Хайртай бүсгүйдээ ямар цэцэг бэлэглэх вэ?

Bunch-pink-Roses-1920x1200

Хайртай бүсгүйдээ цэцэг бэлэглэдэг ёс анх гэгээн Валентины үед үүссэн ч гэдэг. Юутай ч орчии үед цэцэг нь хайр сэтгэлээ илэрхийлэх залуусын нэгэн зэвсэг болсон байна. Мөн өгч байгаа цэцгээр эмэгтэйд хэрхэн ханддагийг мэдэх боломжтойг эрчүүддээ анхааруулъя.
САРНАЙ: Хайр сэтгэл, гоо үзэсгэлэнгийн бэлэг тэмдэг байсан, байх ч болно. Иймд наснаас үл харгалзан ямар ч эмэгтэйд сарнай цэцгийн цоморлиг бэлэглэх нь зохистой. Гэхдээ бага сага деталийг мэдэхэд илүүдэхгүй.
ЯГААН САРНАЙ: Дэлбээлээгүй цоморлигийг залуу эмэгтэйд бэлэглэвэл тохирно.
ХҮРЭН УЛААН САРНАЙ: Дунд насны эмэгтэйд бэлэглэвэл таарна.
ШАР САРНАЙ: (гэр бүлийн аз жаргалын тэмдэг)-г эхнэртээ бэлэглэдэг.
ХАР САРНАЙ: Онцгой бэлэг тэмдэг. Үнэхээр таны бишрэл бахдалыг төрүүлсэн тийм эмэгтэйд бэлэглэж болно. Гэхдээ нэг нөхцөлтэй. Хар өнгийн цэцгийг тэр бүр хүн ойлгох хүлээн авах чадваргүй байдаг тул сонгосон эмэгтэй тань нилээд эдгээд зантай байх ёстойг харгалзаарай.
АЛТАНЗУЛ ЦЭЦЭГ: Залуу бүсгүйчүүдэд зориулсан ялдам хайрын илэрхийлэл. Хэрэв та гэргийдээ алтанзул бэлэглэвэл цоморлигт гамба цэцгийн (гэр бүлийн аз жаргалын бэлэг тэмдэг) мөчир нэмж хийгээрэй.
ЛИШ ЦЭЦЭГ: Лиш цэцгийг гол төлөв эрчүүдэд бэлэглэдэг. Улаан өнгөтэй лиш цэцэг нь таашаал, эр зориг, хүч чадлыг бэлэглэдэг. Хэрэв та дарга эмэгтэйдээ лиш цэцгийн цоморлиг бэлэглэхээр шийдвэл хурц, тод алаг эрээн өнгөнөөс бүрэлдүүл. Ингэвэл таны талархлыг хүлээж байдгийг дарга тань мэдэрнэ. Мөн дашрамд сонирхуулахад цэцгийн ямар ч цоморлигт ногоон мөчир хийвэл чин сэтгэл, тааламжтай харьцааг тань илэрхийлэх тэмдэг болно.чехлы на айфон 5 спбblonde escorts dubaiкредитка від дельта банкуитальянские ванны


Хайртай бүсгүйдээ ямар цэцэг бэлэглэх вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: , ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.