“Pixar Animation Studios”-ийн гаргасан “Топ – 10” кино

Анх “Graphics Studio” нэртэйгээр 1979 онд байгуулагдаж байсан Америкийн хүүхэлдэйн кино бүтээгч “Pixar Animation Studios” нь өдгөө “The Walt Disney Company”-гийн салбар компани болсон билээ.

Эдүгээг хүртэл “Pixar Animation Studios” нь дэлгэцийн “14” хүүхэлдэйн киног гаргаад байгаагаас та бүхэнд “Slate” цахим сэтгүүлээс онцолсон “Топ – 10” киног сонирхуулж байна. “Slate” сэтгүүлийг “The Washington Post” компаниас эрхлэн гаргадаг бөгөөд энэхүү жагсаалтыг “The Washington Post” ба “Slate”-ийн хамт олныхоо бяцхан үрсийн дунд явуулсан судалгаанд үндэслэн гаргасан байна.

10. “Wall – E” (2008)

  • Kid’s Rating: 71%
  • Critic’s Rating: 96% (“Rotten Tomatoes”)

“Time” сэтгүүл болон “IMDB” зэрэг сайтуудаас “Pixar Animation Studios”-ийн хамгийн шилдэг бүтээлээр нэрлэдэг “Wall – E” хүүхэлдэйн киног анимэйтор Жастин Райтын (1981 – 2008) дурсгалд зориулж бүтээжээ. Найруулагч Эндрью Шэнтон ба кино багийнхан бараг жил хагасын турш Чарли Чаплин ба Бастер Китон нарын бүтээлийг шимтэн сонирхож байсан нь жинхэнэ “амьд” мэдрэмжийг өгөх үйл хөдлөлийг гаргасан гэлцдэг байна. “EVE”-ийн дизайныг “iPod”-ны загварыг гаргасан “Apple”-ийн дизайнер Жонатан Айв гаргасан ажээ.

9. “Toy Story – 2” (1999)

  • Kid’s Rating: 71%
  • Critic’s Rating: 100% (“Rotten Tomatoes”)

“Toy Story” (1995) хүүхэлдэйн киноны нээлтийн арга хэмжээний үеэс л цуврал болгон гаргах ангиудын талаар яригдаж эхэлсэн байдаг бөгөөд өмнөх ангиудад хараахан оруулж чадаагүй цөөнгүй санаагаа энэ ангид дэлгэн үзүүлсэн байна. Сонирхолтой баримтуудаас дурьдвал, нисэх буудлын ачааны тээшний хэсгийн зураглалыг гаргахын тулд “Pixar”-ийнхан 70 цаг зарцуулсан байдаг бөгөөд жүжигчин Жон Рэцинбэргер тус студийн гаргасан бүхий л “14” хүүхэлдэйн киноны дүрүүдэд дуу оруулсан бараг ганц жүжигчин аж.

8. “Ratatouille” (2007)

  • Kid’s Rating: 79%
  • Critic’s Rating: 96% (“Rotten Tomatoes”)

Франц үндэсний амтат зоог “Ratatouille”-ээр нэрийдсэн хүүхэлдэйн киног бүтээх ажил 2001 оноос эхэлсэн бөгөөд зохиолыг “Pixar Animation Studios”-ийн зохиолч, найруулагч Ян Пинкава гаргаж байжээ. Реми хархны нэрийг найруулагч Брэд Бөрдийн “American Hairless Terrier” үүлдэрийн нохойн нэрээр нэрлэсэн байдаг ба хүнд дунджаар 110.000 үс байдаг байхад түүнд 1.15 сая үсийг шигтгэсэн байна.

7. “Cars – 2” (2011)

  • Kid’s Rating: 82%
  • Critic’s Rating: 39% (“Rotten Tomatoes”)

“Cars” (2006) ангийн үргэлжлэл болж үзэгчдийн хүртээл болсон энэхүү хүүхэлдэйн киноны “Lightning McQueen”-ий дүрд жүжигчин Өүвень Вилсон дуу оруулсан бөгөөд “McQueen” нь 321 км/ц хурдлах чадвартай ажээ. Киноны “McQueen” нэр нь “Pixar Animation Studios” студид ажиллаж байсан анимэйтор Гленн Жон МакКүиний (1960 – 2002) нэр юм байна.

6. “Toy Story” (1995)

  • Kid’s Rating: 82%
  • Critic’s Rating: 100% (“Rotten Tomatoes”)

Энэ бол “Pixar Animation Studios”-ийн бүтээсэн анхны хүүхэлдэйн кино төдийгүй бүх цаг үеийн хамгийн “Шилдэг – 100” хүүхэлдэйн киноны №1 дугаарт нэрлэгддэг “гайхалтай” бүтээл ажээ. Туслах найруулагчаар Стив Жобс ажиллаж байсан бөгөөд тэрээр “Pixar Animation Studios”-ийг бүтцийн өөрчлөлт шинэчлэлт хийгдэхэд хөрөнгө оруулалт хийж байсан юм. Хүүхэлдэйн киноны “Buzz Lightyear” дүрийн ногоон өнгө нь найруулагч Жон Ласетэрийн дуртай өнгө бол үзмэн ягаан нь түүний гэргийн дуртай өнгө бөгөөд цагаан өнгө нь сансрын нисгэгчдийн өмсдөг өмсгөлийн өнгийг төлөөлдөг юм байна.

5. “The Incredibles” (2004)

  • Kid’s Rating: 85%
  • Critic’s Rating: 97% (“Rotten Tomatoes”)

“The Incredibles” кино зохиолыг “Ratatouille” киног бүтээсэн найруулагч, жүжигчин Брэд Бөрд бичиж найруулсан бөгөөд киноны Синдромын дүрийн нүүр хувирлуудыг түүний төрхөөс санаа авч бүтээжээ. Киноны турш нийт 640 удаагийн буун дуун, 35 удаагийн дэлбэрэлт гарах бол 189 удаа “товчлуур” дээр дарах үйлдэл хийгддэг гэнэ.

4. “Monsters University” (2013)

  • Kid’s Rating: 89%
  • Critic’s Rating: 77% (“Rotten Tomatoes”)

Ихэнхи хүүхэлдэйн киноны шинээр гарч буй ангиудад өмнөх ангийнхаа үргэлжлэлд буюу ирээдүйд болох үйл явдлыг гаргадаг байхад “Monsters University” кинонд “Monsters Inc.” ангиас өмнөх буюу өнгөрсөнд өрнөсөн үйл явдал гарч байгаагаараа онцлог бөгөөд “Pixar”-ийнхны хувьд анхдагч болж байгаа юм. “Monsters University” нь 1313 онд байгуулагдсан бөгөөд их сургуулийн номын санг “Bohol Hall” гэж нэрийддэг гэнэ. Учир нь энэхүү номын сангийн дизайныг “Pixar”-ийн Филиппин Америк гаралтай уран бүтээлч Нелсон Бохол загварчилсан ажээ.

3. “Up” (2009)

  • Kid’s Rating: 91%
  • Critic’s Rating: 98% (“Rotten Tomatoes”)

Найруулагч Пэт Докте энэхүү бүтээл дээр 2004 оноос эхлэн ажилласан ба уран бүтээлчид Венесуэл орноор гурван өдрийн аялал хийж “Мөрөөдлийн хүрхрээ”-г киноныхоо үйл явдал өрнөх онцгой нэгэн газраар сонгосон гэдэг. Байшинг 20.622 агаарын бөмбөлгийн тусламжтайгаар хөөргөдөг бөгөөд бодит байдал дээрээс авч үзвэл байшингийн жингээс хамаарч наанадаж 12.658.392 агаарын бөмбөлөг шаардлагатай байсан гэнэ. Энэ бол “Pixar”-ийн гаргасан анхны 3D хүүхэлдэйн кино юм.

2. “Toy Story – 3” (2010)

  • Kid’s Rating: 91%
  • Critic’s Rating: 99% (“Rotten Tomatoes”)

“Toy Story – 3” нь кино ертөнцийн түүхэнд хамгийн анх $1(063.171.911) тэрбум ам.долларын ашиг олсон №1 дэх хүүхэлдэйн киногоор нэрлэгддэг бөгөөд 302 дүр гардаг байна. Хүүхэлдэйн киног анх “You’re a Toy” нэртэйгээр гаргах гэж байсан гэдэг ба 103 минут үргэлжилдгээрээ “Toy Story” цувралынхаа хамгийн урт ангиар нэрлэгддэг ажээ.

1. “Monsters Inc.” (2001)

  • Kid’s Rating: 93%
  • Critic’s Rating: 96% (“Rotten Tomatoes”)

“Monsters Inc.” хүүхэлдэйн киног бүтээх санааг студийнхэн 1994 онд гаргаж байсан ба найруулагч Пэт Докте зохиол дээр нь 1996 оноос хойш ажиллажээ. “Салли”-д хоолой оруулах жүжигчнээр анх жүжигчин Билл Муррэйг сонгосон байсан ч харамсалтай нь холбоо барьж чадахгүй байсан тул жүжигчин Жон Гүүдмэнд санал тавьсан гэдэг. Бяцхан “Boo” охины жинхэнэ нэрийг Мэри гэдэг ба энэ тухай киноны хэсэгт цаасан дээр бичсэн харагддаг. Түүнчлэн Саллигийн биед нийт 2.320.413 туг үсийг суулгасан байдаг байна.

  • Харин удаах байруудад: 11. “Brave” (2012) 12. “Finding Nemo” (2003) 13. “Cars” (2006) 14. “A Bugs Life” (1998) гэсэн байна.

 

ЭХ СУРВАЛЖ: PLAYSKULL.MN

купить чехол на айфон 4sdubai top escortкредитка эльдорадодизайн ваной комнаты


“Pixar Animation Studios”-ийн гаргасан “Топ – 10” кино
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.