Хүн бүр л наснаасаа залуу сайхан харагдахыг хүсдэг нь нууц биш. Энэ бол эмэгтэй хүн бүрийн мөрөөдөл. Гэтэл хүүхнүүд өөрсдийн хүссэн шигээ наснаасаа залуу сайхан харагдаж чаддагүй. Яагаад?
-Ханатлаа унтаж амарч чадахгүй,
-Зөв хооллож чаддагүй,
-Өөртөө, өөрийгөө арчилж тордох цаг зав гаргаддаггүй,
Тэгвэл үүнээс яаж ангижрах вэ?
-Юуны түрүүнд ядаргаагаа тайлах хэрэгтэй,
-Чөлөөтэй хувцас өмсөж биеийн дасгал хий,
-Хамгийн багаар бодоход 10 минут явган яв, -Байн байн гүнзгий амьсгаа авч бай,
-Нүүр хүзүүндээ халуун хүйтэн жин тавь,
-Хүйтэн усаар биеэ булх,
-Нүүрний арьс үрчлээтсэн бол өтгөн идээшүүлсэн хар цайгаар жин тавь,
-Хуурайшиж холцруутсан бол хүнсний сод уусгасан усаар жин тавиарай,
-Халуун, хүйтэн жин цусны эргэлтийг сайжруулж арьсыг зөөлрүүлдэг сайн талтай,
-Арьсны тэжээлийн тос хүний биенд сайтар шингэн тэжээл болж өгдөг.