Гадаад хэл сурах хялбар арга

Хандлага: Энд хэлийг цэврээр сурах зарчим багтдаг. Анхан, дунд, гүнзгий шатанд хэдэн гол үг багтдаг вэ? 5000 орчим үг. Үүнийхээ 1000 орчим үгийг идэвхитэй, үлдсэнийг нь идэвхигүй аргаар эргүүлэхэд л яриад сурна. Ингэхдээ анхан, дунд, гүнзгий шатанд үздэг бүх дүрмийг системтэй, зөв уялдаа холбоонд ойлгох хэрэгтэй. Ингээд л болно. үгээ мэдэж дүрмээ ойлгосон тохиолдолд өгүүлбэрүүдийг өлхөн зохионо. Харин дараа нь номын дасгал, орчуулга хийх хэрэгтэй.

Мөн чанар: Англи хэл бол үгнүүд нь солигддог нэг л өгүүлбэр юм. Жишээ нь, I go to Darhan eyeryday гэсэн өгүүлбэр дээр ажиллая. Did you go to Darhan yesterday? Yes. I went to Darhan yesterday. Are you going to Darhan now? Now, I’m not going to Darhan now. Will you go to Darhan tomorrow? Yes. I will go to Darhan tomorrow гэх мэт нэг өгүүлбэрийнхээ үгнүүдийг солиод байх хэрэгтэй.

Арга: Энэ нь оросуудын зохиосон дүрмийн аргыг америкуудын зохиосон харилцан ярианы аргатай зөв хослуулж, түвд хэл, монгол бичиг сурах уламжлалт давталын аргыг хэлнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл оросын аргаар хүн бичихдээ сайн, ярихдаа муу. Америк аргаар сурсан хүн ярихдаа дажгүй, бичихдээ сулхан
учраас тэр шүү дээ.

Ухаан: Бэлэнчлэх сэтгэлгээнээс бүтээлч сэтгэлгээ рүү. Сэтгэл, сэтгэлгээ хоёрын харьцаа логик дараалалтай оюун ухаан, зөн билгийн оюун ухаан. Логик дараалалтай оюун ухаан нь үгээр илэрхийлэгддэг бол зөн билгийн оюун ухаан үгээр илэрхийлэгддэггүй. Жишээ нь, name гэдэг үгийг а нь үеийн хоёр хэлбэрт байгаа болохоор /ei / гэж уншина гэж логик дараалалтай оюуныг сургалтад ашигладаг. Тэгвэл зөн билгийн оюун ухаанаар үг үгийг шууд багшаар хэлүүлж аваад амандаа есөн удаа маань мэт давтаж, өгүүлбэрт оруулан шууд л My name is Jack гээд л хэлчих хэрэгтэйг өгүүлсэн. Дараа нь уг үг, өгүүлбэрийг шууд хараад зөнгөөрөө таних замаар хэлчихнэ. Оюун ухаанаа ч зөн билгийн оюун ухаанаа ч ашиглана.

Зарчим, үндэс: Гол зарчим бол өнөөдөр сур, өөрөө сур бас дахин өөрөө сур”. Харин үндэс нь “Би нэг хэлэндээ мянган үгтэй. Мянган үгээ ашиглаад өөрийнхөө бодсон санасан зүйлийг хүнд хэлчихдэг. Миний хэлснийг хүн ойлгоно. Хүний хэлснийг би ойлгоно. Уран илтгэгч болохгүй учраас мянган үг л хангалттай харин тухайн хэлний хэл зүй, дүрмийг бүрэн, зөв дараалалтай, зөв ойлгосон байх хэрэгтэй.чехлы айфон 5best escort in dubaiзаймы на карту по всей россиипроверка индексации сайта google


Гадаад хэл сурах хялбар арга
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.