Зураач болгов (өгүүллэг)

919032_456805991056204_400483972_o804167172013-08-10-15-23[www.urlag.mn]Нэгэн дунд сургуулийн эргэн тойронд иргэдийн бизнес хийх газрыг хамаагүй өгсөний учир хөөрхий сургууль тэдний дунд хадны завсар хавчуулсан халиуны зулзага шиг л болсон байлаа. Хаашаа л харна наймаа хийж буй хүмүүсийн уцаартай уцааргүй дүр төрх тэдний нааш цааш чихэлдэн явахыг холоос харвал нэгэн цэнхэр биетийг  булаацалдан бужигнаж нөгөө цэнхэр биет газрын хүчнээс хамаг чадлаараа зүүгдэн аврал эрэх мэт. За энэ ч яахав би бас л тэнд очин удахгүй хил гарах бэлтгэлээ базаан гайгүй сайн шаахай олчих санаатай ийш тийш зүтгэн бараагаа сурталчилан орилж буй наймаачидын зүг арай ядан толгойгоо эргүүлэн харж явлаа. Уг нь жаахан заагтай байх сургуулийн газар руу наймаачид хэдийнээ орж иргэд ч мөн адил сургуулийн байшингийн сүүдэр бараадан бяцхан жаалууд тэдний чөлөөг харж сургуулийн зүг тэмүүлнэ.

Энэ өдөр 9-р сарын 1 байлаа. Сургуулийн нээлтийн ажиллагаа эхэлж наймаачидын сүрийг даран хөгжим эгшиглэж эхэллээ. Би сургуулийн хашааны өнцөгт зогсон итали гутал гэсэн хоёрхон үгийг хааяа нэг хэлэн зогсож буй наймаачинлуу очлоо. Энэ наймаачин би орилох шаардлагагүй яагаад гэвэл миний бараа надаар хоолойны дасгал хийлгэлгүй өөрөө яваад өгдөг юм гэсээр их л бардам зогсоно. Үнийг нь асуугаад би арай л унасангүй, миний хоёр сарын цалинтай тэнцэхээр байлаа Барааг харахад сэтгэлд нийцэж байна аа. Гэвч би цааш явлаа. Гэтэл нэгэн хүү сургуулийн шатны тэнд зогсоод шат өөд гарах гэж зүтгэж байв. Олны чихэлдээнд гарах гэсэн оролдлого нь бүтэлгүйтэж хүү сэтгэлээр унав бололтой. Би хажууд нь очин үг ч дуугарсангүй шууд л өргөн шатан дээр гаргалаа. Хүү баярлаж байгаа гэж жигтэйхэн. Та наашаа гараад ирээч гэж жингэнэтэл дуугарав. Би яарч явсан боловч хүүгийн баярласан царайг хараад шат өөд авирав. Хүү гараас минь хөтлөн сандал дээр хамт суугаад их л баяртайгаар санаа алдлаа. Жаалаа чи хэддүгээр анги вэ Одоо 5-р ангид орно. Ганцаараа яваа юмуу. Тиймээ эмээ өнөөдөр завгүй тэтгэвэрээ авах гээд явсан өчигдөр авах гэсэн их оочертой байсан гэсэн Аан. Бид хоёр ингэж ярилцав. Онигордуу нүдтэй боловч эгдүү хүрмээр булцгар том хацартай хөөрхөн хүү байв.

Хайр хүрэм хөөрхөн инээгээд би одоо 11 настай ш дээ шатаад авирч чадах л байсан даанч шахалдаад гэснээ намайг их л удаан харав. Би түүний хацар дээр үнсээд чи наанаа байж байгаарай би удахгүй гээд  дэвтэр, ном ,харандаа зарж буй наймаачины зүг яаран алхлаа. Тэмдэглэлийн том дэвтэр , үзэг үнэтэй бас гоёоос нь шилж авав. Хүүд өгөөд  дахин үнсвэл хүү хүзүүгээр минь тэврэн аваад та ямар хөөрхөн юм бэ гэснээ хоёр хацар дээр минь шовхийтэл үнсэв.

Эгчээ би дэвтэр дээрээ юу бичих вэ. Шүлэг дуу бичээрэй эгч нь жаахан байхдаа шүлэг дуу бичсээр хэдэн ч дэвтэр дуусгасан шүү. За баяртай. Хүү баяртай баярлалаа гэсээр надтай хамт шатаар буух гэв. Би чи буучихвал дахиад гарч чадахгүй шүү дээ. Тэгээд ч эгч нь дахин өөр хүнээр чамайг өргүүлмээргүй байна гээд инээв. Хүү миний хэлсэн үгний учирыг ойлгосон уу зогсоод үлдлээ. Би хэсэг яваад эргэж хартал жаахан гараараа даллаж байв. Мөнгө маань шаахай авахад нэгэнт хүрэхгүй болсон тул би ажилруугаа явав. Түнтгэр хацартай хөөрхөн хүү хэд хоног санаанаас маань гарахгүй байлаа. Би хүмүүнлэгийн ажилаар гадаадад багагүй жил амьдарч Лондонд очоод 2 жил болж байлаа. Дэлхийн шилдэг  уран зураачидын үзэсгэлэнд уригдан очоод нэгэн зургын дэргэд очоод сэтгэл догдолсон  юм. Эрээн цамцтай хөх өмдтэй 20 гаруй насны бүсгүй сурагчийн хувцастай түнтгэр хацартай нэгэн хүүг дээр өргөн шатан дээр гаргаж байгаа зураг байлаа.

Эргэн тойрон бужигнах хүмүүсийг томруун зурж сургуулийг жаахан болгож зурсан байлаа Зургын жаазны баруун буланд Зураач  Хүслэн.Б Монгол улс гэсэн байв. Харин зүүн буланд ” Миний хайрт аа би дэвтэр дээрээ шүлэг бичилгүй зураг зураад дуусгасанд уучилаарай . Санасан сэтгэл маань намайг зураач болгов. Хайлтын он жилүүд бүү удаан үргэлжилээсэй ” гэсэн байлаа.
Н.Уранчимэгчехол macbook air 11dubai uk escortsальфа банк кредитная карта за один деньпродвижение в сети


Зураач болгов (өгүүллэг)
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Нэр: Anonymous Огноо: 11 October 2013 Reply

ЗУРААЧ БОЛГОВ гоё өгүүллэг ба

Нэр: Anonymous Огноо: 15 October 2013 Reply

Huurhun uguulleg ve

Нэр: Anonymous Огноо: 15 October 2013 Reply

AMJILT

Нэр: Anonymous Огноо: 6 November 2013 Reply

Yamar goyo yim be eeeeeeeeeeeeee

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.