Цусны даралт ихсэх өвчтэй хүн яаж урт наслах вэ?

2013_05_15_22_22_50_868Цусны даралт ихсэх нь ямарч шалтгаангүйгээр өөрөө бие дааж ихсэх, эсвэл ямар нэг өвчний улмаас уг өвчний шинж тэмдэг болж ихсэх гэсэн 2-р үндсэн хэлбэрээр тохиолддог. Аль нь ч байсан гэсэн артерийн даралтын түвшин 130/80мм МУБ-аас дээш гарвал уг даралтыг бууруулах бүхийл  талын арга хэмжээг авах ёстой.

Артерийн даралт ихсэхийг олон улсын төвшинд артерийн гипертензи /АГ/ гэдэг бол монголчууд цусны даралт ихсэх /ЦДИ/ гэж ярьдаг. Насанд хүрэгчдийн дунд өвчлөл нас баралтаар зүрх судасны өвчин тэргүүлдэг бөгөөд эдгээр өвчин дундаас ЦДИ өвчин зонхилдог юм.

 

-Та  энэ энэ өвчнөөс хэрхэн сэргийлэх талаар арай дэлгэрэнгүй тайлбарлаж өгнө үү.?

Энэ өвчнөөс сэргийлэх нь анхдагч буюу хоёрдогч гэж 2 янз байдаг. Анхдагч  урьдчилан сэргийлэлт, эмийн бус эмчилгээ хоёр нь ерөнхийдөө нэг зүйл лдээ. Анхдагч урьдчилан сэргийлэлт нь хүмүүсийн АД-ыг хэвийн хэмжээнд нь байлгаж эрүүл аж төрөх хэвшилд сурган урт наслуулахад чиглэнэ. Эмийн бус эмчилгээ гэдэг нь  ЦДИ өвчтэй хүний ихэссэн АД-ыг бууруулж хүндрэлээс сэргийлэх, хөдөлмөрийн чадвар алдалтыг багасгахыг чиглэгдсэн байдаг. Анхдагч урдчилан сэргийлэт буюу эмийн бус эмчилгээнд стресс- /сэтгэл цочрдол/ гүй байх,  стрессээ тайлж сурах,  давс бага хэрэглэх,  идэвхтэй хөдөлгөөн хийх,  жингээ хэвийн хэмжээнд барих, архи тамхи зэрэг хорт зуршил хэрэглэхгүй, судас хатуурах / атеросклеоз /-аас сэргийлэх, АД ихэсгэдэг эмүүдээс аль болох татгалзах , АД-аа хянаж чаддаг байх зэрэг нь багтдаг.

Дээр дурьдсан зүйлүүдийг нь дан ганц даралт ихсэлтээс сэргийлээд зогсохгүй зүрхний титэм судасны дутагдал, зүрхний шигдээс, чихрийн шижин зэрэг халдварын бус гаралтай зүрх судасны бүх өвчнүүдийн үед дагаж мөрдвөл зохино.

     АД ихсэх нь бие даасан өвчний хэлбэрээр буюу бусад өвчний үед дагалдах шинж болж гарч ирдэг тухай дурьдсан. Одоо зөвхөн ЦДИ өвчний үед юу анхаарах талаар товчхон зөвлөе.

       Сэтгэл санааны байдал: Хэрэлдэх, нойр тааруу байх шөнийн ээлжинд ажиллах, томилолтоор явах, ажилдаа хангалуун бус байх, сэтгэл санааны хувьд хэт ачаалалтай байх, айх цочих, атаархах, хардах зэрэг нь адреналиныг цочроож энэ нь мэдрэл цусны эргэлтийн системийг хямраан артерийн даралтыг ихэсгэнэ. Иймд сэтгэл санааны хувьд тогтвортой тайван байх нь АГ-тэй тэмцэх гол шалтгааны нэг мөн. Үүний тулд тайвшруулах үйлчилгээтэй цай уух, стресстэй тэмцэх өөрийн арга барилтай болох, өөрийгөө ятгах, тайвшруулах, байгаа орчиндоо сэтгэл хангалуун, аз жаргалтай амьдарч сурах, хүмүүстэй зөрчилдөхгүй аль болох цаад хүнээ сайн талаас нь харж уучилж чаддаг байх, явган аялах, дуртай амьтадтайгаа /муур , нохой гэх мэт / тоглох, зугаалах зэрэг өөрийн тохирсон арга барилтай болох. Хүн сэтгэл санааны цочролгүй огт стрессгүй байна гэж үгүй. Харин яаж цочролгүй байх вэ? Өөрийгөө яаж хянаж тайвшруулах вэ ? гэсэн аргаа олсон байх хэрэгтэй. Хэрвээ болохгүй бол мэргэжлийн сэтгэл зүйчийн тусламж авах нь зүйтэй.

      Давс: Хоолны давс буюу Na CE-ын Na нь доорхи журмаар АД-ыг нэмэндүүлдэг.

  1. Судасны хананы агшимтгай чанарыг нэмэгдүүлэх
  2. Судасны ханан дээр сууж судасыг хөвсийлгөн зузааруулах
  3. Усыг өөртөө татаж эргэлдэх цусны хэмжээг нэмэгдүүлэх

- Давс нь зөвхөн АД-ыг нэмэгдүүлээд зогсохгүй толгойн өвдөлт, хаван, бронхийн багтраа, зүрхний дутагдал, шамбарам цус алдалтыг нэмэгдүүлдэг. Хүн хоногт дунджаар 5гр давс идвэл зохистой байдаг. Гэтэл  монголчууд давстай цай ууж хоногт 12-13гр давс хэрэглэдэг байна. Давс хэрэглэх дуртай хүмүүс дэлгүүрээс давс авахдаа байгаа давснуудыг хооронд нь харьцуулан үзэж агуулагдах Na-ын хэмжээ хамгийн багатайг нь сонгох нь зүйтэй. Харин ЦДИ өвчтэй хүн давсыг 2,4 гр хүртэл багасгаж  бяслаг, хиам, консерв, майнеоз, чипс, давсалсан ногоо зэргийг хэрэглэхгүй байвал зохино. Талх хүртэл давстай байдгийг хүн бүр тооцолж сурах хэрэгтэй. Давсны оронд хоолыг сормисоор амталбал зүгээр.

       Хөдөлгөөний хомсдолын үед АГ-ээр өвчлөх магадлал 20-50%-иар ихсэж бодисын солилцоо удаашран, жин нэмэгдэж, зүрхний ачаалал даах чадвар буурдаг. Хөдөлгөөн хийх үед захын булчингууд /захын зүрхнүүд/ ажиллаж зүрхний ачаалал даах чадвар нэмэгдэнэ. Хөдөлгөөн нь стресс тайлах сайн аргад ордог. Эрүүл хүн биеийн хөдөлгөөн нэмэх хамгийн сайн арга нь явган явах юм. Эрүүл хүн аажмаас хурдан, хурднаас шогших, гүйх, хүртэл хурд нэмсэн дасгалыг 10-60 минут хүртэл хийх, хоол идэсний дараа 10-15 минут алхах хэрэгтэй. Ер  нь өдөрт 30 минутанд 3 км алхах, 8 км дугуйгаар явах, усанд сэлэх, хурдан бүжиг бүжиглэх, сагс тоглохын аль нэгийг заавал хийх нь хөдөлгөөн нэмэх сайн арга юм. Хөдөлгөөн  хийж буй үед амьсгаадах нь ачааллаа бага зэрэг бууруул гэсэн дохио юм.

      Жин ихсэх нь: ЦДИӨ-тэй 50%-ийн хамааралтай байдаг. Өөрөөр хэлбэл жин ихтэй хүний АД ихсэх , сахар нэмэгдэх, судас хатуурах, зүрхний ишеми өвчнөөр өвдөх нь элбэг байдаг. Иймд жингээ залуу наснаасаа эхлэн хянаж, жин нэмэхгүйн тулд зөв хооллох, хөдөлгөөнөө идэвхжүүлэх, стресст автахгүй байхыг зорих хэрэгтэй. Биеийн жингийн байвал зохих хэмжээ нь өндрөөсөө 100г хассан ялгавар /өндөр см-100/ эсвэл жинг өндрийн квадратад хуваасан ноогдвор юм. Энэ тоог биеийн жингийн индекс гэх бөгөөд 25-тай тэнцүү буюу түүнээс доош байвал хэвийн жинтэй гэж үзнэ. Хэрэв таны жин дээр дурьдсан хэмжээнүүдээс их байвал жингээ бууруулах буюу турах хэрэгтэй.

Үүний тулд:

-      Хоолны калороо багасгана. Тэр хүний  /зарцуулах калори нь хүнсээр орох калориосоо их байвал зохино./

-      Амьтны гаралтай өөх тос, нүүрс усыг бага хэрэглэх

-      Хоол хүнсийг өдөрт 3-4 удаа бага порцоор удаан идэх

-      Хоолны дэглэмийг гэр бүлийн бүх гишүүд баримтлах

-      18 цагаас өмнө хоолноос идэх, өглөөнөөс оройн хоолны зай 10 цагаас хэтрэхгүй байх

-      Хоногт хэрэглэх хоолоо өглөө 30%, бага үдэд 20%, үдийн хоолонд 40%, орой 10%-ийг хэрэглэх

-      7 хоногт 1-2 өдөр сойлт хоолтой зөвхөн тараг, алимны өдөр гөрөх сойлт хоолны өдрийн өмнөх буюу дараахи өдөр нь хоолоо нэмж идэхгүй байх

-      7-н хоногт 3-аас ихгүй өндөгний шар хэрэглэх, тархи, элэг, бөөр, дотор гэдэс, түрс, хиам, цөцгий, тослог сүү, сүүн бүтээгдэхүүн, амьтны тосонд чанасан, шарсан хүнс хэрэглэхгүй.

-      Амьтны гаралтай улаан /үхэр, хонь, ямаа, тэмээний/ мах болон өөхийг нь, тахианы мах болон гадар  хальсыг нь авах, тарган өөхтэй загас болон далайн бүтээгдэхүүн, ногоо, жимс, ургамлын тос, шувууны мах, тарваганы тос, далайн бүтээгдэхүүн, самар, үртэй жимс /чацаргана гэх мэт/ хэрэглэх нь зохимжтой.

      Хорт зуршил: Архи ялангуяа хатуу архи хэрэглэх нь АД-ыг нэмэгдүүлдэг. Архийг   удаан хугацаагаар хэрэглэхэд зүрхний шигдээс, тархины инсульт, гэнэтийн нас баралт  АГ-ийн хүндрэл эрс нэмэгддэг байна. Хүн хоногтоо хатуу архи 50мл, вино 120мл, пиво 330мл-ээс хэтрүүлэхгүйгээр аль нэгийг нь хэрэглэж болно.

      Тамхи нь: Судасны ханыг агшаахаас гадна гэмтээж атеросклерозын товруу үүсэх нөхцлийг бүрдүүлдэг юм. Энд архи, тамхины нийгмийн хор хөнөөл, буюу эрхтэн системийн гэмтлийн талаар дурьдсангүй. Зөвхөн  даралт ихсэхэд хэрхэн нөлөөлөх талаар товч дурьдлаа. Иймд архи, тамхигүй орчинд амьдрах нь хувь хүн, гэр бүл, нийгэмд өндөр ач холбогдолтой билээ.

-      АД ихсэхэд удамшил нөлөөлдөг. Эцэг, эх, эмээ, өвөө, төрсөн ах, эгч нар. нь АГ-тэй байх, ах дүү, төрөл төрөгсөдөөс 2-оос дээш хүн АГ-тэй байх нь уг хүн АГ-тэй болох өндөр магадлалтай гэж үздэг.

-      Эрчүүд 35-50 насанд, эмэгтэйчүүд цэвэршсний дараа АГ-ээр илүү өвчилдөг.

-      Нас ахих дутам судасны уян чанар алдагдаж АД нэмэгддэг.

-      Жирэмснээс сэргийлэх, хоолны дуршил бууруулах, преднизолон, дексаметазон, зэрэг глюкокортикойдууд, индометацин зэрэг үрэвслийн эсрэг эмүүдийг удаан хугацаанд хэрэглэвэл АД ихсэнэ.

 

-АД ихсэхэд ямар шинж илрэх вэ.?

 

Ер нь АГ-н үед илрэх шинж тэмдэг бүдэг байдаг. Ихэнх хүн АД-нь 200 хүрчихээд байхад юуч мэдрэхгүй, эв эрүүл хүн шиг байх бөгөөд хэлэхэд итгэхгүй байдаг. Ер нь АД-нь 130/80 мм МУБ-аас өндөр байвал АГ-тэй буюу АД нь ихэссэн гэж үздэг. АД ихэссэн үед хоёрдогч урьдчилан сэргийлэлт буюу  АД-ыг бууруулах зорилгоор эмийн болон эмийн бус эмчилгээг хийлгэх ёстой. Эмийн бус эмчилгээг болох хэрэглэх хоол хүнс, баримтлах дэг журам нь дээр дурьдсананхдагч урьдчилан сэргийлэлттэй ижил билээ. АД ихсэх үед толгой эргэх, дэлсэх, хөлрөх, нүүр улайх, толгой руу лугших шиг болох, чичрэх, түгших, ой тогтоолт муудах, цочимтгой, нүд бүрэлзэх, хөдөлмөрийн чадвар муудах, өглөөгүүр нүд нүүр хавагнах, гар хуруу хөөж мэдээ алдах зэрэг шинжүүд илэрдэг. Энэ үед эмчид үзүүлж амьдралын хэв маягаа өөрчлөн эмчилгээ хийхгүй бол өвчин гүнзгийрч, зүрх тархи, бөөр, нүд, зэрэг эрхтэнд эргэшгүй өөрчлөлт гардаг. Хожуу үедээ ухаан санаа, ой тогтоц өөрчлөгдөн, тэнцвэр алдах, явдал өөрчлөгдөх, хөл гар сулрах, мэдрэмж муудах, хараа муудах, зүрхэнд шигдээс болох, тархинд цус харвах, бөөр, зүрхний дутагдалд орох, амь насаа алдах хүртэл хүндрэл өгдөг.

Артерийн даралтыг хэмжих: АД ихэссэн бол өдөр бүр тогтмол АД-ыг хэмжинэ. Хэмжихийн өмнө: кофе уух, тамхи татах, архи уух нь хориотой. Сандалд нуруугаараа налж, хөлөө  газар бүтэн улаар нь тавьж сууна.

Яаралтай үед гэрийн нөхцөлд авах арга хэмжээ, эмчилгээ:  

Биеийн  байдал гэнэт тавгүйтвэл: юуны түрүүнд эмч дуудаад дараа нь үр хүүхэд, ойр дотны хүмүүсээ дууд.

Эмч иртэл:

-      Сандал, креслод аятайхан суу

-      Хөлөө халуун ус, горчицтой усанд дүрнэ. Хөлд халуун жин тавих

-      Корвалол :”валокордин” 30-35 дусал ууна.

-      Хэрэв өвчүүний араар өвдвөл нитроглицерин хэл дор тавьж аспирин 325 мг-г зажилна .

-      Хэрэв толгой хүчтэй өвдвөл фуросемид 1 таб ууна.

-      Юм идэхгүй, сандрахгүй байж, хурц гэрлүүдийг бүдгэрүүлнэ.

-      Эмийн эмчилгээ: Зөвхөн  эмчийн заалтаар эмийг тасралтгүй хэрэглэнэ. Эмийг шууд  зогсоохгүй. Тэгвэл артерийн даралт огцом нэмэгдэнэ.

-      Эмийг хоол идэхээс 1 цагийн өмнө, эсвэл 2 цагийн дараа хэрэглэнэ.

EMNELEG.MN

аквалоо ценаdubai 24 hour escortsдельта банк получить кредиткураскрутка в соц сетях


Цусны даралт ихсэх өвчтэй хүн яаж урт наслах вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex