Ялангуяа хадмын хаяанд амьдарч байгаа хосуудад тулгардаг асуудал. Үргэлжийн хурцадмал уур амьсгал, харьцаатай байвал эсвэл “ээж чинь, эсвэл би” гэж нэг л өдөр нөхөр чинь тулгахвий. Энэ байдлаас хэрхэн гарах вэ?
Нэг. Ээжтэйгээ ярилц. Чухам тэр юу хүсээд байгааг, хүргэний ямар зан байдал таалагдахгүй, крантаа хаахаа мартдаг гэх мэтийн маш өчүүхэн зүйл ээжийг чинь нервтүүлэх нь олонтаа.Иймд тохиролцоонд хүрэх нь чухал.
Хоёр. Та хоёр ажилтай тул ээж чинь хоол хүнс цуглуулах зэрэг гэр орны ажилд дарагдаж, уур бухимдал нь хүрдэг байж болно. Бүх ажлыг ээждээ бүү үүрүүл. Ажил үүргийн хуваарь гарга. Ээж чинь хүнсээ цуглуулдаг бол та оройн хоолоо хийх жишээтэй.
Гурав. Ээж чинь бас өөрийн асуудал, амьдралтайг мартуузай. Эрүүл мэнддээ анхаарах, амралт сувилалын газар явуулахад нь туслалцаа үзүүл. Найз нөхөдтэйгээ уулзах, үдэшлэг арга хэмжээ, олон нийтийн ажилд явуулах боломж олго. Тэгвэл ээж чинь та хоёрын амьдралд оролцоод байх завгүй болно.
Дөрөв. Настай хүмүүс баярлаж, гомдох нь амархан байдаг. Ийм халуун дулаан үг хэлэх, тэмдэглэлт үйл явдлаар нь дарс, чихэр бэлэглэхээ мартуузай. Өчүүхэн ч гэсэн анхаарал уур амьсгалыг зөөлрүүлдэг юм шүү.