Арьсны гурван үндсэн шинж байдаг. Хэвийн, тослог, хуурай.
Жишээ нь: Хэвийн арьстай хүний нүүрний төв хэсгийн хавтгай нь тослог байх. Aрьсанд байгаа чийгшилтийг алдахгүйн тулд спиртийн төрлийн нүүр болон тос ялгаруулагчийг багасгагч хатаагч бодис хэрэглэхгүй байх шаардлагатай.
Хэвийн арьс: Энэ төрлийн арьс нь уян хатан, хэвийн чийгшилттэй байдаг. Хэвийн арьс зөөлөн, нягтрал сайтай, чийглэг, нүүрний өнгө нь гэрэлтэж байдаг. Хэрвээ та ийм төрлийн арьстай бол өглөө оройд тогтмол цэвэрлээд, өдөртөө нарнаас хамгаалах чийгшүүлэгчтэй тос түрхээрэй. Орой унтахын өмнө чийгшүүлэх тос түрхэж болно.
Тослог арьс: Тослог арьс бохир харагддаг. Тосноос болоод арьсны нүх томордог. Батга гарамтгай. Хэрэв та ийм төрлийн арьстай бол чанар сайтай саван, гуужуулагч бодис зэргийг хэрэглэвэл тустай. Гуужуулагч бодис нь арьсан доорх тос ялгаруулалтыг багасгаж арьсны бүтцийг сайжруулна. Хэдий тослог ихтэй байсан ч арьсанд ус хэрэгтэй. Мөн чийгшүүлэгч тосыг ч хэрэглэ. Өглөө оройд арьсаа нямбай цэвэрлэж байвал арьсны уян хатан чанар, чийгшилт хоёрыг тэнцвэртэй байлгахад тустай. Гэрийн нөхцөлд тослогийг багасгах агшаах, цайруулах маск тавих нь ч үр дүнтэй. Тослог арьстай хүмүүс нүүрээ нарнаас хамгаалах нь чухал.
Хуурай арьс: Хуурай арьс нь хөгшрөлтийн процессыг дагуулж байдаг муу талтай. Xуурай арьс нь хангалтгүй хэмжээний тослогтой учраас чийгийг хадгалж чаддаггүй. Уг нь үл мэдэг маш жижигхэн үрчлээтэй, гоё цэвэрхэн арьс байдаг. Ийм төрлийн арьс хөгшрөхдөө амархан. Ийм арьсыг арчлахдаа өдөр ба шөнө чийгшүүлэгчээр баялаг бас нарны хэт ягаан туяанаас хамгаалсан тос түрхэх хэрэгтэй. Зөв цэвэрлэх нь маш чухал, гэхдээ өдөрт нэг удаа шөнө унтахын өмнө цэвэрлээрэй.