Гар утсаар ярихын өмнө та гараа угаадаггүй л биз дээ. Тиймээс ч товчлуур, корпус, дисплей нь цаг мөч өнгөрөх тусам бохирдож, хуучирч, ан цав гарах нь гарцаагүй. Хэрвээ таны гар утас өнгөө алдаж эхэлбэл яах вэ? Ихэнх хүмүүс энэ талаар бодож үзээгүй нь лавтай. Тиймээс бид танд цөөн хэдэн зөвлөгөө хүргэхээр шийдлээ.
Хамгийн энгийнээс буюу корпус цэвэрлэхээс эхэлье. Корпусыг спиртээр арчиж болохгүй. Ингэвэл цагаан өнгийн өнгөр тогтоно. Түүнээс гадна спирт утасны дотор талд орж, зарим нэг жижиг хэсгүүд, холбоос лаканд гэмтэл учруулдаг. Үүнээс гадна бензинээр ч арчиж болохгүй. Харин гар утасны корпусыг усанд бага зэрэг норгосон хөвөнгөөр арчдаг. Аюулгүй байдлаа хангах зорилгоор энэ үед гар утасныхаа зайг салгах хэрэгтэй. Энэ үед гар утасныхаа товчлуурыг түр салгаад арчих нь зүгээр. Гэхдээ маш болгоомжтой арчих бөгөөд утсандаа ус дусааж болохгүй. “Усан арга” ч бас үр дүнтэйд тооцогддоггүй юм шүү.
Гар утсанд зориулсан тусгай салфетка байдаг.
“Phonecleans” гэсэн тэмдэглэгээ бүхий энэ салфетка нь гар утсанд наалдсан будаг, тос, толбыг амархан арилгахаас гадна гадаргууг ариутгаж, нянг устгадаг. Энэ салфеткны зөөлөн, сайн шингээдэг материалаар хийдэг. Үүнийг ямар ч гар утсанд хэрэглэж болно. Зарим ийм салфетка нь машинд ч хэрэглэж болдгоороо давуу талтай гэнэ.