Эмэгтэй хүн өөрийн имижийг бүрдүүлэхийн тулд та нэн түрүүнд өөртөө хамгийн зохимжтой үндсэн дүр төрхийг сонгох хэрэгтэй. Эсрэг хүйстэнийхээ төдийгүй хүмүүсийг гижигдэж албан тушаал ахих, нэр хүнд олох, хамгийн найдвартай аргад эмэгтэй хүний найман гол төрх гэж байдаг. Энэ нь:
Нэг. Секс ялдам
Хоёр. Секс түрэмгий
Гурав. Эрх танхи
Дөрөв. Хээнцэр тансаг
Тав. Сонгодог ихэмсэг
Зургаа. Ажил хэрэгч
Долоо. Хүчирхэг түрэмгий
Найм. Романтик
Эдгээрээс аль нэгийг нь та өөрийн гадаад үзэмж, бие галбиртаа тохируулан сонгоорой. Сонголт чинь байгаа онож чадвал эрчүүд танд зангуу шиг наалдчихаад салахаа болино гэж мэд.
Жишээ нь: Намхан булцгардуу биетэй эмэгтэйд хээнцэр, эсвэл түрэмгий шинж огтхон ч зохихгүй. Биерхэг бүсгүйд эрх танхи стиль тохирохгүй. Иймээс та өөрийн үндсэн төрхөө хамгийн төгс хувилбараар сонгоорой.