Гэдсээ яаж багасгах вэ

6240Бид нарийхан бэлхүүстэй болохын тулд спортоор хичээллэх, хүнд юм өргөх, хоолны дэглэм барих гэх мэт боломжтой бүхнийг хийдэг. Зарим нь бүр бүдүүн гүзээнээсээ салахын тулд пластик хагалгаа хийлгэдэг. Харамсалтай нь сүүлийн үеийн судалгаагаар гэдсээ багасгахын тулд өдөр бүр фитнес клубт очиж тамир тэнхээгээ бартал дасгал хийж, хоолны дэглэм сахиж болох боловч байнга стрессийн байдалтай байвал хийсэн бүх зүйл маань ямар ч үр дүнгүй болж, дахин жин нэмэхэд хүрдэг болохыг харуулж байна. Яагаад гэвэл хэвлийн хөндий дэх өөх биеийн бусад хэсгийн өөхнөөс өөрөөр бий болдог. Хэвлийн хөндий цусаар сэлбэгддэг ба тэнд стрессийн гормон хүлээн авдаг олон жорууд байдаг. Өдрийн туршид стрессийн гормон нэмэгдэж, багасч байдаг.
Хэрвээ та байнга стресстай байвал стрессийн гормоны хэмжээ байнга нэмэгдэнэ. Ийнхүү байнгын стресстэй байдал, стрессийн гормон нэмэгдсэнээр өөх ялангуя хэвлийн хөндийд ихээр хуримтлагддаг. Мөн товгор гэдэс нь зөвхөн архаг стрессийн /таны үзэн яддаг аз жаргалгүй амьдрал, гэр бүл/ шинж биш юм. Стрессийн гормон байнга өндөр байснаар тархин дахь нейрон устаж байдаг ба сайхан сэтгэгдэл төрүүлдэг серотонд саад учруулж хүчтэй гуньж гутрахад хүргэдэг. Стресст хэт орвол өөх үүснэ. Усны хувцас өмсөж наран шарлагын газар луу явах үед л бид ихэвчлэн гэдэснийхээ талаар санаа зовж эхэлдэг. Бүсэлхий орчмын өөхлөлт сахарын шижингийн хоёрдугаар үе буюу ракын зарим төрөлд орох зүрх судасны өвчинтэй холбоотой байдаг.
Таны биеийн фигурт удамшил бас нөлөөлдөг. Хэвлийн хөндийн өөхлөлттэй холбоотой өвчлөлийн 22-25 хувь нь хүний генетиктэй холбоотой байдаг байна. Үүнийг шийдэх ганц арга бол амьдралын хэв маягаа өөрчлөх явдал юм. Гэдэс хавийн өөхнөөс салахын тулд стресстэй тэмцэх, зарим аргыг хэрэглээд үз. Жишээлбэл йогоор хичээллэх, гүн амьсгал авах, хамгийн сайн хоолны дэглэмийг баримтлах гэх мэт. Газар дундын тэнгисийн хоол хүнс биеийн эд эрхтэнд нэн таарамжтай байж, ужиг стресстэй тэмцэхэд сайнаар нөлөөлж тус болдог хэмээн эрдэмтэд үздэг юм байна. Иймд стрессийн эсрэг хоол хүнс хэрэглэх хэрэгтэй болох нь. Үүнд бялуу, печень, макарон, шоколад зэрэг организмыг богино хугацаанд тайвшруулдаг зүйлс орох боловч эдгээр нь хэт илчлэг ихтэй байдаг.
Энэ үед стрессийн гормон буурах боловч биеийн жин буурахгүй нь. Харин загас, самар, хар самар, жимс, хүнсний ногоо зэргийг идсэнээр стрессийн гормон буурч, илчлэг багатай зүйл идэх боломжтой болох юм. Илүүдэл жин зөвхөн гадаад үзэмжинд муугаар нөлөөлөөд зогсохгүй, хүндээр өвчлөхөд хүргэдэг. Тиймээс эрүүл мэндэд хэрэгтэй амьдралын хэв маяг, зөв хооллолт, спортоор хичээллэх, сэтгэл санааны тогтвортой байдал энэ бүгд нийлснээр илүүдэл жингээ хасахад амжилт олох өндөр магадлалтай.iphone 5s чехлыrussian prostitutes in dubaiзаймы без проверки кредитной историисоздание стратегии


Гэдсээ яаж багасгах вэ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.