Г.Эрдэнэтунгалаг: Өнгөрсөн хугацаанд алдчихсан байсан өөрийгөө олж авсан

Нийтийн дууны ертөнцөд өвөрмөц чадалтай хоолойгоороо өөрийн гэсэн орон зайг бий болгосон дуучин бол СТА Г.Эрдэнэтунгалаг. Зохиолын эмэгтэй дуучид дундаас эршүүд чадалтай, түрэмгий хоолойтой хэмээн өргөмжлөгддөг дуучин бүсгүй хэсэг хугацаанд аниргүй байсан. “Ханьсахын жаргал”, “Бодолд өнжсөн хайр”, “Дуулж л явахаас даа”, “Хайрлаарай” гэх мэт олон сайхан дууны эзэн дуучин, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Г.Эрдэнэтунгалагтай ярилцлаа.

-Сүүлийн үед шинэ уран бүтээл хийж харагдахгүй, нэг хэсэг чимээгүй байлаа. Энэ хугацаанд ямар ажил амжуулав?
-Хөгжмийн зохиолч Билэгт 2010 оны есдүгээр сард эр хүнийг магтан дуулсан нэгэн бүтээлийг авчирч өгсөн. “Банди гэдэг хүний шүлэг юм байгаа юм чи нэг сонсоод үзээч” гээд авчирсан. Тэгээд сонсч үзээд, таалагдсан учраас “Сүүлийн үед юм хийхгүй байгаа. Хэрвээ жилийн дараа гаргах боломжтой гэж бодож байвал өгчих” гэсэн чинь зөвшөөрөөд өгсөн. Тэгээд тэр дууны маань фонаграмыг “Анир”-ын Алтанхуяг хийгээд, хоолойгоо бичүүлэхээс эхлүүлээд энэ дуун дээр маш удаан ажилласан. Ингээд оны өмнөхөн бэлэн болсон. Тэгээд саяхан FM-үүдээр тараалаа. Энэ дууныхаа нэрийг “Тэнгэрлэг эрчүүд” гэж би өөрөө сольсон. Уг нь өөр нэртэй байсан.
-Эр хүнийг магтан дуулсан уран бүтээл туурвисан байна. Тэгвэл өөрийн тань хувьд эр хүнийг юу гэж үнэлж явдаг вэ?   
-Би хувьдаа бодохдоо ертөнц дээр эр, эм гэж хоёр хүн байдаг, хар цагаан, зовлон жаргал гэдэг шиг. Тэгэхээр эр хүн болгон ханьдаа, үрдээ, магадгүй бүх эр хүмүүс нийлээд улс эх орондоо нөмөр нөөлөг, өмөг түшиг нь байдаг гэж боддог. Тэгэхээр тэр сайхан хийморьлиг аавууддаа, залуучууддаа, эрчүүдээ магтан дуулсан учир “Тэнгэрлэг эрчүүд” гэдэг нэрийг өгсөн. Учир нь бүх эрчүүд гэдэг утгаар нь хүрээг нь өргөн болгохын тулд ийм нэр өгсөн юм. Одоогийн байдлаар сонсогчдод хүрч амжаагүй байхдаа л хүмүүст таалагдаад эхэлсэн юм шиг байна. Өчигдөр Роял гэдэг телевизээс яриад “Согтуу монголоос саруул монгол” гэж нэвтрүүлэг хийж байгаа талаараа хэлсэн. Энэ нэвтрүүлэгт архинд орсон, архинд донтсон, орц, траншейгаар амьдардаг, орон гэрээсээ дайжсан эрчүүдийг нэг ёсны өөр амьдралд, шинэ амьдралд эргүүлж оруулж байгаа ийм сайхан нэвтрүүлэг хийж байгаа юм байна лээ. Тэр нэвтрүүлгийг би үзсэн л дээ. Тэгээд тэр нэвтрүүлэгт орооч, эр хүнийг магтан дуулсан “Тэнгэрлэг эрчүүд” дуугаа манай эрчүүдэд зориулан дуулж өгөөч гэсэн саналыг тавьсан. Энэ надад маш их сайхан санагдсан. Учир нь миний сэтгэл, оюунаа шингээж бүтэн жил гаруй хийсэн дуу маань гарсан даруйдаа олон хүнд, ялангуяа өөрчлөлт хийх гэж байгаа, өөрчлөгдөхийг хүсч байгаа хүмүүст дэм болно гэж надад санал тавьсан нь маш сайхан санагдсан. Шинэ уран бүтээлүүдийн маань эхлэл нь маш сайхнаар тавигдаж байгаа учраас олон сайхан бүтээлүүд ар араасаа үзэгч түмний минь сэтгэлд нь, зүрхэнд нь, оюунд нь их хурдан хүрэх юм байна гэдэг урмыг авч байгаа.
-Ер нь ард түмэн урлагийн хүмүүсээс цаг үргэлж шинэ соргог уран бүтээл, шинэ зүйлийг хүлээж байдаг. Тэр ч утгаараа удаан хугацаанд уран бүтээл хийгээгүй учир хүлээлт үүссэн байх шиг байна. Тоглолт хийх, шинэ цомог гаргах төлөвлөгөө байна уу?
-2008 онд хавар нь “Үдшийн болзоо”, намар нь “Зүүдэлсэнгүй явлаа” тоглолтоо хийж байсан. Тэрэнтэйгээ адилхан энэ жил хавар, намар тоглолт хийх бодолтой байна. Ер нь цаашдаа боломж олдвол жилд хоёр удаа тоглолт хийх бодолтой байгаа. Тэгэхдээ төрөл жанр нь өөр байна. Ер нь би тоглолтоо хийхдээ өмнөх тоглолтоосоо өөр, өөрийгөө эвдсэн, өөрөө бас сурч, бусад хүмүүст шинэ зүйлийг таниулах зорилготой байдаг. Энэ жил ч гэсэн хоёр тоглолт хийж, гурван цомог гаргах төлөвлөгөөтэй байна. 60, 70-аад оны дуунууд багтсан цомгоо аль 2008 онд гаргах бодолтой байсан ч юмыг заавал төгс хийх гэж хичээдэг зан маань надад жаахан саад болоод байна. Ямар ч байсан гаргана. Бас нэг DVD-нийхээ ажилд орчихоод явж байна. Өмнө нь “Хайрлаарай” цомгийнхоо бүх дуунуудыг кино концерт болгож байсан. Түүнтэй адил 60, 70-аад оны дуунуудаар “Нандин эрдэнэ” гэдэг DVD гаргаж, ард түмэндээ бэлэг барих гээд ажилдаа орчихсон байна даа.
-Нэг удаа жаргалтай юм шиг хэрнээ би амьдралын төлөө шаналдаг. Шаналлаа уран бүтээлээрээ тайлдаг гэсэн байсан. Ер нь юунд хамгийн ихээр шаналдаг вэ. Сэтгэлийг тань шаналгасан асуудлууд одоо ч гэсэн байгаа хэрэг үү?
-Шаналал ч юу байх вэ, гэхдээ ер нь амьдрал гэдэг чинь хар цагаан, зовлон жаргал гээд хос байдаг шиг шаналал байхгүй бол баяр жаргал байхгүй. Баяр жаргал байхгүй бол шаналал байхгүй. Ямарваа нэг зүйл нь давамгайлаад эхлэхээрээ хүн өөрөө, магадгүй хүн байх утга учраа алдах байх гэж би боддог. Тийм учраас илүү их тэмүүлэлтэй, бүтээмжтэй, бүтээлч байхын тулд өөрийгөө магадгүй дандаа би болоогүй байна гэсэн шаналлаар хурцалдаг болов уу гэж боддог юм. Тийм ч ураас надад тэмүүлэл их үүссэн учраас бүтээмж их гардаг байх гэж өөртөө итгэдэг. Илүү их шаналж байж, илүү сайн бүтээл гардаг.
-Бусад уран бүтээлчдийг бодвол Эрдэнэтунгалагийн дуунууд амьдралынх нь түүхийг өгүүлээд байгаа юм шиг санагддаг гэж нэг хүн хэлж байсан санагдчихлаа. Ер нь өөрт чинь ингэж санагдаж байв уу?
-Яг амьдралын түүх гэх нь хаашаа юм. Тухайн үед төрсөн мэдрэмж, магадгүй тухайн цаг үед амьдралыг ойлгосон ойлголт, мэдрэмжээ л бүтээлдээ шингээж оруулдаг байх. Түүнээс биш яг миний амьдралыг өгүүлнэ гэвэл хэцүү шүү дээ. Хүн амьдралд ам гарч болдоггүй гэдэг шиг миний өмнөх амьдралд юу байгааг би мэдэхгүй. Санаа сайн бол заяа сайн гэдэг шиг илүү их сайхан байгаасай, одоогийнхоос илүү байгаасай гэдэг бодлын үүднээс бодол санаагаа өргөн цар хүрээтэй байлгаж, өнөөдрийнхөөс илүү ихийг амьдралаас авахыг хүсч байгаа учраас бодол санаагаа одоо ч гэсэн цэгцэлж, ирж байгаа амьдралаа бүтээнэ гэж боддог.
-Мэдээж хэрэг уран бүтээлч хүний хувьд анхны гараа гэдэг мартагдашгүй мөч байдаг. Тэгвэл өөрийн тань уран бүтээлийн гарааг хэрхэн хүлээж авсан гэж боддог вэ. Ер нь дотоод сэтгэлээ шингээж  бүтээсэн уран бүтээлийг хүн их дуртай хүлээж авдаг гэдэг шүү дээ?
-Хамгийн анх ээж, аав хоёрынхоо зохиосон “Ханьсахын жаргал” гэдэг дууг дуучин Батсайхантай хамтран дуулж гарч ирсэн. Маш олон сайхан дуунуудыг дуулсан. Хүмүүс ч сайхан хүлээж авсан. Залуу ч байж, ид хийж бүтээх оргилуун хүслээр дүүрэн, яг л галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй, өөрөө гал шиг дүрэлзэж, өмнөөс нь асч байсан үе байсан байна. Одоо бол тийм гэж хэлж болохгүй л дээ, амьдралд нухлагдаад арай нэг амьдралын наана цаадахыг мэдээд, мэдрээд илүү их ухаан суусан байх гэж боддог. Тэр үед бол дэврүүн сэтгэлээр юманд ханддаг байсан. Аливаа бүтээлийг дуулахдаа магадгүй би биеэрээ амсаагүй, миний амьдралд тохиолдоогүй бол төсөөлж дуулдаг. Эсвэл хэн нэгэн хүний амьдралаас бодож дуулах. Тухайлбал, “Ханьсахын жаргал” –ыг дуулахдаа би аав, ээж хоёрыгоо бодож байгаад л дуулсан. Тийм учраас илүү их төсөөллөөр, үг болгоныг амттай чихэр идэж байгаа юм шиг, амттай хоол идэж байгаа юм шиг зажилж, үг, нот болгоныг мэдэрч дуулдаг. Тийм учраас миний сэтгэлээс гардаг байх аа гэж боддог. Тэгэж дуулсан дуу хүнд хүрэхдээ ч амархан байдаг юм шиг надад санагддаг юм. Яагаад гэвэл би дотроосоо гаргадаг учраас, яг тэр миний гаргасан мэдрэмжийг хүлээж авахад ойрхон байдаг байх. “Түвшин баяртай яваарай”-г ч гэсэн яг л охиноо бодож байгаад л дуулсан. “Тэнгэр эцгийн алган дээрээс тэмүүлэн нисээд л ирсэн юм аа” гээд л. Тэгээд ч би охиноо “бурханаас ирсэн бэлэг” гэж хэлэх дуртай. Үр минь ч гэсэн “Миний охин чинь надад бурхан яасан билээ” гэхээр “Бурхан бэлэг гээд намайг явуулсан” гэдэг. Хамгийн нандин, хамгийн эрхэм бэлэг гэж боддог учраас хүүхэд төрүүлээгүй байсан бол яаж дуулах байснаа мэдэхгүй, ямар авиа миний сэтгэлээс гарах байсныг мэдэхгүй юм. Төрүүлчихсэн учраас хүүхдийг төрүүлэх, өсгөж өндийлгөх үед ямар мэдрэмж төрж байсан тэр мэдрэмжээ дуундаа шингээсэн. Тэгээд 2008 онд хийсэн “Зүүдэлсэнгүй явлаа” тоглолт дээрээ дуулсан шүү дээ. Тэгэхэд миний охин чинь жаахан, хоёр настай л байсан юм уу даа.
-Хамгийн их түүх өгүүлдэг, хамгийн их бэрхшээлтэй бүтэж байсан уран бүтээл чинь ямар уран бүтээл байдаг вэ?
-Нэг нэвтрүүлэг үзэж байсан чинь Жанцанноров гуайгаас сэтгүүлч нь асуусан юм. “Та аль дуундаа илүү хайртай вэ” гэсэн чинь “Нэг айлын эцэг, эх 10 хүүхэдтэй байлаа гэхэд би тэрэнд нь илүү хайртай гэвэл хүн гомдоно биз дээ. Түүн шиг би бүх бүтээлдээ хайртай. Хөлс хүч, оюун ухаанаа шингээж, цаг хугацаа зарцуулдаг учраас бүх бүтээлдээ хайртай” гэж байсан юм. Би бас тэр бүтээлдээ гэхэд хэцүү байдаг. Гэхдээ яагаад ч юм бэ сэтгэлд хамгийн ойрхон байдаг, анхны гэдэг утгаараа ч юм уу, магадгүй миний хувьд шинэхэн байсан, тэр л дуугаар гарч ирсэн учраас “Ханьсахын жаргал” гэдэг дуундаа илүү их хайртай. Ерөөлтэй, бас их билэгшээлтэй, удаан амьдрахаар даацтай, он жилийн туршид хувирашгүйгээр мөнхөрч үлдэх бүтээл болсон гэж боддог учраас илүү их сэтгэл татагдаад байдаг юм.
-Уран бүтээлийн талаар багагүй ярилаа. Гэр бүлийнхнийхээ талаар ярихгүй юу?
-Охин маань энэ намар сургуульд орох гэж байна. Манайх чинь одоо бараг гэр бүлээрээ урлагийн хүмүүс болж байна. Америкт сурдаг дүү маань энэ зун төгсөөд ирнэ. Аав маань хуучин өөрөө байгуулж байсан цагдаагийн “Сүлд” чуулгаа дахиж байгуулаад, чуулгадаа олон сайхан дуучдыг шилж сонгон аваад маш сайн, чадварлаг хамт олныг бүрдүүлээд ажиллаж байгаа. Миний бодлоор бусад мэргэжлийн урлагийн байгууллагуудад үлгэр жишээ болохуйцаар ажиллаж байгаа. Сонгосон дуучид нь маш чадварлаг дандаа залуучууд, тэгээд эвтэй, атгасан гар шиг нэг дор зангидагдаж чаддаг. Тэр хэмжээгээрээ ч гэсэн амжилт гаргаж чаддаг гэж боддог. Хамгийн сүүлд гэхэд л аавын маань чуулгаас урлагийн хувьд дэлхийн аварга гэсэн цолыг авсан. ОХУ-д болдог Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын нэгдүгээр байрын шагналыг манай эрэгтэй дуучдаас Ариунбаатар авчирсан. Энэ бол Монголын төдийгүй “Сүлд” чуулга төдийгүй СУИС-ын сургалт, бас монголчуудын бахархал болсон байх аа гэж бодож байна. Миний хувьд өөрөө авчихсан юм шиг л баярлаж байгаа. Уралдаанд явахаас нь эхлээд л дэмжиж байсан. Хүн нь өөрөө их зөв, цайлган, юманд их бүтээлчээр ханддаг учраас амжилтад хүрсэн. Ерөөсөө хүн хөдөлмөрлөвөл үр шимээ хүртдэг юм аа гэдгийг Ариунбаатар маань үе тэнгийнхэндээ харуулж чадсан гэж бодож байгаа.
-Сүүлийн үед гарч ирж байгаа зохиолын дуучдын ур чадвар сул, нэртэй уран бүтээлчдийн дуугаар олны танил болох гэсэн хүсэлтэй болж гээд шүүмжилдэг болж. Өөрийн чинь хувьд юу гэж боддог вэ?
-Хүмүүс юу гэж бодох нь надад хамаагүй л байх. Миний хувьд бол дуурийн дуучны ангийг дуурийн дуулаач мэргэжлээр төгссөн, илүү их мэргэжлийн зүйл хийхийг хүсч тэмүүлж боддог байсан. Орчин нөлөөлөөд нийтийн дуу руу хальтраад орчихсон. Гэхдээ үүнийгээ дуулахдаа ч гэсэн хүмүүсийн сэтгэлд хүрэхүйц, мэргэжлийн төвшинд, үгүй юм аа гэхэд дөхөхүйцээр дуулахыг оролддог. Тиймээс илүү их мэргэжлийн төвшинд уран бүтээл хийгээсэй, мэргэжлийн төвшинд хүрэхүйцээр хийгээсэй гэж хүсмээр байгаа юм. Түүнээс биш дуун дээрээ ч ажиллахгүй, болсон болоогүй шүлэг ая аваад, тэрэн дээрээ ажиллах ч үгүй, фонаграм хийсэн болоод, өөрөө нэг дуулсан болоод болчихдог юм шиг санагддаг ш дээ. Одоо гарч ирж байгаа дуучдыг. Тэгэхээр юманд яаж хандав, буцаад тэр зүйл чинь өөрт чинь тэгэж л хандана. Аяндаа цаг хугацааны шүүлтүүрээр шүүгдчихдэг учраас би шүүх шаардлагагүй гэж бодож байна.
-Ер нь Эркаг хотын унаган хүүхэд гэж хүмүүс боддог юм билээ. Эрдэнэтэд төрсөн гэл үү. Бага насны дурсамжаасаа хуваалцаач?
-Би Эрдэнэтэд төрсөн, тийм учраас намайг Эрдэнэтунгалаг гэж нэрлэсэн юм билээ. Сургуульд ордог жилээ хотод орж ирсэн. Миний төрсөн аав цэргийн хурандаа хүн байдаг. Тэгээд аав маань цэргийн хүн учраас тушаал аваад томилогддог. Томилогдоод явахаар нь манайх дагаад нүүдэг. Арван жил төгсөх гэж зургаан сургууль дамжиж төгссөн. Арай гээд л нэг сургуульд ороод найз нөхөдтэй болж амжиж байтал дахиад дараагийн газар руу нүүх болдог. Би тэгээд одоо боддог юм. Цагаан зээр, бүсгүй хүн хоёр нутаггүй гэдэг шиг дээр нь бас цэргийн хүн бас нутаггүй ээ. Тэгээд яалт ч үгүй, цэргийн хүн хаашаа явна гэр нь дагаад л нүүдэг байсан. Ерөнхийдөө цэргийн амьдралтай миний амьдрал их холбоотой. Цэргийн ерөнхий сургуулийн хашаанд цэргийн казарм гэж байхад л манайх тэнд байсан. Цэргийн ерөнхий сургуулийн хашаанд л миний бага нас өнгөрсөн. Улаанхуаранд бас байсан. Ерөнхийдөө тийм эршүүд хүүхэд байсан даа. Охидууд циллодон шаахай өмсөөд, хүүхэлдэйгээр тоглодог байсан бол би буу, шийдмээр тоглодог. Дугуйны обуд түрээд тоглодог л тийм л эршүүд хүүхэд байсан. Айлын том болохоор ус авна, түлээ хагална. Амьдралд нухлагдсаан нухлагдсан. Хоёр дүүтэй болохоор чинь зөв ч юм хийсэн миний буруу, буруу ч юм хийсэн миний буруу болж байгаа юм шүү дээ.
-Арван жилд байхдаа л урлагийн ангид сурч байсан гэсэн. Ер нь урлагийн хүн болох хувь тавилантай байсан хүнийг хуульчийн ангид хүчээр оруулчихсан хэрэг үү?
-Багаасаа ээжийгээ дагаад өсчихсөн, урлагийн томчуудтай их ойрхон байсан. Ээжийнхээ буянаар Монголын урлагийн түүхэнд, урлагийн салбарт асар том үр өгөөжөө өгсөн Багшийн сургуультай их ойрхон өссөн учраас надад их нөлөөлсөн байх гэж боддог юм. Ер нь дуулж хуурдах их сонирхолтой, орой ээж ирээд л баянхуураа тоглодог. Тэгэхээр урлагийн амьдрал их гоё санагдсан юм шиг байгаа юм. Тэгээд л урлагийн хүн болсон доо. Арван жил төгсөхдөө 50 дугаар сургуулийн урлагийн ангийг төгссөн ш дээ. 50 дугаар сургууль Соёлын коллежтой шэф байсан. Тэнд дуулдаг, давхар ятга хөгжмөөр хичээллэдэг байсан. Тэгээд онол сонсгол үздэг. Тэгээд арван жил төгсөхөд 1998 онд чинь цаг үе хэцүү байсан. Тэр үед урлагаар хоол олж иднэ гэдэг миний төсөөллөөр хангалуун сайхан амьдарч чадахгүй юм шиг санагдаад, шууд арван жил төгсөх жилээ дөрөвдүгээр сард нь шийдвэрээ өөрчлөөд нийгэм сонирхож эхлээд л өмгөөлөгч болохоор шийдсэн. Тэгээд нийгэмээр түлхүү хичээллээд, төгсөх шалгалтаа нийгмээр өгөөд хуулийн сургуульд орсон. Өмгөөлөгч болж их мөнгө олох гэсэн сонирхол байна шүү дээ. Сайхан амьдрахын тулд их мөнгө олох хэрэгтэй. Тэгээд шууд өмгөөлөгч болно гээд “Их засаг” сургуульд орж байсан юм. Хоёр жил шахам тэнд сурсан. Сурч байх хугацаандаа онц сурдаг байсан. Тэгээд 2000 оны сонгуулийн шоунд явж ирээд л СУИС-д орсон доо.
-Уран бүтээлээс гадна хамгийн их цаг заваа зарцуулж байгаа зүйл юу байна?
-Ер нь бол уран бүтээлдээ л түлхүү анхаарч байгаа даа. Охиноо сайн сургуульд оруулах гээд сайн цэцэрлэгт явуулж байна. Бусадтай хөл нийлүүлээд л охиныхоо боловсролд анхаарч, охин хүүхэд болохоор энэ жил Орчлон цэцэрлэгт өгсөн. Дараа жил сургуульд нь оруулах учраас бэлтгэл ангид явж байгаа. Хамаагүй биеэ даах чадвар, юм сурах чадвар, бусдыг хүндлэх, өөрийгөө хүндлэх тийм гоё хүмүүжилтэй болж байна. Бас их англиар ярьж байгаа. Ер нь охиндоо санаа зовох зүйлгүй л болж байна. Уран бүтээлдээ ч ажиллаж байна. Эх хүнийхээ үүргийг гүйцэтгээд охиндоо ч анхаарал тавьж байна. Манай охин одоо балетанд явуулаад өгөөч гээд нэхээд байдаг болсон. Тийм болохоор намраас явуулах бодолтой байгаа. Урлагийн авьяастай, бас их хөөрхөн дуулдаг. Өөрөө хүсээд хааяа тоглолтод хамт явдаг. Сая эмээгийнхээ тоглолтод дуулсан.
-Ер нь хэр шүтлэгтэй вэ?
-Шүтлэгтэй. Тэгэхдээ нэг их айхтар Гандан гараад бодитой яваад байдаггүй. Бодлын хүч гэдэг асар хүчтэй учраас дотроо боддог. Хэр их итгэл үнэмшилтэй, хэр их сайн төсөөлж бодно тэр хэмжээгээр өөрт нөлөөлж байгаа мэдрэмж хүчтэй учраас дотроо боддог. Магадгүй лам нарын дэргэд суугаад, ном хурж байгааг нь сонсоод өөрөө үнэмшилтэйгээр сүсэглэж чадвал энергийн хуулийн дагуу эрчлэгдэж ирнэ ш дээ. Түүнээс биш юм болонгуут Гандан руу гүйгээд, ёс болгож, юм үйлдээд, юм хум цацаад байдаггүй юм аа. Барагтай бол хүмүүсийг дагаж хошуурдаггүй. Ер нь бусадтай адилхан байхыг хүсдэггүй. Бусдыг аялдан дагалдахыг ч хүсдэггүй.
-Тэгэхээр бусдаас ялгарахын тулд ямар байх ёстой юм?
-Ялгараад байх ч юу байх вэ, ер нь байгаа характер нь тэр. Хүмүүс брэндийн цүнх барьдаг бол би заавал тэрийг барих шаардлагагүй гэж боддог. Хүмүүс үнэтэй машин унадаг бол би тэрийг дуурайх албагүй. Надад өнөөдөр миний хэрэгцээг хангахуйц зүйлүүд байгаа тохиолдолд сэтгэл хангалуун байж чаддаг. Өмнө нь бол яах вэ. Магтаалд хууртагдана гэх юм уу, илүү их бодлогогүй байсны үүднээс илүү алдаануудыг гаргаж байсан. Маш их үнэтэйгээр эрээн мяраан даавуугаар хийсэн хувцаснуудыг худалдаж авдаг байсан. Хүнтэй адилхан болох гэж үнэтэй юм авахын тулд өр тавьдаг байсан ч гэх юм уу. Одоо бол тийм юм байхгүй. Амьдралд илүү бодитой ханддаг болсон учраас бодит байхыг хүсдэг болсон. Тэр ч маш сайхан таашаалтай байна. Хүн байгаа юмандаа сэтгэл хангалуун байх чинь хамгийн том жаргал юм байна шүү дээ. Хүн үргэлж тэмүүлж, шинийг эрэлхийлэх, сайн сайхны төлөө тэмүүлдэг учраас сайхан зүйлүүдийг амьдралаас олж авах хэрэгтэй. Гэхдээ юуг сайхан гэж бодож байна тэр зүйлээ олж авахын төлөө хувь хүн өөрөө л хичээх хэрэгтэй. Энэ бол миний л бодол.
-Гэр бүлтэй болох бодол төрж байна уу. Одоо бүх зүйл сайхан боллоо, ажил амьдрал тэгширлээ. Тэр нэгэн орон зайг нөхөх цаг болсон юм биш үү?
-Хүн болгон төлөвлөв үү л гэх юм. Тэр чинь төлөвлөдөг зүйл биш юм шиг байна ш дээ.
-Эцэг, эхтэйгээ нэлээд хугацаанд хамт байна. Одоо ч гэсэн хамт амьдарч байгаа юу?
-Одоо ч гэсэн хамт байгаа, гоё юм байна ш дээ, амар. Хүүхдийг эмээ, өвөө нь авчихна. Тэгээд л өөрөө өөртөө цаг зарцуулаад, мэдээж гэртээ байгаа юм чинь гэрийнхээ асуудалд анхаарал хандуулна. Юу хэрэгтэй байна тэр бүхэнд нь тусална. Гэхдээ надад их амар байгаа ш дээ. Би өөрийгөө жаргалтай хүн гэж боддог. Тусдаа байвал хэцүүднэ биз дээ, адаглаад л өнөөдөр та охиныг авчих гээд л гуйна ш дээ. Одоо бол хатуу хэлэхэд авах албатай юм шиг би өнөөдөр амжихгүй ш дээ гэж байгаа юм чинь. Ер нь эцэг, эхчүүд хүүхдийнхээ хүүхдэд илүү хайртай байдаг гэж хүн болгон ярьдаг ш дээ. Түүн шиг ярьдаг байсан л даа. Манай хүүхэд одоо тэр гэрийн үг хэлж болдоггүй ганц хүн ш дээ. Залуу хүн учраас илүү их ажил төрөлдөө анхаараад, эмээ өвөө чинь амьдралын бүх юмыг үзчихсэн, хүүхдэд анхаарал тавьдаг үе нь болохоор биднээс илүү анхаарал тавьдаг юм шиг байгаа юм. Тэгээд ч хүүхэд бид нартай байснаас өвөө, эмээ дээрээ байвал илүү их амьдралын ухааныг олж авдаг юм шиг байгаа юм. Ингээд ажиглаад байхаар эмээ, өвөөтэйгөө өссөн хүүхэд амьдралд илүү их бодитой, нуруутай, ухаалаг ханддаг юм шиг санагддаг юм. Ээж, аавтайгаа өссөн хүүхдүүд юманд бас хөнгөн хандах гээд байдаг юм шиг санагддаг.
-Олны танил хүмүүсийн зовлон дуусдаггүй гэж нэг дуучин хэлж байсан. Түүнтэй нэгэн адил нэг хэсэг хэл амны бай болсон. Ер нь энэ бүхнийг даван туулахад бэрхшээлтэй л байсан байх. Сэтгэл зүйчтэй болсон гэл үү?
-Хэцүү ш дээ, миний сенсааци, шуугианыг ярих юм бол би өөрөө ч мэдэхгүй зүйл байдаг. Тийм учраас хэвлэл мэдээллээс хол байж, зөвхөн охиныхоо төлөө, өөрийнхөө төлөө, гэр бүлийнхээ төлөө анхаарал тавьж, зөвхөн өөрийгөө бодсон хэсэг амьдрал маш сайхан тайван байлаа. Ер нь бол өнгөрсөн хугацаанд алдчихсан байсан өөрийгөө олж авсан гэж бодож байгаа. Өөрийгөө алдчихсан байсан, тэгээд олж авсан. Буцаагаад өөрийгөө олж авсан чинь их сайхан байна. Өөр мэдрэмж төрж байна. маш сайн сэтгэл зүйчтэй болсон. Тийм учраас тэр хэмжээгээрээ өөрчлөгдөж байгаа байх гэж бодож байна. Сэтгэл зүйчтэйгээ ажиллаж байхад манай нийгэм тэр аяараа сэтгэл зүйн өвчлөлд өртчихсөн юм болов уу. Оюун санааны, сэтгэл зүйн гүн хямралд орчихсон юм болов уу гэж бодож байгаа. Тийм учраас сэтгэл зүйчээр мэргэжил эзэмшсэн хүмүүс ажлаа хийгээч ээ. Нийгэм чинь өөр юугаар ч дутаагүй. Хүн хүнээр л дутдаг юм байна, хүн сэтгэлээр дутдаг юм байна. Хоосон орон зайг дүүргэхийн тулд хүний сайхан үг, урам хэрэгтэй байдгийг би өөрийн биеэр мэдэрсэн. Тийм учраас одоо дуулах дуунуудаа ч гэсэн нийгэмд хүлээсэн үүргээ ухамсарлаж, дандаа хүмүүсийг сайн сайханд уриалан дуудсан гоё уран бүтээлүүдийг хийнэ гэж бодож байна. Хүн өөрөө сэтгэлийн амьтан учраас магтуулах сайшаагдах дуртай. Магтуулж, сайшаагдаж байж өнгө орж, ирлэгдэж илүү их итгэл өвөрлөж, тэр хэмжээгээрээ юманд ханддаг учраас хүн болгон надтай адилхан өөрийгөө олж авч, сэтгэлзүйн хямралаасаа гарч, үргэлж амьдралд итгэлтэй, нүүрэндээ галтай, нүдэндээ цогтой гэдэг шиг сайхан яваасай л гэж боддог. Өмнө нь би өөрийгөө олж чадаагүй байх үедээ хэт их магтаал, сайшаалд өөрийн хариуцлагагүйгээс болж хэт их өндөр авч ниссэн. Тэр нисч байх үед бол цаг хугацаа надад хүрэлцэхгүй байгаа юм шиг, 24 цаг багадаад байгаа юм шиг, маш их уур бухимдалтай, стресстэй байсан. Одоо бол нэг хөөрхөн хар дэвтэртэй. Тэр дэвтэр дээрээ бараг дүүртэл ажлууд бичээд өглөө гарна. Тэгээд л хуваарийнхаа дагуу ажлаа амжуулчихдаг. Түгжрээнд ч бухимдахаа болисон. Хүмүүс урдуур дайрч л байдаг, урдуураа оруулчихдаг юм. Сигналдаж л байдаг, инээгээд л өнгөрөөдөг. Ардаасаа хүртэл мөргүүлчихээд тоогоогүй л өнгөрсөн. Өнгөрсөн жил есдүгээр сарын 1-нд охинтойгоо, ээжтэйгээ явж байсан чинь миний машины араас мөргөчихөв өө. Тэгээд яг зам дээр, уулзвар дөхчихсөн байсан. Тэгээд нэг ах бууж ирэхээр нь та яаж байгаа юм бэ гээд л инээгээд буусан чинь яана аа, ахынх нь буруу гэхээр нь хүмүүст саад болоод яах вэ, та над руу яриарай гээд явчихсан. Тэгээд хүний сайхан сэтгэл гаргаад ярих болов уу гээд үлдээсэн. Тэгээд л над руу яриагүй. Хэзээ нэгэн цагт амьдрал чинь баян юм болохоор хаана, яаж тааралдахыг би мэдэхгүй. Балхжав гуай шиг “Би таашгүй” гэдэг шиг би таашгүй.
-Сүүлийн үед урлагийнхан маань бизнес эрхлэх болж. Өөрийн чинь хувьд тодорхой бизнес эрхлэх санаа бий юу?
-Ер нь бурхнаас заяасан авьяасыг хайрлаж, гамтай хэрэглэх хэрэгтэй байх. Бизнесийн хувьд санаанууд бол байгаа. Мэдээж би бас хорвоогийн жамаар өтөлж, хөгширнө. Тэр цаг үед би юу хийх вэ гэдгээ одооноос бодож байх ёстой. Нөгөө энхийн цагт хөлс их гарвал, дайны цагт цус бага гарна гэдэг шиг тайван байгаа, ид залуу сайхан байгаа үедээ хийж бүтээх юмнууд их байна. Гэхдээ одоогоор хийж эхэлсэн юм алга. Ойрын таван жилдээ уран бүтээлээ тасралтгүй, хүртээмжтэйгээр хүргэнэ гэж бодож байгаа. Ингэхдээ төрөл төрлөөр хувирч үзэгдэнэ гэж бодож байгаа. Тэгээд бас бодсон юм бий. Мэдээж хэрэг хүний амьдрал урт юм чинь сайхан ханьтай болно, олон сайхан үр хүүхдүүдтэй болно, өнөр өтгөн айл болоод сайхан амьдраад хүүхдүүдээ бас энэ нийгэмд хэрэгтэй, боловсролтой хүмүүс болгож, бэлтгэж гаргахад өөрийнхөө хүч хөдөлмөрийг зарцуулна гэж бодож байгаа.
-Ярилцлагынхаа төгсгөлд манай уншигчдад, ард түмэнд хандаад юу хэлэх вэ?
-Хүлээлт үүссэн байна гэсэн сайхан үгээр яриагаа эхэлсэн. Ер нь уран бүтээлч болсны хувьд, хүн болж төрсний хувьд хүмүүс миний дууг сонсох гэж, намайг хүлээж байна гэдэг бол би оршиж байгаагийн хамгийн том илрэл гэж бодож байна. Тийм учраас би байгаа юм байна, байж байгаа юм байна, байх юм байна. Хүлээлт үүсч байна гэдэг бол хамгийн том итгэл. Тийм учраас удаан хүлээлгэсэн бол уучлаарай гэж уншигч түмэндээ хэлмээр байна. Тэгээд бүгдээрээ хамтдаа, өөр өөрсдөдөө итгэлтэй, бие биетэйгээ эвтэй, юманд хүлээцтэй, сайхан хандаж, сайхан амьдралын төлөө урагшаа л гэж хэлмээр байна.

Э.Энхцэцэг

MMINF.MNраскрутка сайтапродвижение сайтаaracer.mobiпрограммы для взлома архивов скачатьаквалоо новостиоформить кредитную карту любого банкаjugar tragamonedas gratis sin descargar cleopatrahigh class escort in dubaimerit crystal cove & casinoElite mobile casinoотдых в мае турыфитнес клуб с бассейном на братиславскойоформить кредитную карту в а банкебанк михайловский кредит наличными отзывывзять денег в долг в калугесафари в африку ценыдам деньги в долг в брянскеденьги в долг во владикавказепродвижение сайта бренда персональногоузбекская посуда купить в спбшри ланка путевки фотоанализ сайта в поисковых системахмаленькая ванная комната с душевой кабиной фотоdesign radiatorполотенцесушитель прямойдиагностика организма по методу фолляраскрутка сайтов


Г.Эрдэнэтунгалаг: Өнгөрсөн хугацаанд алдчихсан байсан өөрийгөө олж авсан
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex