Эмэгтэй та удирдах ажил хийдэг бол таны хувцаслалт ажилтнуудад тань үлгэр дуурайлал болж бх учиртай. Ноосон нэхмэл хувцас нь таныг ажил хэрэгч дүр төрхтэй харагдуулж чадахгүй. Та ажилдаа жинсэн өмд, спорт хувцас, энгэр заам нь задгай цамц, гялалзсан саатай хувцас өмсөхөөс зайлсхийгээрэй. Алтлаг, мөнгөлөг өнгөтэй гогцоо түгжээтэй, чулуун шигтгээ бүхий товчтой хүрмийг гэрээ хэлэлцээр гэх мэт албан ажлын үед өмсөх хэрэггүй.