“Брижет Жонсын өдрийн тэмдэглэл” кинон дээр гардаг Шон Тенн, Колин фаррел, Хью Грантыг санаж байна уу? Тэд зодоон зохион хийж, хараал урсгаж, тамхи татаж, тэнэг инээмсэглэж, дандаа л бүтэхгүй юманд орооцолддог хэрнээ яг хэрэгтэй үед хэзээ ч дэргэд байдаггүй. Тэд бол муу залуус. Гэтэл охид, бүсгүйчүүд яагаад ч юм зөвхөн тийм эрчүүдэд дурладаг. Үүний шалтгааныг хайцгаая.
Мазохист бүсгүйчүүд
Энэ онолоор бол өөртэй нь муухай, бүдүүлэг харьцаж буй эрчүүд эмэгтэй хүнд таалагддаг юм байх. Гэвч судалгаанаас үзэхэд мазохист эмэгтэй маш цөөн байдаг гэнэ.
Өөрийгөө доогуур үнэлдэг
Муу залуусыг сонгох дуртай эмэгтэй далд ухамсрын түвшинд “Үүнээс арай дээр залуу надад хэзээ ч олдохгүй” гэж үздэг. Эсвэл “Тэр мэдээж надаас илүү мотоцикльдоо хайртай” гэж хүлээн зөвшөөрдөг.
Өөрийгөө хэт өндөр үнэлдэг
Өөрийгөө өндрөөр үнэлдэг эмэгтэй зөвхөн маш онцгой залуу хайдаг. Тэгээд ямар ч эрийг, тэр бүү хэл олон эмэгтэйг нулимсан далайд живүүлсэн эрийг хүртэл өөртөө татаж чэдна гэдэгтээ итгэлтэй байдаг. Ийм ялалт нэр хүндээ хадгалахад нь хэрэгтэй гэнэ.
Тэр аавтай адилгүй
Бас нэг өөрийгөө доош хийгч. Бидний тархинд “Бэлгийн амраг эцгээс өөр байх ёстой” гэж суулгаж өгсөн. “Хэрэв залуу эр надад хэт халамжтай, дэндүү зөөлөн, ялдам байвал эцгийг минь санагдуулдаг. Би эцэгтэйгээ нэг оронд орж чадахгүй шүү дээ, тэгэхээр өөр ширүүн дориун эр л надад хэрэгтэй” гэж тэр боддог.
Тэр яг аав шиг
Өмнөхийн эсрэг хувилбар. Аав чинь таныг хаяад явсан. Эсвэл хайраа ил илэрхийлдэггүй, үгүй бол үргэлж завгүй ажилладаг. Эсвэл олон нууц амрагтай байсан биз. Ийм эцэгтэй охид өөдгүй амьтдын хайрыг хүртэх эрхтэй гэж өөртөө болон бусдад батлахыг оролддог.
Өөрчлөх хүслэн
Та онц сурдаг, үргэлж үлгэр жишээ охин байсан. Гэхдээ ийм байдал мөнхөд үргэлжилж болохгүй шүү дээ. Эрт орой хэзээ нэгэн цагт та өөрийн амьдралаа эрс өөрчлөхийг хүснэ. Муу залуугаас өөр хэн ч танд хурц мэдрэмж, өөрчлөлт авчрахгүй.
Адал явдал, аюул ослын мэдрэмж
Сул дорой гэгддэг эмэгтэй хүнд ч шинэ соргог, хурц мэдрэмж хэрэгтэй. Харин үүнийг муу залуус өгч чадна. Тэд урьдаас таашгүй, үнэнч бус. Гэвч ихэнх эмэгтэйчүүд тийм залууст сэтгэл алдардаг. Аюул далласан эротик зөнгийн эсрэг сөрөн зогсох хэцүү. Хэдий тийм ч бодит амьдрал дээр амьдрал үүсгэхийн тулд муу ба сайн залуугийн аль нэгийг сонгох хэрэгтэй болдог. Тэднийг ялгах тийм амаргүй. Индүүдлэгтэй костюм өмссөн цэвэрч эр хүүхнүүдийг оймс шигээ сольдог байхад урт үстэй, шивээстэй, байкер таныг өвдөхөд өдөржин шөнөжин жижүүрлэж магад.
Ер нь сайн залуутай хамт байхад уйтгартай бус харин уйдмаар залуутай цуг байхад уйтгартай. Хэрэв таны амрагийг “сайн залуу” гэсэн ганц үгээр тодорхойлдог бол тэр уйтгартай хүн. Тэр дэндүү сайн, хэт зөөлөн, хэт нервтдэг, таныг байтугай өөрийгөө хамгаалж чадахгүй, өөрийн гэсэн үзэл баримтлалгүй.
Муу залуутай байхад адгуусан зөнгөө ил гаргаж, өөрийнхөөрөө байхад болно. Сайн залуугийн дэргэд үргэлж биеэ барьж, түүний түвшинд нийцэх хэрэгтэй. Гэвч дандаа тэгэх боломжгүй. Сүүлдээ өөрийнхөөрөө баймаар санагдана. Сайн залуугийн амьдралыг үрсэндээ гэмшинэ. Иймээс сайн залуу бидэнд хэрэгтэй ч тэр уйтгартай биш, харин сайхан сэтгэлтэй, жаргал зовлонгоо хуваалцдаг байх ёстой. Эцсийн бүлэгт үнэхээр ухаантай хүнтэй хэзээ ч уйддаггүй.