Бие галбир: Эрчүүдийн 47 хувь нь дээд зэргийн буюу жинхэнэ мах мариа нь таарсан гоолиг биеийг илүүтэйд тооцдог бол 34 хувь нь туранхай, 5 хувь нь тарган хүүхнийг эрхэмлэдэг байна. Биеийнхээ хэлбэр галбирт байнга санаа тавьдаг хүүхнүүд эрчүүдийн анхаарлыг илүүтэй татдаг гэнэ.
Хувцаслалт: Санал асуулгын талаас илүү хувь нь өдөр тутмын энгийн хувцсыг эрхэмлэсэн бол өнгөний хувьд цайвар гэрэлтэй өнгийг илүүд үздэг.
Гоёл чимэглэл: Бүх эрчүүд тансаг гоёл чимэглэлийн эсрэг байдаг. Тэдэнд жижигхан ээмэг, бөгж илүү таалагддаг. Иймээс нэг их овортой алт мөнгөн эдлэл хэрэглэх гэж хичээсний хэрэггүй.
Бусад нь: Эрчүүдийн 6З-хувь нь нүдийг эрхэмлэсэн бол 12 хувь нь хамгийн гол нь гөлгөр зөөлөн, цэвэрхэн гоё арьсыг ихэд тоожээ. 10 хувь нь уруулын хэлбэрийг ихэд анхаардаг бол 5 хувь нь сайхан хамраар нь бахархдаг юм байна.
Ааш араншин: Эрчүүдэд бүсгүй хүний уян хатан, эвлэгхэн ааш зан илүү таалагддаг байна. Дашрамд хэлэхэд эрчүүдийн 59.7 хувь нь хэт нүүрмэг, задгай занг таалдаггүй гэнэ.