Өнөөдрийн зурхай /2013 оны 9-р сарын 02/

4715Өнөөдөр аргын тооллын 2013 оны 9-р сарын 02. Даваа гараг. Билгийн тооллын  XVII жарны “Тийн ялгуусан” хэмээгч усан могой жилийн намрын эхэн Цагаан бич сарын шинийн 27. Сумъяа гараг. Гурван хөх мэнгэтэй цагаагчин хонь өдөр. Өдрийн барилдлага Үхэх. Шүтэн барилдлага Авахуй. Наран өглөөний 06:19 цагт мандаж, 19:36 цагт жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Цөөрөм байгуулах, сахил санваар авах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.

* * *

Өрнийн зурхай

Матар (12/22-1/19)   

Шинийг бүтээх өдөр. Уран бүтээл хийх чин хүсэл эрмэлзэл төрөн оролдох өдөр. Таны мэдрэмжийг бусад тань зөвшөөрнө. Зөвхөн зөв гэж бодсон зүйлээ хий. Өнөөдөр маш их сэтгэлийн хөдлөлтэй байна. Хүний толгойг эргүүлэх нь энгийн зүйл юм. Өвөрмөц зүйлийг эрж хайн мөн маш ихээр гайхах болно. Хүүхдүүд анхааралд тань тус дэм болж магадгүй. Харин настангууд танд үнэтэй зөвөлгөөг өгч чадах тул ахмад хүмүүсээсээ тусламж дэмжлэг авах нь тун зөв шийдэл байх болно.

Хумх (1/20-2/18)   

Боломжоор дүүрэн өдөр. Өнөөдөр охины ордонд буй бүтэн сap бие даасан хумхуудад удирдагч сap шиг нь хүчтэй нөлөөлнө. Бухимдал болон санаа зовох шинж тэмдэг илэрч магадгүй. Хэрэв өгөх гэж буй мэдээллээ үнэн эсэхийг нь мэдэхгүй байгаа бол бусдад ярьсаны хэрэггүй. Дуугүй байх нь бүгдийг зохицуулахад нөлөөлнө.

Загас (2/19-3/20)

Ашигтай өдөр. Cap таны гэp бүл орон байрны байрлалд шилжсэнээр гэртээ байх хүсэл төрж болох юм. Өөрийн мэдрэмжээ хайхрахгүйгээр бүү орхи. Хөрөнгө санхүүгийн хомсдолтой байдлаас болж стресст орно. Өөрийн эрэлт хэрэгцээг энэ тэргүүнд тавьж өөрийн хайртай хүмүүст туслах боломжтой болно. Удирдлага тань таны хувийн нөхцөл байдалд нааштай ханддаг байж болох юм. Гэвч хэтэрхий их тайлбар тавих хэрэггүй. Үндсэн асуудлаа л ярь. Дотно яриа дэлгээд хэрэггүй. Өөрийн амрагийг өдрийн хоолонд урь.

Хонь (3/21-4/19) 

Энэ өдрийн уур амьсгал таны сэтгэл санааг өөдрөг болгоно. Сонгосон хүн тань танд ээлтэй байна. Өөдрөг үзэл бол эрүүл мэндийн баталгаа юм. Та өөр хотод амьдардаг хамаатнуудындаа айлчилж очиж магадгүй. Энэ аялал танд гэгээн дурсамж үлдээнэ. Амралтын дараа шууд ажилдаа орно гэдэгт бэлтгэлтэй бай. Ажил дээр дасан зохицох шаардлагатай шинэ зүйлүүд хүлээж байна.

Үхэр (4/20-5/20)
Ажлаар аян замд гарах уулзалт хийх, төсвөө дүүргэх зэрэгт таатай. Ажилдаа бүтээлч хандах сэтгэл санаа дүүрэн, эргэн тойрондоо сайн үйл бүтээх нь танд үр өгөөжөө авчрах болно. Өдийн хоёрдугаар хагасаас хойш сугар гаригийн нөлөө буурч урам хугарна. Хүүхэдтэй холбоотой хурц асуудал гарч болзошгүй. Амьдралд тэр чигээрээ урам хугарах хэрэггүй. Эрүүл ухаан нь өнгөрсөн асуудлыг шийдвэрлэхэд тус болох бөгөөд эргэн тойрныг сайн тал руу эргүүлэхэд тус болно.

Хамтатгах (5/21-6/21)   

Бүтээлч өдөр. Өнөөдөр ихрийн ордны хосууд хүүхдүүд хөгжилтэй байна. Хувийн зан байдалдаа анхаарал хандуулах цаг бөгөөд өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх нь хөгжилтэй, инээдтэй байна. Харин дотоод сэтгэлдээ хүүхэд чигээрээ байх болно. Уйтгартай суухын оронд шинэ хобби эсвэл гар урлалаар оролдох нь зүйтэй. Таны бүтээлч эхлэл яг юу хийхийг хүсэж байгаа түүнрүү тань хөтлөх болно. Энэ удаа арга барилаасаа хазайж, өөрөөр хийнэ. Одоо та өөрийгөө тордох хэрэгтэй. Хайрттайгаа хамт явахаар шийдсэн бол өөрийн гэсэн орон зай бий болгоно гэдэгтээ итгэлтэй байгаарай.

Мэлхий  (6/22-7/22)

Тайван өдөр. Хов жив ярихаас болон өөрийн гунигт бодлоосоо зайлсхий. Энэ өдөр ажлаа гүйцэд хийж өөрийн хэв маягаа хөгжүүл. Мэлхийн ордны оюутнууд өөрийн сурлагандаа сайн байж илүү сайн урагшлахдаа хөрөнгө гаргана. Нийгмийн харилцааг өөртөө татахад төвөгтэй байх тул хүчтэй байх хэрэгтэй. Та ирээдүйдээ үнэлж баршгүй туршлага авьяас байгааг олно. Гайхширхаар зүйл биш хэрвээ та мөнгөтэй бол хуучин найздаа өрөө төл. Таны сайн үйлс өнгөрсөн бүхэнтэй чинь хувь заяанд дайгдлаа. Хуучин найзтайгаа үдэшлэг хүлээн авалтан дээр тааралдана. Гэхдээ та өөрийнхөө төлөвлөгөөг анхаар.

Арслан (7/23-8/22)

Эмзэг өдөр. Арслангуудын хувьд оюунлаг мэдрэмжтэй өдөр. Ахуй байдлаа сайжруулах хүмүүсийн анхаарлыг татна. Гол төлөв та бусдын ашиг сонирхлыг өөрийнхөөсөө дээр тавьдаг. Эрүүл мэндийн хувьд элдэв зуршлаас салж, ямар нэг өвчний талаар судлах шаардлага гарч магадгүй. Ийм арга замаар та архаг өвчнөөр шаналж буй нэгэнд тус болж чадна. Элдэв согтууруулах ба мансууруулах зүйлд туйлын болгоомжтой хандах хэрэгтэй. Хэтрүүлж хэрэглэх юм бол нэр төр чинь маш ихээр унаж таагүй байдалд орж болох юм. Ганц бие бөгөөд нохой гурав харагдтал уух дуртай арслангуудын хувьд бусад ганц бие хүмүүстэй санаа амирлангуй сээтэгнэн зугаацах болно.

Охин (8/23-9/22)   

Хүнд бүх зүйл таны эсрэг чиглэсэн мэт өдөр. Гэнэтийн мэдээ таныг бодлоо өөрчлөх, ажил дээрх чиг хандлага, чиглэлээ эргэн харахад хүргэж болзошгүй. Харин эмэгтэй охиныхоныг сонирхолтой уулзалт болзоо хүлээж байна. Өчигдрийн бүх стресс дарамт үгүй болж сайхан мэдээ хүлээн авах болно. Аялалаар явах төлөвлөгөө бүтэх тийшээ хандаж өмне нь очиж үзэж байгаагүй газарт очиж үзэхийг хүснэ.

Жинлүүр (9/23-10/22)

Хоёрдмол өдөр. Романтик байдал нь эрч хүчийг сэргээж амьдралд итгэх найдварыг нэмэгдүүлнэ. Сайхан мэдрэмжтэй байх нь нааштай үр дүнг авчирч мэдэхээс өмнө мөрөөдсөнөөс тань илүү ихийг гүйцэтгэж чадна. Энэ өглөө бодол санаагаа цэгцлэхийн тулд нэлээн бодсоныхоо дараа зөвшөөрч байгаагаа хэл. Сонгосон талбартаа сайн ахиц гаргана. Хойд эцэг эх байна гэдэг амаргүй гэхдээ хүүхэдтэйгээ хамт байхад цаг гаргавал цаашдаа үнэ цэнэтэй харилцаа холбоог үүсгэж чадна. Үдшийг хайртай хүнтэйгээ өнгөрүүл. Орчноо дээд зэргээр бүрдүүлж оддын доор алхаарай.

Хилэнц (10/23-11/21)   

Удирдлага олон нийтийн байгууллага хууль эрхийн байгууллагуудад хандахад таатай өдөр. Зөн билэг тань хүмүүсийг танихад болгоомж овсгоо хянамгай байдал танд удирдлага түшмэдтэй харилцан ойлголцлоо сайжруулахад тусална. Албан тушаал ахих сайхан боломж нээгдсэн. Та тавьсан зорилгодоо хүрэхэд туслах шинэ түншүүд нөлөө бүхий ивээн тэтгэгчтэй болно.

Нум (11/22-12/21)

Үйл явдлаар дүүрэн өдөр. Өнөөдөр гариг эрхэс үйл явдал хөдөлгөөнийг дэмжих тул эрч хүчээ түлхүү ашигла. Энэ өглөө цайгаа уухаас өмнө бага зэрэг дасгал хий. Тэгээд эрүүл хүнс ид. Та өнөөдрийн стресс ачааллыг давж гарах эрч хүч цэнэг дүүрэн байх ёстой. Итгэлгүй биеэ авч явах байдал нь түгшүүрийг бий болгоно. Зарим нь үйлчлүүлэгчиддээ болон хамт ажиллагсаддаа том толгой гаргана. Амьдралдаа боломжит өөрчлөлтүүдийг хийхэд юу юунаас илүү сайн цаг гэдгийг гариг эрхэс анхааруулж байна. Хийж эхлэсэн л бол үр дүнг нь хартал гүйцэд хий.

macbook caseescort servicsзайм на киви срочнопродвижение сайта услуги


Өнөөдрийн зурхай /2013 оны 9-р сарын 02/
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.