АНУ-ын Теннессигийн их сургуулийн эрдэмтэд гэр бvлийн аз жаргалын нууц нь хосуудын биеийн жингийн харьцаанд оршдогийг тогтоожээ.
Мэргэжилтнvvдийн vзэж байгаагаар эмэгтэй нь гуалиг, нєхрєєсєє хєнгєн жинтэй байх тусам гэрлэлт удаан, аз жаргалтай байдаг гэнэ. Энэхvv сонирхолтой дvгнэлт гаргасан Америкийн эрдэмтэд дєрвєн жилийн турш гэр бvлийн аз жаргал сэдвээр судалгаа хийсэн байна.
Туршилтад 169 гэрлэлтээ батлуулсан хос /хосууд 35 хvртэлх насны/ оролцон, хагас жил бvр аз жаргал, биеийн жингийнхээ талаар тайлагнах болсон гэнэ. Гэр бvлийн хосуудын анкетыг судалж vзэхэд нєхрєєсєє бага жинтэй бvсгvйчvvд илvv аз жаргалтай байсан аж.
Гэхдээ тарган жинтэй бүсгүйчүүд санаа зовон шантрах хэрэггүй. харин нөхөртэйгээ илүү аз жаргалтай амьдаръя гэр бүлээ бат бэх сайхан хэвээр авч үлдэхийн тулд өөртөө анхаарч гуалиг сайхан байхын тулд хөдөлмөрлөх хэрэгтэй шүү. Судлаачдын vзэж байгаагаар тэдний энэ дvгнэлтийг сонсоод дургvйцэх, сэтгэлээр унах хэрэггvй гэнэ. “Бидний ажлын гол зорилго нь ямар ч эмэгтэйчvvд єєрт тохирсон хосоо олвол аз жаргалтай байж чадна гэдгийг батлах явдал юм. Єєрєєр хэлвэл хэт их жинтэй биш харин харьцангуй байх ёстой” хэмээн судалгааны ахлагч Андреа Мелыцер єгvvлжээ.