Хүсвэл түүнийг өөрийн болго

couple-sea-beach-love-sun-Favim.com-481308Тэр чамайг болзоонд урив уу? Тэгвэл хурдхан шиг гоёж, үсээ янзлаад дэгжин охин болох хэрэгтэй. Зогс! Тэгэх шаардлагатай гэж үү? Хэрвээ тэр “харж мэдрэгч” биш бол таны хичээл зүтгэл талаар өнгөрнө.
“Эр хүн харж дурладаг” гэсэн эртний ам дамжсан яриа байдаг. Тэгвэл амьдралд энэ яриа үгүйсгэх нь бий. Энэ нь эрчүүд ертөнцийг өөр өөрийнхөөрөө хардагтай холбоотой гэнэ. Тиймээс тэд дурлахдаа зөвхөн харж бус сонсож, мэдэрч дурладаг байна.
Онцлогт нь тохируулж харилцахгүй бол чамайг олж харахгүй ч байж мэднэ. Хайртай хүнээ ямар төрөлд хамаардагийг мэддэг бол “анхаарлыг нь хэрхэн татаж, өөртөө дурлуулах вэ” гэсэн асуулт хялбар шийдэгдэнэ. Гэхдээ нэг зүйл анхааруулахад, хэрэв хайртай хүн тань харж мэдрэгч бол огт сонсохгүй, үнэртэх чадвараа алдсан гэсэн үг биш юм шүү. Харин нэг чанар нь бусдаасаа илүү хөгжсөн гэсэн үг. Тиймээс анхаарлыг нь татах бүх аргыг хэрэглэж болох ч гол чанарт нь түлхүү анхаарах хэрэгтэй.
“Харж мэдрэгч”-д дурласан бол…
Түүнд таалагддаг зүйл: Хэрвээ та гадаад төрхөндөө илүү анхаарлаа хандуулдаг бол түүнд таалагдах нь лавтай. Тэд ихэвчлэн хувцасаар нь хүнийг дүгнэдэг тул түүнийг өөрийн болгохын тулд мөнгөө хайрлах хэрэггүй. Мөн үс засалтандаа анхаараарай. Аль болох өнгө өнгийн хувцас, зүүлт зүүж, байнга имижээ өөрчилж байгаарай. Аятайхан гарсан зургаа түүнд мэйлээр илгээж бай. Мөн “Чи сайхан харагдаж байна”, “Зургаа үзүүлээч” гэх мэт үгсийг хэлж байгаарай.
Түүнд таалагддаггүй зүйл: Хэрвээ та болзоондоо угаагаагүй, тостойгоо зууралдсан үстэй, будаг нь холцорсон хумстай, бахь байдаг нөгөө л хувцастайгаа ирвэл.
Танд дурлажээ: Хэрвээ тэр чамаас нүдээ ч салгаж чадахгүй, чиний хөдөлгөөн бүрийг ажиглан ширтээд байвал. Мөн чамаас зургаа явуулахыг байнга гуйж, явуулсан зургийг тань ажлынхаа өрөөний ширээн дээр тавьсан бол.
“Сонсож мэдрэгч”-д дурласан бол…
Түүнд таалагддаг зүйл: Түүнийг нэрээр нь дуудаж, чихэнд нь хайрын үгс шивнэж, сонирхдог хамтлагийнх нь талаар магтахад хачин дуртай. Хамгийн гол нь чиний дуу хоолой сайхан байх хэрэгтэй. Хэрвээ чи дуулдаг бол бүүрч болоод явчихна. Түүнрүү хэзээ ч орилж хашигчиж, муухай үг хэлж болохгүй. Мөн хайраа утсаар илчлэх эсвэл уулзаад шууд хэл. Харин “msg”, мэйлээр хайраа илчилж болохгүй шүү. Мөн түүнийг сайхан дуулдаг гэж магтахаа мартваа.
Түүнд таалагддаггүй зүйл: Хэрвээ чи түүний бөмбөрийн цохиурыг хугалж, хөгжмийнх нь хөгийг гаргаж, хэрүүл хийж, аяга таваг шидэлж, хаалга саван гарч явах нь түүний зэвүүцлийг төрүүлнэ.
Танд дурлажээ: Өдөр шөнөгүй чамруу ярьж чиний дуу хоолой, яриаг тань анхааралтай сонсож эхэлбэл өөртөө итгэлтэй байж болно.
“Хүрч мэдрэгч”-д дурласан бол…
Түүнд таалагддаг зүйл: Түүнд чиний моод хөөдөг үгүй нь сонин биш, хамгийн гол нь чамд хүрэх үед хувцасны материал их зөөлөн, чамайг тэврэх үед гарт нь орооцолдож, гарыг нь хатгах үзүүртэй гоёл чимэглэл бүхий хувцас битгий өмсөөрэй. Түүнд таалагддаг гол зүйл нь үнэртэй ус юм. Ямар үнэртэнд дуртайг нь мэдэхгүй бол “амтад жимсний” үнэртэй /тарвас, гүзээлзгэнэ/ үнэртэнг сонгоорой.
Тэд тэшүүрээр гулгах, усанд сэлэх зэрэг идэвхтэй, үйл хөдлөлтэй зүйлийг чухалчилдаг. Тиймээс чөлөөт цагаараа түүнд иймэрхүү зүйлсийг санал болгоорой. Мөн мэдэрч байгаа зүйлээ түүнд ярьж бай. “Чамтай байх надад тайван, аюулгүй сайхан байдаг гэх зэрэг үгсийг хэлж байгаарай.
Түүнд таалагддаггүй зүйл: Хэрвээ чамаас хөлс үнэртэж, гар тань хүйтэн байвал түүнд огтхон ч таалагдахгүй.
Чамд дурлажээ: Хэрвээ тэр чамд хүрэх гэж оролдох юм бол. Тэдний хайр үйл хөдлөлөөр, өөрөөр хэлбэл, тэврэлт, үнсэлт, сексээр илэрхийлэгддэг.аквалоо стоимостьarabian escortsдам деньги в долг калугаpr кампания пример


Хүсвэл түүнийг өөрийн болго
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.