Урам зоригтой, эрч хүчтэй алхдаг бол…

1311703281_glav_74731291Албан тушаал ахих, олны хүндэтгэлийг хүлээж, нэр хүндтэй хүн болохын тулд бүсгүй та өөрийгөө хувь ертөнц талаас нь илэрхийлж сурах хэрэгтэй. Ингэхдээ хичээнгүй, тэвчээртэй, тууштай, мөн дур булаам байх нь чухал. Та хаа нэгтээ, нэр хүндтэй байгууллагад ажилд орохоор ярилцлагад бэлтгэж байгаа бол таны мэдэлд аравхан секунд байна.
Сайхэн сэтгэгдэл төрүүлэхийн тулд,
- Анхны уулзалтаараа л бусдад нөлөөлж, сайхан сэтгэгдэл төрүүлэхийг хичээ. Биеэ хэрхэн авч явах, болон хэлэх үгээ ч бодолцох нь чухал
- Эмэгтэй хүний алхаа гишгээ чухал нөлөөтэй. Бүсгүй та урам зоригтой, хөнгөн шингэн, эрч хүчтэй алхдаг бол таныг ажил хэрэгч, золбоотой бүсгүй гэж үнэлнэ. Хэт том алхаж, гараа хол хаялан явдаг бол хэтэрхий дураараа, захиргаагүй хүн гэсэн сэтгэгдэл төрнө.
- Биеэ хэрхэн авч явж байгаа тань ч дээрхээс дутахгүй нөлөөтэй. Задгай үсний “ажил хэргийн” загварын ердийн урт нь мөр шүргэсэн байх ёстой.
Үүнээс илүү урттай үсийг шуух юм уу эсвэл аятайхан байдлаар засуулаарай.
- Та ажил хэргийн уулзалтад орохдоо хурц тод өнгийн гоо сайхны будагнаас татгалз. Будмал харагдахаасаа илүү үрчлээгүй, эрүүл арьсаараа бахархаж сур.
- Та гар хуруундаа анхаарах хэрэгтэй. Таны гарын арьс толигор, хумс тань цэвэрхэн засалттай байх ёстой.
- Ажилд орохоор очихдоо байрын жагсаалд явж байгаа мэт хувцаслах хэрэггүй. Хэтэрхий задгай хувцас мөн цагаан цамц өмсөхөөс зайлсхий. Шинэзр ажилд орох буюу ажил хайх явдал таны амьдралын ердийн үзэгдлийг нэг гэдгийг ойлго. Тиймээс та энэ үйл явдлыг хэтрүүлэн үнэлэх хэрэггүй.Сайн ажилтны хувьд сайхан алба хаших хүсэлтэй хүн гэдгээ үнэмшүүл. Энэ талаар бусдыг үнэмшүүлэх чадалтай бай.
- Ярилцлагад орохдоо талархлын үгээр яриагаа эхлэх нь хамгийн үртэй. Хэлэх үгэндээ харилцаж буй хүнийхээ нэрийг дурьдвал нөгөө хүнд тань маш тааламжтай сэтгэгдэл төрнө.
Эцэст нь хэлэхэд, бусдад талархал илэрхийлэх нь хэзээ ч илүүддэггүй юм шүү.чехол macbook airfilipina girls in dubaiдельта банк кредитная карта эволюцияуправление поисковой репутацией


Урам зоригтой, эрч хүчтэй алхдаг бол…
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.