Майли Сайрус: “Урлагийн ертөнц бол шилдэг байхын төлөөх тэмцэл”

mylie-middleЗалуу дуучин, жүжигчин Майли Сайрус гаж этгээд үйлдэл, сонин содон хувцаслалтаараа олны анхаарлын төвд байдаг гэхэд хилсдэхгүй.

Тэрбээр Fashion Magazine сэтгүүлийн нүүрэнд тавигдах зураг авалтын үеэр сурвалжлагчтай хэсэгхэн хором хөөрөлджээ.

“Би бусад дуучинтай байнгын өрсөлдөж байх хэрэгтэй гэж боддог. Албан газрын ажилтан дарга болохыг эрмэлздэг шиг урлагийн ертөнцөд хүн хамгийн шилдэг нь байх ёстой. Тиймээс миний өмсөж зүүж байгаа бүхэн бусдаас ялгах нь чухал. Би бусадтай адил байхгүй хүсэхгүй” хэмээн Майли Сайрус сурвалжлагчид ярьсан байна.

Харин шүтэн бишрэгчдийнхээ талаар: “Миний шүтэн бишрэгчид юу хүсэж байгааг би мэднэ. Тиймээс ч би шинэ дуунуудаа шөнийн цэнгээний газар коктейль уунгаа сонсох биш бүжиглэх хүсэл төрүүлэхүйц эрч хүчтэй хэмнэлтэй хийхийг зорьдог” гэлээ.

Хөгжмийн хувьд: “Миний амьдралд юу ч хийдэггүй, хийхийг ч хүсэхгүй үе байсан. Гэхдээ одоо асар их эрч хүчийг мэдэрч байнга шинэ дуу бичиж байгаа. Миний шүтэн бишрэгчид дуунуудыг маань мэдээсэй гэж хүсэж байна. Учир нь тэд минь л надад урам зориг хайрладаг шүү дээ” өөрийн сэтгэгдлээ илэрхийлсэн аж.

Тэрбээр 21 насны төрсөн өдрийнхөө тухай: “Би сүүлийн үед уран бүтээлийн ажилдаа ид ороод амрах завгүй л явна. Төрсөн өдрөөрөө хүссэн газартаа очмоор байна. Энэ талаараа нарийн төлөвлөсөн зүйл байгаа” хэмээн яриагаа үргэлжлүүлжээ.

Алдар нэрийн тухай: “Сan’t Stop дуундаа клип хийж байхдаа энэ клипээрээ тэсрэлт хийх болно гэж боддог байсан. Түүндээ ч хүрсэн. Одоо фэнүүдийнхээ итгэлийг алдахгүй уран бүтээлээ илүү сайн хийнэ” гэж дуучин бүсгүй ярилцлагаа өндөрлөсөн байна.

Х.Шинээ

gogo.mnсумка для macbook pro 13dubai escorts meзаявка на кредитную карту банкаcall tracking что это


Майли Сайрус: “Урлагийн ертөнц бол шилдэг байхын төлөөх тэмцэл”
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.