Энэ жилийн “Universy best song 2012” наадамд дуучин Т.Ариунаагийн жаахан хүү дуулж, үзэгч олны нүдийг хужирлах юм гэнэ.
Дуучин ээжийгээ даган дуулж дуунд дуртай болсон бяцхан хүү энэ жилийн тус наадмын оролцогчдын тоонд өөрийгөө бүртгүүлсэн тухай гадуур мэдээлэгдэх боллоо.
Харин өөрийнх нь хүү тус тэмцээнд оролцох болсныг дуулаад тэр үү энэ жилийн “Universy best song 2012”-ийг дуучин Т.Ариунаа шүүхгүйгээр шийдсэн гэнэ.
Түүний оронд Оросод нэр алдараа гаргаад байгаа дуучин Б.Амархүү тус тэмцээний шүүгчээр ажиллахаар болжээ.