Хайр бол амьдралын гэрэл гэгээ. Тэр амьдралыг илүү аз жаргалтай болгодгийг хүн бүр л мэддэг. Үүнтэй санал нийлдэггүй хүмүүст зориулан доорх сонирхолтой бас хөгжилтэй мэдээллийг толилуулъя.
- Үнсэлцэж байх үедээ ихэнх хүмүүс толгойгоо зүүн талаасаа илүү баруун тал руугаа гилжийлгэдэг байна. /65% нь /
- Хайрын тухай хамгийн хуучны дуу 4000 гаруй жилийн тэртээ зохиогдож байжээ.
- Таван урт хугацааны харилцаа болгоны нэгд нь хосуудын нэг нь юмуу хоёулаа өөр хэн нэгэнтэй учир ургуулж байжээ.
- Хүнд хайртай болох нь бие болон оюун ухаанд тайвшруулах нөлөө үзүүлж, тухайн хүний мэдрэлийн системийг сэргээн санах ойг сайжруулдаг байна.
- Хайр мөн биеийг гүн айдас гэх мэт стресст оруулж болно. Энэ үед мөн л адил алга хөлрөх, зүрхний цохилт түргэсэх гэх мэт шинж тэмдгүүд илэрнэ.
- Сүүлийн үеийн судалгаагаар Филаделфиагийн олон улсын онгоцны буудал хайр сэтгэлийн холбоо тогтооход хамгийн тохиромжтой онгоцны буудлаар шалгарсан байна.
- Эхнэрээ өглөө бүр үнсдэг эрчүүд үнсдэггүй эрчүүдээс 5 жилээр илүү амьдардаг.
- Алмазан бөгжөөр сүй тавих ёс нь 15-р зууны Австри орноос гаралтай .
- Шинээр дурласан хүмүүс Серотонин гормоныг маш бага хэмжээгээр ялгаруулдаг нь донтсон хүнийхтэй ижил хэмжээтэй байна.
- Математикийн томъёогоор бид урт хугацааныхаа хайртыг сонгохын өмнө 12 хүнтэй болзож байж зөв ханиа олж авах юм байна.