Гоёлын зүүлт, ээмэг бөгжөөрөө удаан гоёхын тулд байнга сайхан арчилж тордох хэрэгтэй.
Үнэт эрдэнэсээ бохирдох, гэмтэхээс хамгаал. Гэрийн ажил хийхдээ алт, мөнгөн зүүлт чимгээ авбал зохино.
Тэрчлэн гоо сайхны хэрэгслээр нүүр амаа цэвэрлэхдээ тайлаарай. Ялангуяа жинхэнэ оюуг маш онцгойлон арчлах хэрэгтэй. Оюу чулууны өнгө нь савангийн хөөс, үнэртэй ус, ацетон, хүчил, гоо сайхны хэрэгсэл, тэр байтугай ус, нарны хурц гэрлээс болж өөрчлөгдөж болзошгүйг анхаар. Жинхэнэ оюуг чидун жимсний тосноос хол хадгал, гэмтээж муухай болгоно.
Сувд хүчтэй уксусанд уусдаг. Нарны хурц гэрлээс болоод оюу төдийгүй аметист, молорын өнгө алдагдаж, онцгүй харагдана.
Алтан гоёл чимэглэл, эдлэлийн өнгийг сэргээхийн тулд нашатырын спирттэй савантай усанд угаа. Үүний тулд нэг аяга усанд хагас цайны халбага нашатырын спирт хийнэ.
Дараа нь цэвэр усанд зайлж, арчина. Эрдэнийн чулуун шигтгээтэй алтан бөгж, ээмэг, зүүлтний өнгийг мөн ингэж сэргээнэ.
Гэхдээ нэг аяга усанд зургаан дусал спирт дусаана. Мөнгөн эдлэл чимэглэл цэвэрлэхдээ нэг литр усанд нэг хоолны халбага нашатырын спирт хийнэ.