Моодонд гаргадаг 14 алдаа

3500Эмэгтэйчүүд моод хөөж өөрийн хэв загвараа алдах нь олонтаа. Та ч бас тэдний адил моодны бай болж байгаа юм биш биз? Танд эмэгтэй хүмүүсийн дунд хамгийн их ажиглагддаг хувцаслалтын 14 алдаанаас хэрхэн сэргийлэх талаар зөвөлгөө хүргэе.
1 .Арьсны тань өнгөтэй үл нийцэх өнгийн хувцас бүү өмс. Энэхүү алдаа таныг тааламжгүй байдалд оруулж мэднэ. Та өөрт тохирохгүй өнгийн хувцас өмссөнөөр цонхигор, эсвэл наснаасаа хөгшин харагдаж болзошгүй. Харин зөв сонгосон өнгө гоо сайхныг тодруулж, нүүр царайг тань илүү эрүүл, өнгөлөг харагдуулна.
2.Эрс тэс өнгийн материалаар хийгдсэн хувцас бүү өмс. Тухайлбал өвөл өмсөх дулаан хувцасны материал илүү нягт, бүдүүн утсаар хийгдсэн, хүнд байдаг бол зун өмсөх хувцасных байгалийн утсаар хийгдсэн, давхар биш, хөнгөн нимгэн байдаг. Эдгээр материалууд хоорондоо зохицох нь ховор. Тиймээс таагүй байдалд орохгүйн тулд аль нэгийг нь сонгох хэрэгтэй.
З.Хэт бариу хувцас бүү өмс. Энэ нь хөхний даруулга, дотуур хувцасны шугамыг нэвт харагдуулдаг. Өөрт яг таарах дотуур хувцас сонгохыг хичээгээрэй.
4.Өдөр тутмын хувцсандаа хэт дасч болохгүй. Та орчин, нөхцөл байдалдаа тохируулж хувцаслах ёстой бөгөөд бага зэргийн тааламжгүй байдлыг мэдэрч болно. Гоёл чимэглэлд хэт дурлах хэрэггүй. Үүний гол зориүлалт нь өмссөн хувцсыг тань амьдруулж, стиль, имижийг тань тодруулж өгөх явдал юм. Моодны цүнх, гутал, зүүлт нь хувцастай үл зохицвол этгээд, тэнэг харагдана.
5.Гялалзаж гялтгасан зүйлд нэг их дурлах хэрэггүй. Ялангуяа эдгээр гялтганасан зүйл нь бусдын анхаарлыг татахыг хүсэхгүй байгаа хэсэгт байвал битгий өмс. Тухайлбал зүүлт, сондортой цамц бусдын анхаарлыг цээж рүү тань татдаг. Тиймээс та том хөхтэй бол ийм хувцас бүү өмсөөрэй.
6.Багадсан хувцас бүү худалдан ав. Та тэртэй тэргүй турахгүйгээс хойш богинохон ханцуйтай, товчлогддоггүй куртка, пиджак авах хэрэггүй. Та авсан зүйлээ өмсөхгүй бол сонирхол тань амархан буурна. Тиймээс өөрт таарахгүй зүйл худалдан авах гэж яарсны хэрэггүй.
7.Энд тэндээс цуглуулсан, хутгалдсан юм бүү өмс. Зарагдаад ганц үлдсэн зүйл худалдан авах нь төсөв, хэмнэлтийн үүднээс үзэхэд таатай зүйл ч хувцас сонгохдоо тоомсоргүй хандсанаар та өөрийнхөө стилийг гутааж буй хэрэг билээ.
8.Нэг материалаар хийгдсэн хувцас авах гэж хүчлэх хэрэггүй. Хэрвээ та хөлөөс толгойгоо хүртэл нэг л хэвийн хувцасласан бол дэгжин харагдахгүй л болов уу.
9.Та имижээ эрс өөрчлөхөөр шийдсэн бол биед таарсан, дуртай хувцсаа өмсөхөөс татгалзах хэрэггүй.
10.Гоо сайхны бараа хэт их хэрэглэх хэрэггүй. Гоо сайхны тунг хэтрүүлснээр таны үрчлээ, нүүрний өө сэв улам тодрох болно. Өдөр тутмын хөнгөн нүүр будалт, үдшийн хурц будалт хоёрын зааг ялгааг гаргаж будах хэрэгтэй.
11.Хумсан дээрх үлдэгдэл лакаа арилгахаа мартаж болохгүй. Лак нь хумсыг арчилгаатай, цэвэр харагдуулахаар бүтээгдсэн зүйл. Хэрвээ та хумс арчилгаандаа анхаарахгүй бол ариун цэврийн энгийн дүрмийг баримталдаггүй хүн мэт харагдана шүү.
12.Үс засалтандаа анхаар. Үс засалт таны нас, нийгмийн статус, боловсрол, хөрөнгө мөнгөний байдал гээд олон зүйлийг эргэн тойрныхонд хэлж өгч байдаг. Тиймээс үсчинд байнга очиж, үс засалтаа шинэчилж байгаарай. Хэрвээ үсчин таны үсийг нэг л хэвийн засаад байвал өөрчлөхийг эрмэлзэх хэрэгтэй.
13.Хувцсандаа үл тохирох гутал бүү өмс. Гутал тань таны стильтэй зохицох ёстой.
14.Гутал, өмд, банзалтай үл тохирох трико бүү өмс. Триког сандаальтай өмсөх хэрэггүй. Хэрвээ сандааль хөл холгоод байвал өнгөгүй. тунгалаг оймс өмсөөрэй.сумки для macbookvip escorts dubaiсбербанк микрозаймы онлайндоработка сайта спб


Моодонд гаргадаг 14 алдаа
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: , ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.