Цэвэршилт гэнэт ирдэггүй

cistit-1Орчин үед цэвэршилтийг хугацаанаас нь өмнө, бүр 40 хүрээгүй байхад ирэх болсон гэж үзэх нь бий.

Энэ нь мэдээж хувь хүний бие организмын онцлогоос эхлээд хоол хүнс, экологийн байдлаас ч хамаарч болно. Цэвэршилт хараахан эхлээгүй ч анхны шинж тэмдэг илэрч эхлэх үе гэж байна.

Гэнэт нэг өдөр огцом ирнэ гэж байдаггүй. Зарим эмэгтэйчүүдийн хувьд бүр хэдэн жилийн туршид ч цэвэршилтийн шинж тэмдэг явагдсаар л байдаг. Тиймээс 40-50 насны эмэгтэйчүүд өөрийн бие организмын өөрчлөлтөд хянамгай хандах шаардлагатай.

Анхны шинж тэмдэг:

- Уур уцаартай болох,
- Ой тогтоолт муудах,
- Арьс эрс хөгшрөх,
- Ойр ойрхон халуу шатах, хөлрөх эсвэл хүйт даах,
- Тайван бус цочромтгой болох, даралт ихсэх, бэлгийн дур хүсэл буурах, үтрээний хуурайшилтын улмаас бэлгийн харьцаанд ороход хүндрэлтэй болох зэрэг нийтлэг шинж тэмдгүүд илэрдэг.

Энэ бүхэн эмэгтэй хүний бие организм дахь бэлгийн дааврын хэмжээ эрс буурсантай холбоотой. Мөн цэвэршилтийн үед жин огцом нэмэгдэх нь бий. Гэхдээ зарим тохиолдолд эдгээр өөрчлөлтүүдийг мэдрэхгүй өнгөрөөх эмэгтэйчүүд ч байдаг.

Үүнд эмэгтэй хүн бүрийн хувийн зан чанар нөлөөлж болохыг анхаарна уу. Жишээ нь угийн эмзэг, гомдомтгой, биеэ чагнах дуртай эмэгтэйчүүдийн цэвэршилтийн процесс хурц явагдаж байхад нээлттэй, баяр баясгалантай, өөдрөг үзэлтэй, нийгэмд тодорхой байр суурь эзэлдэг, идэвхтэй эмэгтэйчүүдийнх хөнгөн хэлбэрээр, үл анзаарагдам явагдах нь бий.чехол на макбукelite independent escortденьги в долг онлайн на карту круглосуточночерный пиар это


Цэвэршилт гэнэт ирдэггүй
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.