Өнөөдрийн зурхай /2013 оны 8-р сарын 30/

super_horoscopes_by_loish_e106f7532Өнөөдөр аргын тооллын 2013 оны 8-р сарын 30. Баасан гараг. Билгийн тооллын  XVII жарны “Тийн ялгуусан” хэмээгч усан могой жилийн намрын эхэн Цагаан бич сарын шинийн давхардсан 24. Сугар гараг. Зургаан цагаан мэнгэтэй шар луу өдөр. Өдрийн барилдлага Үл тохирох. Шүтэн барилдлага Өтлөхүй үхэхүй. Наран өглөөний 06:14 цагт мандаж, 19:41 цагт жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд өвчин эмгэг ирнэ хэмээжээ.

* * *

Өрнийн зурхай

Матар (12/22-1/19)

Бодлоготой хөдлөх өдөр. Ажлын энэ сүүлчийн өдөр сайхан мэдээ ирэх ба танд маш том тус хүргэнэ. Та урагшлан ажиллаж сонсож сурвал маш сайн үр дүн ирэх болно. Боломжийг алдлаа гээд харамсаад байх хэрэггүй. Учир нь танд хоёр дахь боломж байгаа. Таныг гайхуулан бишрүүлэх чадвартай хэн нэгнийг хай тэгээд урам авч түүнээс адилхан зан чанарын онцлог авъяас чадварыг олж ав. Өдрийн сүүлээр болох хамтын ажиллагаа хэлэлцүүлэг нь таны авъяас чадвар хянуур байдлыг тань шалгана. Ярихаасаа өмнө сайн бод. Хүний өмнүүр орж дургүйг нь хүргэх их амархан байна.

 

Хумх (1/20-2/18)   

Од хийморьтой өдөр. Таны нэр хүнд урьд нь байгаагүйгээр их өсөх болно. Хэрэв та сэтгэл зүрхээ юу хүсч байгааг мэдэж байвал бусдын нөлөөнд амархан автахгүй. Хувь хүний харилцаагаа сайжруулах талаар сургалт, зөвлөгөөнд суух нь таныг өөрийн эерэг зан чанараа илэрхийлэн гаргах чадвартай болгох болно.

 

 

Загас (2/19-3/20)

Шударга өдөр. Өнөөдөр шуудангаар тань баахан төлбөрийн тооцоо бужигнан ирж магад. Хэрвээ санхүү тань тогтворгүй зарлаг тань орлогоосоо их байгаа бол бүх өр зээлээ нэгтгэж сарын төлбөрөө бууруул. Үнэт цаас бондын тухай сурах сонирхолтой хүмүүс сургалт дамжаанд сууж өөрийн өмч хөрөнгөө нэмэгдүүлж бататгах тухай бодох болно. Өмч хөрөнгөө зарж эсвэл худалдаж авах гэж байгаа загасууд хэдэн өдөртөө гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурахаа хойшлуулах нь дээр.

 

Хонь (3/21-4/19) 

Ажил хэргийн, уран бүтээлийн харилцаа, үдэшлэгүүдэд таатай. Олон нөхөд эсвэл сайн танилуудтай хүн бүтэлгүй нэгэн байж болохгүй. Хүмүүс танд татагдахаар биеэ авч яв. Гомдоллохоо зогсоо, бусдыг сонсож сур. Олонтоо инээмсэглэж бай. Та сонгосон хүнийхээ урьд нь ажиглаж байгаагүй чанаруудыг нээнэ. Ажил төрөл ихтэй байх үед тэр таныг өвөрмөц санаануудаараа гайхшруулж магадгүй. Гэртээ ихэнх цагаа өнгөрөө. Та гэрийн ажлаас асар их таашаал авна.

 

Үхэр (4/20-5/20)
Хүнд цаг үе ирж байна. Хүчтэй цохилтод орох томоохон алдаа хийх, уналт шаталтын үе. Гүтгүүлж хууль зөрчсөн асуудалд орооцолдож магадгүй. Хэрэв та яахаа мэдэхгүй байгаа бол хуулийн дагуу ажилла. Шийдвэртэй үйлдэл зорилгодоо хүрэх шаргуу зан саадыг даван туулах шинжтэй. Амжилтгүй байж мэдэх зүйлээс болж ирээдүйн асуудлуудыг шийдэхээ хойшлуулна. Үр дүн хүлээж гар хумхин суух хэрэггүй.

Хамтатгах (5/21-6/21)   

Хязгаарлагдмал өдөр. Хэдийгээр найз нөхөд түнш, хамтрагч хайж байгаа нэгэнд нь сайн цагууд гарах боловч ерөнхийдөө нэг их сайн өдөр биш байх болно. Гунигтай уур амьсгал нөмөрч, таны урам зориг, баяр баясгаланг хязгаарлах болно. Цаг хугацаа, огноо андуурах, будилах зүйл гарч магад. Аялалын баримт авахад хэрэгтэй бичиг цаасны ажил цагтаа ирэхгүй байж магад. Хуримын ёслолд өндөр ач холбогдол бүхий жижиг зүйлүүдтэй холбоотой асуудал гарах болно. Төлөвлөгөө өөрчлөхөд төвөг саад учирч болох ч асуудлыг хойш тавилгүй одоо шийдсэн нь дээр байх болно.

Мэлхий  (6/22-7/22)

Хязгаарлагдсан өдөр. Эмх замбараагүй ба бохир заваан байдлаасаа зугтсаны үр дүн тэр байдал нь хязгаартаа хүрнэ. Өөрийнхөө хайртай хүнд гэнэтийн мэдээ дуулгах ёстой бол яарах хэрэггүй. Яаран дүгнэлт гаргавал дараа нь тэдэнд тайлбарлана. Та төлөвлөгөө боловсруулж ажиллавал урт хугацааны турш хүсэн хүлээсэн биелэлдээ хүрнэ. Гэсэн хэдий ч түргэн ухасхийсэн байдлаас татгалзах хэрэгтэй. Гараар хийсэн зүйлээ шалгаж дутагдлаа хяна ийм нөхцөлд та эцсийн бүтээгдхүүндээ бат итгэлтэй байж болно. Төслөө боловсронгуй болгоход өмч хөрөнгө нь батлагдсан байх ба үүний өмнө та урагшилсан байх хэрэгтэй.

Арслан (7/23-8/22)

Бүрэн эрхт өдөр. Хэдийгээр Cap тогтворгүй байдалд байгаа ч, Нар болон Буд гарагууд холбогдсон учраас та чухал ажил хэрэг дээр өөрийн хүчирхэг зөн билгээ ашиглаарай. Оюуны ажил хөдөлмөр эрхэлдэг арслангууд өнөөдөр үнэхээр гайхалтай ажиллах бололтой. Энэ цаг мөчид та асуудлаа шийдвэрлэх, шийдвэр гаргах, болон гэрээ хэлцэлд гарын үсэг зурахад тааламжтай үе бололтой. Та ажил олгогчдод өөрийнхөө чадварыг сурталчлах чадвар өндөр байх тул шинэ ажил эрж хайхад тохиромжтой цаг иржээ.

 

Охин (8/23-9/22)   

Хайр дурлал шинэ танилтай болох өдөр. Үйл ажиллагааны чиглэл хайх мэдлэгээ дээшлүүлэх зэрэгт таатай. Эсвэл энэ амралтын өдрөөр машинаараа аялалд гар. Энгийн байдлаас ангижирч сонирхолтой амьдар. Түр азнаад өөр юм хий. Сэтгэл санааг тань сэргээнэ. Бусадтай чөлөөтэй, эелдэг харьцах нь туйлын чухал. Хэрвээ найз чинь танд нууцаа дэлгэвэл түүнийг нь удаан хугацааны турш хадгалаарай. Өөрт тулгамдаад байгаа асуудлаараа итгэл даасан хүнтэйгээ ярилцсанаар асуудлыг зөв өнцгөөс нь харан шийдвэрлэхэд туслах болно.

 

Жинлүүр (9/23-10/22)

Өнөөдөр аливаад анхаарлаа хандуулж зохион байгуулахад хүнд байх болно. Өөрийн зөн совин дотоод бодлын хөгийг ашиглан тэнд байгаа санаануудад анхаар. Ингэвэл эцэстээ ямар ч нөхцөл байдал таны амьдралд ашигтай зүйл болж ирнэ. Хэрэгтэй үед нь хүнд туслах нь сэтгэлд тааламжтай байна. Жижиг ч гэсэн өөрчлөлтүүдийг хийж чадна гэдгээ мэдэхэд таатай байх болно. Эрх мэдэлтэй нэгэнтэй санал зөрөлдөх юмуу ахмад настай нэгэн нь ажлын хариуцлагаас болж бухимдахад хүрнэ.

 

Хилэнц (10/23-11/21)   

Идэвхитэй өдөр. Санхүүгийн хүндрэлд орохгүйн тулд багагүй хүчин чармайлт гаргах хэрэгтэй болно. Муйхраар бүү зүтгэ. Таны сэтгэлийн хэт хөөрөл нь тогтворгүй уур уцаартай болох шалтгаан болно. Сексийн харьцааны хувьд эрсдэлтэй алхам хийхээс зайлсхий. Үдшийг дотны найзуудын хүрээнд өнгөрүүл.

 

Нум (11/22-12/21)

Оргилсон өдөр. Өнөөдөр дэлгүүр хэсэн онцгой бэлэг худалдаж авах гэр орноо тохижуулах мөн найз нөхөдтэйгээ цагийг хөгжилтэй өнгөрүүлэх дуртай сонирхлоо хөгжүүлэхэд таатай өдөр. Спортод дуртай нь том тэмцээнд оролцохоор шийдэхдээ сэтгэл хангалуун байна. Бусад гоонь эрчүүд ажлын дараа хамт олонтойгоо гадагш гарцгаана. Ашигтай сурталчилгааны гэрээ хийх мэргэжлийн тамирчин ялангуяа үндсэн лийгийн холбооны гишүүн бол ивээн тэтгэгчтэй болно. Өнөө орой таны байгуулсан хожил урт хугацааны хайр сэтгэлийн анхны алхам байх болно.

сумка для apple macbook air 13prostitutes dubaiбизнес процесс выдача кредитапартизанский маркетинг


Өнөөдрийн зурхай /2013 оны 8-р сарын 30/
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.