Хэт тослог үсэнд өвс ногооны найрлага орсон шампунь бэлдмэлээр угаах нь тохиромжтой. Үсээ угаахын өмнө тохирсон шампунь, бэлдмэлийг зөөлөн үстэй сойзоор, эсвэл хөвөнгөөр хуйхандаа түрхэж үс, хуйхны тослогийн байдлаас шалтгаалан өдөр өнжөөд юмуу долоо хоногт хоёр удаа самнаж угаана. Мөн ардын эмчилгээний арга хэрэглэж болно.
Үүнд:
Нэг. Хуурай гичийн уусмал нь үсний тослогийг сайн багасгаж, үсийг цэвэрлэдэг. Нэг литр усанд нэг хоолны халбага хуурай гич хийж бэлтгээд толгойгоо савандалгүй зайлж угаах хэрэгтэй.
Хоёр. Үдэш нь хуйхандаа тараг түрхэж, алчуураар боож хоноод өглөө нь угаавал сайн байдаг.
Гурав. Өвсний хандыг хэрэглэх: Ийм ханданд арьс цэвэршүүлэх бодис, янз бүрийн витамин, эфирийн тос, давирхайлаг бодис ордог тул үсний тослогийг багасгаж, үс бэхжүүлэх чанартай юм.
Түүнчлэн толгой их хагтаж үс дэндүү их тослог болвол дараах түрхэцийг бэлтгээрэй: 500гр. халгайг буцалсан усанд хийж бага зэрэг чанана.
Таван хоолны халбага чидун жимсний тосыг халааж, тал нимбэгний шүүс хийж, оройн цагаар хуйхандаа түрхэж хоноод өглөө нь угаана.
Халгайн хандыг өдөр бүр хуйхандаа түрхэх хэрэгтэй.
Харин дэвтсэн халгайг шилэн саванд хийж, далд ортол нь архи хийгээд 15 хоног байлгана. Дараа нь архиа шүүж аваад түүнийгээ өдөр бүр хуйхандаа түрхэх хэрэгтэй.
Толгой их загатнадаг бол хэдэн дусал глицерин нэмэж хий.