Хэрэв та үсээ өөрөө буддаг бол. Будагны өнгө төлөвлөснөөс арай бараавтар болохыг харгалзаарай. Жинхэнэ өнгийг олохын тулд дагзан дахь туг үсийг будаад үз. Тохиромжтой санагдвал будах ажилдаа ор. Гэхдээ хэрэв та будгаа хугацаанаас илүү ердөө хоёрхон минут байлгавал таагдашгүй үр дүнд хүрч болохыг санаарай.
– Төрөлхийн гоо сайхныг үнэл. Хэрэв та байгалиасаа тас хар, хилэн хүрэн, хонгор шар үстэй бол өөрийн давтагдашгүй онцлогоо бүр мөсөн устгах хэрэггүй. Будаг арилсан ч жийхэнэ өнгөө олоход хэцүү болдог. Мөн байнга үсээ буддаг эмэгтэйчүүдийн төрөлх өнгө нь үхчихсэн байдаг.
– Гялалзсан гоё үстэй болохын тулд мөн эрүүл харагдуулахыг хүсвэл Голливуудын мэргэжлийн шилдэг гоо сайханчид Е витамины тосон уусмалаар толгойндоо иллэг хийхийг зөвлөдөг. Манай аптекуудад бий.
– Шампунь дээрх шошго тийм ач холбогдолтой биш. Ямар ч үсэнд тохиромжтой, өдөр бүр угаа, эрүүл сайхан үстэй болгоно гэх мэтийн заавар, өөрөөр хэлбэл рекламанд хууртагдах хэрэггүй. Хүн бүрийн үс өөрийн онцлогтой байдаг тул зөвхөн тохирсон шампуниа сонго. Өдөр бүр үсээ угаах ч сайн биш. Хэрэв үс тослогдсон мэт санагдвал толгойгоо бөхийлгөн хуурай үсээ нүүр рүүгээ унжуулан хэдэн минут сэнсэд. Агаарын урсгалын дундаж хэлбэрийг тохируул. Ингэх нь үсний угийн арьсны илүүдэл тосыг арилгаж үсний хэлбэрийг хөвсийлгөж харагдуулна.
Жич: Эсрэг тэсрэг үсний өнгийн cop моодноос хоцрогдсон. Та нүүр гараа маш сайхан арчилж гадна үзэмж төрхөө анхаардаг боловч ямарч үр дүн алга уу? Тэгвэл та өөрийн зан авирыг тооцож үзэхгүй байгаа юм биш биз?