Асуултад хариулж найз залуугаа аль хэсэгт хамаардагийг мэдээрэй.
1. Түүний өрөөнд орход нүдэнд тусдаг зүйл…
а. Зурагт, гэрэл зургийн аппарат, ханын зураг
б. Хөгжим, чихэвч, гитар, CD
в. Эмх замбараагүй байдал, гэрийн шаахай
2. Тэр ихэвчлэн чиний юунд дуртай гэж ярьдаг вэ?
а. Гадаад төрх
б. Дуу хоолой
в. Үнэртэй ус, дулаан гарт
3. Тэр юу ч ярьсан ярианых нь хэмнэл…
а. Улам өндөрсдөг
б. Нэгэн жигд
в. Улам сулардаг
4. Тэр ямар нэгэн зүйл ярьж байхдаа ихэвчлэн…
а. Байнга дээш харж байдаг
б. Өөдөөс харж ярьдаг
в. Доош хардаг
5. Дуртай дуугаа сонсохоороо…
а. Нүдээ аньж, дуундаа автдаг
б. Дагаж дуулах, хөгжмийн зэмсгүүдийг дуурайж аялдаг
в. Хэмнэлд нь тааруулж бүжиглэдэг
6. Тэр юуг илүүд үздэг вэ?
а. Гэрэл зургийн аппарат, камер
б. Гар утас, хөгжим
в. Спортын хэрэгсэл, үнэртэй ус
7. Өөрийн компьютерийнхээ хамгийн түрүүнд юуг сайжруулах бол…
а. Дүрсний карт б. Дууны карт
в. Гар, хулгана
8. Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?
а. Үзэсгэлэн, кинонд явах
б. Дуртай хамтлагийнхаа тоглолтыг үзэх
в. Спорт, наран шарлагын газар явах, үдэшлэгт очих
Хариулт
А их бол
Таны найз залуу харж дурлагчдын хүрээнд хамаарагддаг тул та өөрийн гадаад төрхөндөө анхаарлаа хандуулах хэрэгтэй. Өөрийгөө эрвээхэй гэж бодвол таны далавч бүхнээс илүү тод сайхан байх ёстой.
Б их бол
Хайртай хүн тань сонсож дурлагчдын хүрээнд багтдаг тул та аль болох уянгалаг сайхан дуу хоолойтой байх шаардлагатай. Хэрвээ чимээ шуугианд дургүй бол түүнээс эртхэн холдсон нь дээр. Учир нь түүний байгаа газар чимээ шуугиан, зугаа цэнгэл тасрахгүй.
В их бол
Таны өмнө мэдэрч дурлагч байна. Тэрбээр танд хүрч, үнсэхээс нааш хэрхэн ханддагаа сайн ойлгохгүй байж мэднэ. Өөрийгөө түүнийх гэдгийг ойлгуулахын тулд уянгын аянд түүнтэй бүжиглээрэй.