Бүсгүй та царай муутай гэж сэтгэлээр унах хэрэггүй. Эрүүл, цэвэрхэн арьс царайны гол чимэг. Арьс сайхан байх эсэх нь тухайн хүний арчилгаанаас шалтгаалдаг. Сайхан царайтай байхыг хүсвэл дараах бичигдээгүй дүрмийг амьдралдаа хэрэгжүүлээрэй.
-Өглөө бүр бүлээн усаар нүүрээ савандаж угаагаад, дараа нь хүйтэн усаар шавш
-Энгэсэг, тос аль болох бага хэрэглэхийг хичээ
-Өдөр бүр салхи сөрж алхвал сайн
-Шөнө арьс “чөлөөтэй амьсгалж” амрах ёстой учраас шөнийн тос үргэлж хэрэглэхээс зайлсхий
-Хайртай хүнтэйгээ өдөр бүр үнсэлц. Үнсэлцэх нь уруул, нүүрний сонгодог дасгал болдог