Өнөөдрийн зурхай /2013 оны 9-р сарын 05/

ariesӨнөөдөр аргын тооллын 2013 оны 9-р сарын 05. Пүрэв гараг. Билгийн тооллын  XVII  жарны “Тийн ялгуусан” хэмээгч усан могой жилийн намрын эхэн Цагаан бич сарын шинийн 30. Бархасвад гараг. Есөн улаан мэнгэтэй хөх нохой өдөр. Өдрийн барилдлага Хүчин төгсөх. Шүтэн барилдлага Нэр өнгө. Наран өглөөний 06:24 цагт мандаж, 19:30 цагт жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Эрдэнийг гадагш өгөх, нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд эрлэг лугаа учирна хэмээжээ.

* * *

Өрнийн зурхай

Матар (12/22-1/19)

Дадлага туршлагатай өдөр. Итгэхээсээ илүү хийж бүтээх мөн зорилгодоо хүрэх дахиад нэг өдөр. Өөртөө итгэх байдал өнөөдрийн түлхүүр байх ба та урамшигдаж чадсан бол амжилтанд хүрнэ. Мөн таны зам дээр сайхан аз хүлээгээд зогсож байна. Аль хэдийн эхэлчихсэн байсан багийн төсөл тань маш сайн шийдэгдэх болно. Мөн амьдралд тань сайн нөлөөлөхгүй байгаа ямар нэгэн зүйлийг хасахад яг тохирсон цаг. Хадгаламжинд тань маш хүчтэй нөлөө үзүүлж мэдэх өөрчлөлт бүрт анхааралтай ханд. Таны хайрын харилцаанд романтик үйл явц илэрнэ.

 

Хумх (1/20-2/18)   

Эерэг өдөр. Урд нь бүтэшгүй мэт санагдаж байсан зүйлийг ч өнөөдөр та хялбархан бүтээж чадна. Эхэлсэн ажлаа дуусгахын тулд хүчээ зөв хуваарилахыг од эрхэс сануулж байна. Сэтгэл санаа тогтворгүй байгаа хэдий ч та санхүүгийн дэвжлэг авч чадна

 

 

Загас (2/19-3/20)

Үр бүтээмжтэй өдөр. Нийгмийн үйл ажиллагаанд үгүй гэж бүү хэл тэгснээр та ажлын ачааллаасаа гарч чадна. Хэрэв та одоо юу хийх хэрэгтэйгээ мэдэхгүйд хүрвэл санаа зовнилоосоо болж ямар ч аргаар тайвширч чадахгүйд хүрнэ. Таныг стрессэд оруулж байгаа шалтгаан болон сөргөлдөөний талаар нухацтай бодож үз. Та төсөөлөл дэх шинэ ажилдаа амжилттай байж чадахгүй гэсэн бодол нь буруу байж болох юм. Таны мэдэж байгаа нэг шалтгаан бол та санаа зовохгүйгээр ажиллаж тоглох боломжтой юм. Бизнесийн тохирол цоо тань анхнаасаа шийдвэрлэснээрээ байна.

 

Хонь (3/21-4/19) 

Амлалт өгөх өдөр. Эрч хүч дүүрэн хониныхон өнөөдөр юуг ч бүтээж чадна. Өөрийгөө хүндээр бодох хэрэггүй. Өөрийгөө сэргээх, чиний л гэсэн зүйлийг хийж бай. Уран зөгнөлийн хүчтэй бодолд автана. Ажил их байвч, та өөрийнхөөрөө энгийн болгож, амархан дуусгаж чадна. Эцэг эх хониныхон хүүхдийнхээ юунд илүү дуртай, авьяастайг олж хөгжүүлэхийг хичээ. Ганцаараа байх цаг гарга. Бүтээлийн амжилттай санаа толгойд тань орж ирнэ. Бизнес санаа бусадтай давхцах магадлалтай. Урлаг, тэр тусмаа жүжигчний чиглэлийн хүмүүс одтой байна.

 

Үхэр (4/20-5/20)
Хурц өдөр. Ажлын долоо хоногт бүх хүчээ зарцуулахаасаа өмнө хамтрагчийнхаа айдас санаа зоволтыг багасгахад тусалвал амар амгалан хурдан тогтоно. Хамтрагч тань болон та хоёрын дунд байсан үл ойлголцол энэ ажлын ачаар дээрдэх болно. Бүх зүйл дээр санал нийлэх албагүйг хүлээн зөвшөөр энэ нь та хоёрын аль алины чинь сонирхлыг шинэчлэх болно. Архи дарс хэтрүүлэн хэрэглэхээс зайлсхий. Мөн машинаа болгоомжтой жолоодож гай барцадаас холхон шиг яв.

Хамтатгах (5/21-6/21)   

Түгшүүртэй өдөр. Өнөөдөр холимог хандлагатай байна. Эргэлзээ төрүүлээд байсан зүйлийн үндэс суурь тодорхой болж ирнэ. Бодож байсан хувийн зорилго чинь биелж магад. Гэр ахуйн зарлага өндөр байх болно. Байраа солих шаардлагатай хүмүүсийн хувьд амьдрах газар олоход хэцүү байж болох юм. Гэвч хэрэв та тэвчээр гаргах юм бол таны бололцоонд таарсан боломжийн ойр орчинтой газар олдох болно. Ойрын хэдэн өдөрт нэг өрөөнд хамт амьдрах боломжийн хөрш олдохгүй, асуудал сунжрах болно. Хүсэлт гаргасан хүмүүс таны шалгуурт таарахгуй бололтой.

Мэлхий  (6/22-7/22)

Дарамттай өдөр. Өглөө ажил дээр тань хэт их ачаалалтай нөхцөл байдал гарч мэдэх бөгөөд бүтээмжинд тань саад болж мэднэ. Удирдлага тань хожигдож эсвэл өвчтэй байвал туслах хүнээ олох хүртлээ танд бүх ачааг үүрүүлэх болно. Чадах чинээгээрээ хурдан хичээж ажиллаарай. Таны хичээл зүтгэл хэн нэгэн том хүн ажиглагдаж л таараа. Магадгүй хааяа нэг ажилчидтайгаа ам муруйх хэрэг гарах болно. Гэхдээ танд гэж зөвлөхөд хэт хэтрүүлэх гэсний хэрэггүй. Тиймээс эртхэн шиг цаг хугацаагаа тохируулж таарсан төлөвлөгөө зохио.

 

Арслан (7/23-8/22)

Сонирхолгүй өдөр. Мөнгөний хомсдолоос болоод гуниглаж, өдрийг сэтгэлийн дарамттай өнгөрөөх болно. Санхүүгийн байдал хяналтаас гарч байгаа эсвэл өнгөрсөн амралтын өдрүүдээр мөнгө хэтрүүлэн хэрэглэснээс хүчтэй цохилт ирж байгаа тул төрөлхийн ухаалаг, сүйхээтэй арслангууд ухаанаа ашигла. Зөвхөн өөрийгөө тайтгаруулахын тулд та ихээхэн хэмжээний мөнгө үрэх магадлал нэлээд өндөр байгаа тул худалдааны газруудын зар сурталчилгаанаас холхон бай. Үргэлж нэг л юмаа хийгээд байгаа мэт эсвэл урагшаа биш хойшоо яваад байгаа мэт сэтгэгдэл танд төрж магад. Зоригтой бай! Одон орны хөдөлгөөн өөрчлөгдөж, та урдах замаа илүү тод харах болно.

 

Охин (8/23-9/22)   

Эмх замбараагүй өдөр. Өнөөдөр гараг эрхсийн нэгдэл охины ордны зарим хүмүүсийг ямарч шалтгаангүйгээр урван тэрслэх хэв маягтай болгоно. Та амгалан бус ширүүн дориун байх боловч яагаад гэдгийг нь өөрөө ч мэдэхгүй. Гэвч шинээр төсөөлсөн зүйлээсээ сэтгэл хөдлөлийг илүү мэдрэх болно. Ямар нэгэн гэрээ хэлэлцээр хийх гэж байгаа охины ордныхонд аюулгүй байдлын асуудал гарч ирэх учраас хэрвээ үүнд эргэлзэж байвал хойшлуулах нь туйлаас зөв.

 

Жинлүүр (9/23-10/22)

Хуваалцах өдөр. Өнөөдөр сансар огторгуйн чиг хандлага танд нөлөөлөх болно. Хумхад байгаа будын нөлөөгөөр та гэр бүлийнхээ гишүүдтэйгээ харилцахад, уулзалт зохион байгуулахад, хөрөнгө мөнгөтэй холбоотой гэрээ хэлэлцээр, гэрийнхээ болон ажлын газрынхаа бүтцийн өөрчлөлтийг хянахад их цаг зарцуулна. Амьдрал эсвэл ажлын тань нөхцөл байдлыг өөрчлөх санаанууд толгойнд тань маш амархан орж ирнэ. Жинлүүрийнхэн бол хүчтэй дуугүй нууцлаг төрлийн хувь хүмүүс.

 

Хилэнц (10/23-11/21)   

Хоёрдмол өдөр. Хэн нэгэнтэй дотно харилцаа тогтооход тэд таныг хүндэтгэх болно. Хөрштэйгөө болон ойр дотныхонтойгоо өдрийн хоол хамт идэх нь та нарын харилцааг сайжруулна. Хүмүүстэй найрсаг сайхан харилцаа үүсгэснээр тэд таны эелдэг харилцааг бахдан биширнэ. Бодлогогүй үг хэлснээр зарим нэг хувийн мэдээллээ задлах болно. Энэ нь таны сэтгэлийг зовооно.

 

Нум (11/22-12/21)

Төвлөрөл шаардсан өдөр. Энэ нь таны хувьд амьдралынхаа зорилгын дагуу урт хугацааны төлөвлөгөөгөө эхлүүлж болох үеийг зааж байгаа юм. Ердийн үеийнхээсээ ч илүү их хичээл зүтгэл гаргахаас бүү ай өөр хүний эрх мэдэл, өмч хөрөнгөөс сүрдэн зорилгоо бүү орхи. Та ухаалаг зүйл сэтгэж хийж байгаа л бол таны дуу хоолой сонсогдох болно. Олны нүдэнд ил гарах боломж сэтгэлийг тань түгшээж магадгүй. Хэдий тийм ч хэрэв та нөхцөл байдалтай нүүр тулж чадвал үр дүн нь танд маш их ашиг авчрах болно.

чехлы для айфон 5best sites for escortsбыстрый займ на карту визацены на чугунные батареи


Өнөөдрийн зурхай /2013 оны 9-р сарын 05/
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.