Нөхөр Ажлын бус цагаар гэрээс гарахдаа эхнэртээ заавал хэлдэг байх
-Гэртээ ч тэр олон нийтийн газар ч тэр эхнэр нь даарч байвал гадуур хувцасаа өгдөг байх -Хоол идэж байхдаа юм уншихгүй байх
-Үдэшлэг дээр хоёулаа очсон бол эхний бүжгийг заавал эхнэртэйгээ хийх
-Эхнэрийнхээ шинэ хувцасыг заавал онцлох. Энэ дашрамд эхнэртээ магтаалын үг хэлэх
-Хаалгаар орж гарахдаа эхнэрээ үргэлж урдаа гаргаж, оруулах
-Түүнтэй хамт байхдаа өөр эмэгтэйг эргэж харахгүй байх
-Ямар нэг шалтгаангүйгээр жижиг бэлэг авч өгдөг байх
-“Би мөнгө олдог. Шаардаж байна” гэдэг үгийг хэрэглэхгүй байх
-Дутуу өмссөн хувцастай гэртээ гүйгээд байхгүй байх
-Ажлын бус цагаар гэрээс гарахдаа эхнэртээ ямар зорилгоор хаашаа явж, хэдийд ирэхээ хэлдэг байх
-Заримдаа өөрийг нь гэртээ байхгүй байхад эхнэр нь юу хийсэн талаар сонирхдог байх
-Хийсэн хоолыг нь магтах
-Эхнэртэйгээ ажил хэрэг төдийгүй олон зүйлийн талаар ярилцдаг байх
Эхнэр Олны өмнө нөхрөө эсэргүүцэх хэрэггүй
-Гоёлоо сонгохдоо зөвхөн найз бүсгүйгийнхээ төдийгүй нөхрийнхөө мэдрэмжээр цуглуулж сур.
-Нөхрийнхөө дуртай зүйлийг үе үе хийж бай, Тухайлбал дуртай хоолыг нь өөрт нь зориулж хий,
-Түүний нандигнадаг зүйлээр оролдохгүй байх хэрэгтэй.
-Олон нийтийн дунд байхдаа түүний ярьж байгааг сонсоод битгий жуумалз. Олны дунд бүгдийн мэддэг онигоо ярьж байхад нь ч эсэргүйцэх хэрэггүй. Түүнийг эвгүй байдалд оруулвал тэр танд гомдоно,
-Хүүхдүүдийн дэргэд түүнийг битгий шүүмжил.
-Байнга хяналтандаа байлгаж болохгүй. Яагаад гэвэл хамгийн дотны хүнээ байнга хянавал маш их гомдож, сүүлдээ тэр танд худлаа хэлдэг болно.
-Хэрвээ та түүний ээжид дургүй бол нөхрийнхөө ээждээ сайнаар хандах хандлагыг нь битгий эсэргүүц. Та ч ээждээ хайртай шиг тэр ч бас ээждээ хайртай.
-Заримдаа түүнийг сайшааж, түүний зөвлөгөөг сонсож бай.
-Түүний дургүй зочдыг гэртээ бүү урь. Мөн түүнд тааламжгүй байгаа урилгыг бүү хүлээн ав.
-Хоёрдахь амьдралаа зохиож байгаа эртэй гэр бүл болсон бол анхны эхнэрийнх нь талаар дурсахгүй байх нь зүйтэй.