Эмэгтэйчүүд өгзөг, бэлхүүсээрээ таргалвал хувцсаа тохируулж өмсөн биеийнхээ галбирыг нууж болдог. Харин давхар эрүү, булцгар хацрыг нуух аргагүй юм. Тиймээс нүүрээрээ турах хүсэлтэй бүсгүйчүүд нэлээдгүй байдаг аж. Хэрэв та нүүрээрээ таргалсан бол дараах дасгалыг хийж, давхар эрүү, булцгар хацрыг ор мөргүй алга болгож болох нь ээ.
Өглеений иллэг дасгал
Алчуурын тусламжтайгаар давхар эрүүнд болон унжсан хацранд иллэг хийж болно. Эмийн ургамлын ханданд алчуураа норгоод захаас нь бариад огцом эргүүлж нэлээн хэдэн удаа эрчилнэ. Ингээд эрчилсэн нойтон даавууныхаа хоёр үзүүрээс атган эрүү рүүгээ давтамжтайгаар зөөлөн цохино.
“Нүүрээ зурцгаая” бүрдэл дасгал
Уг дасгал нь өмнөх дасгалаас тооны хувьд цөөн, хүнд хэцүү ч үрчлээ нугалааг илүү тэнийлгэхээс гадна бие галбир, ууц нуруу, алхаа гишгээг засах зэрэг хамрах хүрээ ихтэйгээрээ онцлог.
1.Амандаа харандаа /мөчир/ зуугаад агаарт өөрийнхөө нэр эсвэл дуртай үгээ үсэг нэг бүрчлэн уйгагүй нямбай бич. Үүнд хамгийн үр дүнтэй нь М үсэг юм.
2.Босож цээжээ цэхлээд хоёр гараа зөрүүлэн мөрөн дээрээсээ атга. Мөрөн дээрээ сайн дарж хамаг хүчээрээ хүзүүгээ дээш нь сунга. Эцсийн цэгт нь тултал зүтгээд амьсгаа гүнзгий аваарай. Амьсгаагаа түгжин 10 тоолоод аажуухан гаргаж биеэ сулла.
3.Гараа ташаан дээрээ тавьж мөр, цээжээ цэхлэн толгойгоо цээж рүүгээ бөхийлгөн зогсоно. Эрүүгээ баруун мөр рүүгээ алгуур эргүүлээд дараа нь толгойгоо өргөн эрүүгээ баруун мөрөн дээрээ авчираад дахин бэлдэх байдалд орио. Эмч нар гэмтэл бэртэл авахаас болгоомжлон тойруулан эргүүлэх хөдөлгөөнийг хориглодог боловч болгоомжтой хийж болно. Хзрэв толгой эргээд эхэлбэл нүдээ аниара,\
4.Уруулаа цорвойлгон эгшиг үсгүүдийг чангаар дуудах оролдлого хий. Үсгийн байрлал чухал биш бөгөөд харин ч байрыг нь сольж дуудах нь илүү үр дүнтэй. А Э 0 Ө Ү И Ю Я хэмээн давтан хэлээрэй.