
Надаас өмнө чи хэдэн бүсгүйтэй байсан бэ?
Чи үнэхээр энэ асуултын хариултыг мэдмээр байна уу? Энэ танд тийм хэрэгтэй гэж үү? Харин та түүнээс өмнө хэдэн найз залуутай байсан бэ? Өнгөрсөн явдлыг өөрчилж болдоггүй. Тэгээд ч хүн бүрт өөрийн нууцлах зүйл байдаг. Иймд түүнийг таагүй дурсамж руу нь байн байн түлхэх гэхийн хэрэггүй.
Энэ даашинз намайг тарган харагдуулж байна уу?
Энэ бол найз залуугаасаа асууж болохгүй хамгийн тэнэг асуулт. Яагаад гэвэл, бүх эрчүүдэд өөртөө итгэлтэй эмэгтэй таалагддаг. Харин энэ асуулт таны таны өөртөө итгэлгүй байгааг нотолж буй. Иймд энэ асуултыг түүнээс өөр хэн нэгэн, тухайлбал ээж, найз бүсгүй эсвэл стилистээс асуу.
Чи юуны тухай бодож байна?
Энэ асуултын хамгийн түгээмэл хариулт нь “Юуны ч тухай биш”, үнэхээр ч хүмүүс заримдаа тодорхой нэг зүйлийн тухай биш харин энэ ертөнц дээр байгаа бүх л зүйлийн тухай бодох зуршилтай байдаг. Энэ асуултыг ойр ойрхон тависнаар түүний юу ч үл илэрхийлэх харц эсвэл түүний бодлыг тааж мэдэх хүсэл таныг шаналган зовоохоос өөр тусгүй байх болно.
Хэрвээ чи миний найз бүсгүйчүүдээс хэн нэгнийгнь үнсэнэ гэвэл хэнийг нь сонгох вэ?
Тэр хэний ч нэрийг хэлээгүй байлаа гэсэн энэ асуултын хариулт таныг баярлуулна гэж үү. Үнэн хэрэгтээ бол та түүнээс асуу. “Надад арван доллар сая доллар өгье гэсэн ч би хэнийг ч үнсэхгүй” гэсэн хариултыг л хүлээж байгаа. Гэтэл зарим эрчүүд худал ярих дургүй байдаг юм…
Чи бидэн хоёр хэдэн хүүхэдтэй болох бол?
Хайртай хүн чинь танаас зугуухан зай барихыг та хүсэхгүй биз дээ? Мэдээж үгүй. Тэгвэл, энэ асуултыг мартах хэрэгтэй. Тэртусмаа танилцаж, дотносоод удаагүй байх үед. Хамтын амьдрал зохиох тухай яриагдаагүй үед энэ асуултыг битгий яаран тавиарай.
Хэрвээ “Эрчүүдийн үдэшлэгт байхад чинь яваад очвол чи дургүйцэх үү”
Мэдээж тэр, бухимдана. Та ч тун удахгүй “нойтон хамуу” гэсэн хоч зүүх байх. Эр хүнд зөвхөн өөрийн гэсэн ажил, ярианы сэдэв гэж бий…Тэгээд ч найз бүсгүйчүүдийн дунд тэр суучихаад хов жив болгонд чинь хошуу дүрээд сууж буйгаар төсөөлөөд үз дээ.
Чи энэ бүсгүйг ширтээд байх юм, тэр чамд таалагдаа юу?
Энэ асуулт нь чамайг өөртөө итгэлгүй байгааг дахин нотолж буй. Тэгээд ч энэ огт секси биш. Тэр түүнтэй биш харин тантай хамт байна. Тийм болохоор үл ялиг зүйл дээр хардаж, асуудал болгох хэрэггүй.
Чамд үнэхээр хайртай юу?
Энэ асуулт нь “Би чиний хайранд итгэхгүй байна” гэсэн санааг давхар илэрхийлдэг. Харин та үүнийг хэлэхийг хүсэхгүй байгаа биз дээ. Зарим эрчүүд өөрийн мэдрэмжээ үгээр илэрхийлэх дургүй байдаг юм. Тэд үүнийг үйл хөдлөлөөр эсвэл зүгээр л дэргэд тань байж илэрхийлдэг. Энэ хангалттай биш гэж үү.
Эх сурвалж: Монголын хамгийн анхны эротик гоо зүйн сэтгүүл “Үдшийн шивнээ”
www.miss.mn сайт нь албан ёсны зөвшөөрөлтэйгээр авч тавив. Хуулбарлахыг хориглоно.