Хайртай бол уучил

Couple_CrisisЭмэгтэйчүүд хайртай хүндээ өндөр шаардлага тавьдаг. Тэр үнэнч, хариуцлагатай, ажилтай, ухаантай, халамжтай, овсгоотой, ер нь бүх сайн чанарын цогцолбор байх ёстой гэж үздэгээс хүүхнүүд бурууддаг. Өөрийн болон бусад хүний алдаа дутагдлыг уучилдаг хэрнээ хайртай хүнийхээ өчүүхэн төдий алдааг ч уучлах дургүй байдаг. Үүнээс болж хайртай хүмүусийн харьцаанд сэв суух, хагацаж салах асуудал ч элбэг тохиолддог. Тиймээс хожим нь шаналахгүйн тулд хайртай хүнтэйгээ харьцахдаа доорх энгийн дүрэм журмыг баримтлаарай.
-Тэр төгс төгөлдөр биш, тийм байх албагүй
-Түүний алдаа дутагдал надад ч бий
-Жижиг сажиг алдаа дутагдал асуудал биш
-Тэр засарч болно, тийм найдлага бий.
Хэрэв та энэ хэдэн энгийн зарчмыг мөрдлөг болгож чадвал хайрын тал дээр хэзээ ч асуудал үүсэхгүй. Гэхдээ хайрт чинь өор хүнтэй уулзах, таныг мэхлэх ч байдаг юм уу алдаа гарвал яах вэ? Тас хэрэлдээд хоёр тийш болох уу? Зарим нь ч тэгэх байх. Энд хүн бүрт тохирсон жор байхгүй, байх ч ёсгүй. Харин нэг зүйлийг хэлэхэд,” яарвал даарна” гэдэг үгийг санаарай. Гол нь зүрх сэтгэлээ чагна. Та хоёр үнэхээр бие биедээ харилцан хайртай бол ганц удаагийн хөнгөн явдлыг уучилж болохгүй гэж үү? Ухаантай эхнэр уучилснаараа, урагшгүй нөхөр өөдөлсөн жишээ цөөнгүй байдгийг санагтун.аквалоо новостиdubai escorts tonightденьги до зарплаты на карту сбербанкакупить радиаторы отопления цены


Хайртай бол уучил
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.