредитная карта банк михайловскийpr продвижение бренда


Хайртай залуутайгаа удаан хугацаанд аз жаргалтай байх 5 зарчим
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.