Мадоннад хутга тулган хүчиндэж байжээ

alg-madonna-headshot-jpgАмерикийн нэрт дуучин Луиза Чикконе буюу Мадонна АНУ дахь карьерынхаа эхэн үеийн талаарх сэтгэл сэрдхийлгэм явдлыг ярьжээ. Энэ олон жилийн туршид тэрээр ийнхүү анх удаа урлагт дөнгөж хөл тавьж байсан үеийнхээ дурсамжаасаа хуваалцсан байна.Түүнийг анх Мичиган мужаас Нью-Йоркыг бишрүүлэхээр хөл тавих үед тийм ч таатай угтаагүй гэнэ. Энэ талаар тэр загвар, стилийн талаар бичдэг “Harper’s Bazaar” сэтгүүлд нийтлэгдсэн 10 дугаар сарын тавны дугаарт өгүүлжээ. “Нью-Йорк миний төсөөлж байснаас огт өөр байсан. Намайг тийм ч таатай, эелдэг дотно хүлээж аваагүй.

Хотод ирсэн эхний жил бууны овоо хараанд өртөж явлаа. Мөн намайг хутгаар сүрдүүлэн байрны минь дээвэр дээр чирч гаргаад хүчиндэж байсан юм. Миний гэрт гурван удаа хулгайч орж, юу ч үгүй хоослож байж билээ” хэмээн тэрээр тэрхүү муухай дурсамжаасаа хуваалцжээ. Түүгээр ч барахгүй эхэндээ тэр мөнгө олохын тулд эхлэн зураачдын урланд очиж нүцгэнээр зургаа зуруулдаг байжээ. “Хүмүүс миний чармай нүцгэн бие рүү эрээ цээргүй ширтэцгээдэг байсан” хэмээн Мадонна ярьсан байна.

http://tvmongolia.mnчехлы macbookelite escorts dubaiзаявление на получение кредита образецкупить декоративные радиаторы отопления


Мадоннад хутга тулган хүчиндэж байжээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.