Америкийн түүхэн дэх хамгийн хэрцгий аллагыг үйлдсэн 2012 оны садист, гаж донтон хүүхнүүд

АН У – ы н Иллинойс мужийн Белльвилл хотод энэ оны хамгийн дуулиант аймшигт хэрцгий хэрэг өнгөрсөн зургадугаар сард гарчээ. Тус хотын оршин суугч Жимелла Танстелл гурван хүүхдийн ээж, жирийн нэгэн бүсгүй. Хэдийгээр тэрбээр нөхөргүй ч гурван хүүхэдтэйгээ аз жаргалтай амар тайван амьдарч байжээ. Харин өнгөрсөн жилээс тэдний хөршөөр Тиффани Холл гэгч эмэгтэй нүүн ирснээр Жимелла хүүхдүүдээ ч гадаа тоглуулахаас эмээдэг болжээ. Тиффани нэгэн удаа хүүхдүүдийг нь гадаа тоглож байхад том охин Айвеныг нь байн байн үнсч байгаа нь Жимеллад таатай санагдсангүй. Харин хэдхэн өдрийн дараа Тиффани тэднийд орж ирсэн Жимеллад туслан, ярилцаж байхдаа түүнд сэтгэлтэй болсноо дуулгажээ. Жимелла түүний энэ үгийг дуулаад маш ихээр уурлан Тиффаниг гэрээсээ хөөн гаргасан ч хэдэн өдрийн дараа халуун бүлээрээ амиа алдана гэж огтхон ч санасангүй.

Жимелла амралтын өдрөөр хүүхдүүдтэйгээ үдийн цайгаа уун гэртээ амарч байтал Тиффани гэнэт ороод ирэв. Тэрбээр дурлалынхаа төлөө юу ч хийхээс буцахаа больж, түүнийг эзэмдэх хүсэлдээ өдөр өдрөөр автсаар байж. Ингээд нэг өдөр хутгаар зэвсэглэсэн лесби эмэгтэй эцсийн найдвар тээж Жимеллад сэтгэлээ илчилсэн байна. Хайртай дуртайгаа хэлэн хааяа нэг уулзаж байхыг хүсэхэд бүсгүй уурсан ижил хүйстэн Тиффаниг гэрээсээ явахыг шаардав. Гэтэл Тиффани босч ирээд түүн рүү галзуу арслан шиг дайран үнсэхийг завдахад Жимелла түүний нүүрийг хэдэнтээ маажиж амжив. Уур нь дүрэлзэн ассан Тиффани халаасандаа нуусан хутгаа гаргаж ирэн Жимеллагийн зүрхэн тус газар хутгалав. Хэдхэн хормын дотор дурлалт бүсгүйгээ 50 удаа хутгалж амь насыг нь хөнөөжээ. Гэвч түүний аллага үүгээр дууссангүй. Жимеллагийн цусандаа хутгалдсан хувцсыг тайлаад, оронд нь хэвтүүлж цогцсыг хөрөхөөс өмнө жаал энхрийлж, үнсч, үнгэж дур хүслээ хангав. Ээжийгээ цусандаа хутгалдан хэвтэж, дээр нь хэвтсэн хөрш айлын эмэгтэй үнсэн байхыг харсан гурван охин нь айж дээд давхар руугаа гүйхийг харсан лесби алуурчин араас нь цустай хутгаа барин элджээ.

/Хохирогч эмэгтэй, түүний гурван хүүхэд/

Хүүхдүүд нь үргэлж хашаандаа тоглож, дуу хуураар бялхаж байдаг Жимеллагийнх ойрын өдрүүдэд нам тайван байгаад гайхсан хөршүүд нь тэднийд орвол аймшигт дур зураг угтах нь тэр. Гал тогооны  өрөөнийхөө шалан дээр цусандаа хутгалдан хэвтэх Жимеллагийн байдлыг харвал нэлээд хэд хоносон янзтай. Айж балмагдсан хөршүүд нь цагдаад дуудлага өгөөд тэднийг ирэх зуур хүүхдүүдийг нь хайсан боловч ямар ч сураг чимээ гарсангүй. Ингээд нэгэн хөршийнх нь мэдүүлснээр хамгийн сүүлд тэдний гэрээс шинэхэн хөрш Тиффани гарч явахыг харснаар хэргийн сэжүүрээс атгаж авав. Цагдаа нар Тиффанигийнд очтол тэрбээр гэртээ байсангүй. Цагдаа нар гурван өдөр шуурхай ажилласан ч Жимеллагийн гурван хүүхдийн цогцсыг олсонгүй. Харин дөрөв дэхь өдрийн өглөө Жимеллагийн гэрт дахин нэгжлэг хийснээр угаалгын өрөөнд байх угаалгын машины хатаагчинд гурван охиныг нь алаад чихээд хийчихсэн байхыг олов. Жаахан охидыг алсан явдал нь бүр ч илүү аймшигтай байлаа. Зэрлэг алуурчин хоёр охины биед эрүүл газар үлдээлгүй нийтдээ 150 гаруй удаа сийчиж хаясан байв. Харин бага охиныг нь мөн л хутгалсан байсан ч хоёр эгчийг нь бодвол арай цөөн хутгалж, нугалан хатаагчинд чихсэн байжээ. Энэ хэргийг Америкийн байтугай дэлхийн  түүхэнд хамгийн аймшигтай хэрэг гэж АНУ-ын цагдаагийн байгууллага дүгнэжээ.

Хүүхдүүдийг алах болсон шалтгааныг мөрдөн байцаагчид хэргийн гэрч үлдээхгүйн тулд хийсэн гэсэн эхний дүгнэлтийг хийн, гэмт этгээдийг хайх ажилдаа ханцуй шамлан орсон байна. Аймшигт хэрэг гарснаас хойш долоо хоногийн дараа Тиффаниг гэрээс нь баривчилжээ. Түүний гэрийг шалгах явцад цустай хутга гарч ирснээр гэмт хэрэгтэнд тооцож, цагдан хорьсон байдаг. Гэтэл Тиффани өөрийнхөө лесби амьдралын талаар цагдаа нарт ихэд бахархангуй ярьж, хайр дурлалынхаа төлөө ийм алхам хийхээс өөр аргагүй байсан тухайгаа хээв нэг ярьсан нь цагдаа нарын гайхлыг төрүүлжээ. Тэрбээр мөрдөн байцаагчиддаа “Энэ бол миний цорын ганц дурлал байсан юм. Би түүнгүйгээр амьдарч чадахгүй, талийгаач Жимеллаг хараагүй нэг хоног болоход л сэтгэл минь бачимдаж байж суух аргагүй болдог. Тэгээд түүнд сэтгэлээ илэрхийлэхээр Жимелла дургүйцдэг байсан тул бусдаас харамлаж алсан” гэж мэдүүлжээ. Харамсалтай нь дөрвийн дөрвөн хүнийг хэрцгийгээр хороосон гаж донтой эмэгтэйд Иллинойс мужийн шүүх өнөөг хүртэл ял оноогоогүй юм.

Төрсөн охиноо зэрлэгээр хөнөөсөн хэрцгий ээж

Энэ зуны Белльвилл хотод гарсан хэрцгий хэргийн дуулиан шуугиан намжаагүй байтал түүнээс дутахааргүй нэгэн аймшигт хэрэг мөн л Коларода мужийн Аврора хотод гарчээ. 34 настай Сюзин ганц хүүхэдтэй Африкийн Гана улаас цагаачлан ирсэн бүсгүй. Тэр бусад цагаачдын жишгээр амьдардаг байлаа. Харин өнгөрсөн зургадугаар сарын нэгний өдөр хаднаас хүүхдээ унагачихлаа хэмээн нэгэн эх эмнэлэгт уйлан орж ирсэн нь Сюзин байлаа. Охин хэдийнэ амьсгал хураасан байсан бөгөөд үнэхээр хаднаас унасан мэт биедээ ил шарх сорви ихтэй байв. Анх үзсэн эмчийнх нь хэлснээр охин махан таташ шиг л юм иржээ. Сюзин бүсгүй “Бид хоёр уул хадаар зугаалж явтал хүүхэд маань хөл алдаж унаад хаднаас ойчоод ийм болчихлоо” гэж уйлан ярихад эмч нар бүгд л түүнд итгэж байлаа.

Харин задлан шинжилгээний дүнд Сюзинийг баривчлахаас өөр аргагүй болжээ. Гурван настай охины цогцсыг эмч нар задланхийж байхдаа ч ээжид нь итгэсээр байлаа. Харин нэгэн гярхай эмч талийгаач охины бэлэг эрхтнийг харснаар байдал бишдэж, хэн нэгний үйлдсэн гэмт хэрэг болохыг баталгаажуулав. Охины бэлэг эрхтэн рүү олон удаа хурц үзүүртэй зүйлээр хатгаснаас үхэлд хүргэсэн гэсэн оношид эмч нар нэгджээ. Хэдийгээр төрсөн ээж нь ийм аймшигт үйлдлийг хийсэн гэдэгт эмч нар эргэлзэж байсан ч мөрдөн байцаалтын явцад тэрбээр хэргээ хүлээж, охиноо алснаа хүлээсэн юм. Сюзин төрсөн охиноо алах шалтгаанаа амьдрал муу учир бухимдахдаа хороосон хэмээн мэдүүлсэн байна. Охиноо алахдаа тэрбээр эхлээд бэлэг эрхтэн рүү нь мод шургуулан өшиглөж улмаар цус нөжиндөө хутгалдахаар нь жижиг сүхээр бүх биеийг нь цавчин хороосон юм. Гэхдээ хамгийн гайхалтай нь тэрбээр охиноо огт хороосон шинжгүй сэтгэл тайван мэдүүлэг өгч байсан нь цагдаагийнханг гайхалд оруулсан байна.

Түүнд одоогоор мужийн шүүхээс бага насны хүүхдийг санаатайгаар алсан хэмээн буруутгаж 120 жил, мөн бага насны хүүхэдтэй зүй бусаар харьцсан тул цаазын ял оноогоод байгаа боловч хэргийг эцэслэн шийдвэрлээгүй байна. Эрүүл хүн ийм зэрлэг хэрцгий хэрэг үйлдэхгүй, ийм хэргийг сэтгэцийн өөрчлөлттэй хүмүүс л үйлддэг гэж тус мужийн шүүх үзэж байгаа аж. Хэрвээ эмнэлгийн дүгнэлтээр түүнийг сэтгэцийн гажигтай гэж оношлох юм бол шүүх түүнийг хорих ял эсвэл цаазын ялаас чөлөөлж магадгүй аж.  Учир нь Коларода мужид сэтгэцийн өвчтэй хүмүүсийг хэрэг үйлдсэн ч шийтгэдэггүй хуультай юм байна.

Техасын алуурчин эмэгтэй

Өөрийн хамтрагч Иэн Брайены хамт “Америкийн Бонни ба Клайд” нэрээр алдаршсан бүсгүй 2012 оны хамгийн аймшигтай цуврал алуурчнаар тодорчээ. Хэдэн арван жилийн хугацаанд 10-17 насны таван хүүхдийнхээ амийг онц хэрцгий аргаар Майра Клайд хөнөөсөн ажээ. Түүний аллагын хэрэг дээр ажиллаж байсан кримналистик шинжээч нь цогцост задлан хийж, зураг авах явцдаа галзуурсан гээд бодохоор Майра үнэхээр аймшигтай аллага үйлдэн нь батлагдана. Хожим нь хохирогчдын цогцсыг цагдаагийнхан Техасаас холгүй намгаас олсон. Тэд аллагынхаа тухай дуу бичлэг, гэрэл зургаар “түүхэнд” үлдээсэн байдаг. Бүх насаар нь хорих ялаар шийтгүүлэх ял сонсох гээд шүүх хурал эхлэхийг хүлээж байхдаа Майра Клайд мөхөөлдөс идээд огт тоосон шинжгүй сууж байсныг Америкийн бүх хэвлэлүүд тэргүүн нүүрэндээ зургийг нь гаргаж байлаа. Техас мужийн шүүх Майра Клайдыг амиа хорлох эрхгүй гэж шийдвэрлэн өлсгөлөн зарлахад нь хүчээр хооллож байжээ. Гэвч Майра зүрхний өвчнөөр шоронгийн эмнэлэгт нас барж хүн төрөлхтөн аймшигт алуурчнаас хагацсан.

ЭХ СУРВАЛЖ: ХОРИОТОЙ БҮС СОНИН

айфон 4s чехлыla vip escortsзаймы на карту по всей россиипиар продвижение


Америкийн түүхэн дэх хамгийн хэрцгий аллагыг үйлдсэн 2012 оны садист, гаж донтон хүүхнүүд
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Нэр: mc Огноо: 8 October 2013 Reply

araichdee te tiim zerleg hvn bdgaa muu novshiig shuud tsaazaar avbal taaena

Нэр: a Огноо: 8 October 2013 Reply

uheh erhgui gej 120 jil 99 jil geh metiin yal onoodog genee USA-d ter bol hamgiin zuv nasaaraa tarchilj uhvel taarna.

Нэр: zochin Огноо: 8 October 2013 Reply

nasaar ni horih ni hamgiin zow shiidwer yum shg huniig tsaazalhad tsaazlah tog yumuu ols yu bdiin teriig ni bs neg hun guitsetgen allaga uldej bgaa yum shg sanagddag uiliin uriig ni ur huuhed ni ch yumuu yamar negen bdlaar dagaldaad sn shan yvahgui yum shg mongol min neg moson tsaazgui boloh l heregtei bhaa

Нэр: zochin Огноо: 8 October 2013 Reply

gert ni uzleg hiihed ugaalgiin mashin dotor bsn huuhduudiig hurdan shuurhai olj chadaaguig ni gaihaj bna dutuu l ajiljdee uner tanar bdguil yum bhdaaa

Нэр: !!! Огноо: 8 October 2013 Reply

unshihad zarim ym ni shal awcaldaagui ym, Ehnii hereg – alchad orond ni oruulsan gsn murtluu, humuus olohdoo gal togoond bsan ghiin, tgsnee cagdaa nar Hursh emegtein geriig shalgasan gsn hernee zoorin dohi ugaalgiin mashiniig anzaarahgui ungurnu gdg sonin, Hoyor dahi hereg – Huuhdiig uulnaas unaad uhchihlee gd biyeniihee gadna hesegt buun sharh sorwi bsan gsn hernee huuhdiig jijig suheer cawchin alsan ghiin, sonin utgagui sonsogdood bn, uulnaas unaad gar hul hamag biye ni tasarch unana gj bhgui shde,
Neg bol ih muu orchuulsan bn, ugui bol ih muu zohioson bn

Нэр: teneg yumaa Огноо: 10 October 2013 Reply

yal onoogoogui bishee tiffany hall shuuh hural ni bolsoor bgaa. ihenh humuus tsaazaar avhuulna gj taamaglaj bgaa

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex