Нээлтээ хийгээд удаагүй байгаа “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кино орлогоороо тэргүүлж, олны таашаалд нийцээд буй. Тус кинонд жүжигчин СТА А.Ганчимэг найз залуугийнхаа хамт гол дүрийг бүтээсэн. Тэрбээр А.Ганчимэг киноныхоо нээлтээр СТА цол тэмдэгээр энгээрээ мялаасан билээ.
Саяхан тэр “Cosmopolitan” сэтгүүлийн 10 дугаар сарын нүүрийг чимжээ. Түүнийг мөн үү, биш үү гэж эргэлзмээр өөрчилсөн уг ковер зураг зарим нэг хүмүүст таалагдаагүй ч А.Ганчимэгт бол өөрт нь таалагджээ.
Тэрээр өөрийн цахим хуудсандаа “Хүмүүс янз янзаар л хүлээж авч байх шиг байна… Энгийнээр илүү гоё, хэт будагтай байна гэх мэт. Сэтгүүлийн өнгө аяс гэж бий шүү дээ.. Надаас хүссэн дүр төрхөнд хувирч чадсандаа баяртай байна… Сонирхолтой биш гэж үү… Баярлалаа COSMO…” хэмээн бичжээ.
ЭХ СУРВАЛЖ: WWW.MISS.MN






