“Cashmere Workshop-2014” энэ намрын анхны загварын шоу Америкт амьдардаг монгол дизайнерийн загваруудаас бүрдэнэ.
Өдөр тутмын болон ажил хэрэгч хослол, богино даашинзны коллекцоос бүрдэх загварын шоунд Монголын шилдэг загвар өмсөгчдийг сонгон шалгаруулж авчээ. Энэ жилийн “Cashmere Workshop” брэндийн нүүр царайгаар мисс Т.Ундармаа, модель Т.Батцэцэг нар шалгарчээ. Ирэх есдүгээр сарын 4-ны өдөр “Blue Sky” цамхагт болох уг загварын шоунд дуучин Б.Амархүү ая дуугаа өргөх юм.
Ж.Болор
MONTSAME